Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой олон албан тушаалтан хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Гэвч тэдний дунд байх ёстой Х.Баттулгыг шалгахгүй байгаа нь “Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ” гэсэн зарчмаас хазайж байна гэх шүүмжлэлд нийгэмд өрнөж буй. Харин Х.Баттулга үүнийг “Худлаа. Гүтгэлэг” гэж тайлбарласан.
Гэвч “Баримт ярьдаг” гэдэг үг бий. Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлийн эздийн нэг “Пирамид орд” ХХК байдаг. Тэр компани 23.13 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй учир Хөгжлийн банкнаас шүүхэд хандсан. Тэгвэл “Пирамид орд” ХХК-ийн барьцаа болох МоАХ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн X хорооны нутагт Гадаадын иргэн харьяатын газрын хойд талд байрлах № 000303496 дугаар бүхий улсын гэрчилгээтэй 10 мянган мкв талбайтай газрыг Хөгжлийн банкинд барьцаалах эрхийг Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгаад “Пирамид орд” ХХК-д олгожээ.
Тэр үед Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван сар болж байв.
Тухайн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга нь МоАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Баттулга гэж байгаад 1/21 тоот Удирдах зөвлөлийн тогтоолд гарын үсэг зурсан. Уг тогтоолд “Нэг. МоАх-ны 10 мянган мкв газрыг Хөгжлийн банкнаас авах “Пирамид орд” ХХК-ийн зээлд барьцаанд тавихыг зөвшөөрсүгэй. Хоёр. МоАХ-ны 10 мянган мкв газрыг барьцаалах гэрээнд МоАХ-г төлөөлж гарын үсэг зурах эрхийг “Пирамид орд” ХХК-ийн ерөнхий захирал Г.Цолмон, гүйцэтгэх захирал Ц.Хонгормаа нарт олгосугай” гэжээ.
Х.Баттулгын хувьд “Пирамид орд” ХХК-д ямар нэг шалтгаанаар зөвхөн Хөгжлийн банкны барьцаа болгож МоАХ-ны газрыг барьцаалах эрх олгоогүй байгаа юм. Бас нэг тогтоол байна.
МоАХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны I хурлын шийдвэрийг үндэслэсэн 1 тоот тогтоолд “1. Хан-Уул дүүргийн X хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшлийн газарт “Пирамид орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй. 2. “Пирамид орд” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгальмаад үүрэг болгосугай” гэсэн байна.“Пирамид орд” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Хан-Уул дүүргийн X хорооны нутагт 2019 оны аравдугаар сард ашиглалтад орсон “Буман залуус” хотхоныг барьжээ. Уг хотхонд ИНЕ-ын ажилтнууд олноороо орсон гэдэг. Уг хотхоны захиалагч, гүйцэтгэгч нь “Пирамид орд” ХХК өөрөө байдаг. Харин туслан гүйцэтгэгч нь “Бэсон” ХХК байсан гэдэг баримт “Бэсон” ХХК-ийн захирал Д.Батжаргалд байдаг. Энэ хоёр компанийн хоорондох хөрөнгө санхүүний маргааныг хүмүүс санаж байгаа байх. “Бэсон” ХХК нь тус хотхоны барилгын цутгалтыг хийсэн мөнгөө авч чадаагүй гэсэн маргаан бий. “Пирамид орд” /5086418/ ХХК-ийг Гомбын Цолмон 2012 оны есдүгээр сарын 19-нөөс хойш эзэмшиж байна.
Тэр өдрөөс түүний охин Ц.Хонгормаа “Пирамид орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ. Мөн охин Ц.Ундармаа нь нягтлан бодогчоор нь ажилласан байна. “Пирамид орд” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүрэгт орон сууцны “Буман залуус” хотхоны дөрвөн блок 16 давхар орон сууц байгаа аж.
Ерөнхий захирал Г.Цолмонгийн нэр дээр мөнгөлөг өнгийн Honda Odyssey автомашин, Landrover LR3 автомашин, Белаз 23ВА, Nissan Atleon ачааны тэрэг, Daewoo зэрэг зургаан тээврийн хэрэгсэл байна. Баянзүрх дүүрэг, VII хороо, 18 мкв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, 48.11 мкв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 234 мкв үйлчилгээний байр, Сүхбаатар дүүрэг VI хороол 37.78 мкв орон сууц, 31.4 мкв зоорь, Баянгол дүүрэг III хороо 84.46 мкв орон сууц, Хан-Уул дүүрэг Будда Виста орон сууц зэрэг үл хөдлөх долоон хөрөнгө байна.
Гүйцэтгэх захирал Ц.Хонгормаагийн нэр дээр Ford Hurricane автомашин, мөн Чингэлтэй дүүрэгт 234.94 мкв газар, 177 мкв хувийн сууц, Баянгол дүүрэгт 79.23 мкв орон сууц, 29 мкв орон сууц, Баянзүрх дүүрэгт 40 мкв орон сууц, 29 мкв орон сууц, 33 мкв орон сууц, Сүхбаатар дүүрэгт 32 мкв авто зогсоол, 89.4 мкв орон сууц, 47.7 мкв орон сууц, 30.8 мкв орон сууц, 81.1 мкв орон сууц зэрэг 12 үл хөдлөх хөрөнгө байна. Харин нягтлан Ц.Ундармаагийн нэр дээр Баянгол дүүрэгт 29 мкв орон сууц, Хан-Уул дүүрэгт үйлчилгээний 232.6 мкв талбай, үйлчилгээний 113.7 мкв талбай, 31.28 мкв орон сууц бүртгэлтэй байна.
Ер нь Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж буй АТГ, ЭЦА-ны ажлын хэсгийнхэн зээл хэрхэн олгогдсон, хэн хэн гүйцэтгэсэн, хэн гэдэг хүмүүс нөлөөлсөн, ямар хэмжээний авлига наашаа цаашаа “гүйсэн” бэ гэдгийг үндсэндээ тогтоочихоод байгаа юм. Энэ хэрэг ч мөн ялгаагүй.
Хууль хяналтын байгууллагынхан “Пирамид орд” ХХК-ийн арилжааны банкууд дахь 13 дансыг царцаажээ. Мөн хөдлөх долоо, үл хөдлөх 28, нийт 35 хөрөнгөнд хязгаарлалт тогтоосон гэх мэдээлэл байна. Үл хөдлөх хөрөнгө дунд нь 300 айлын дөрвөн блок 16 давхар орон сууц байгаа аж.
За, ямар ч байсан “Пирамид орд” ХХК-ийн зээлтэй холбоотой ухаад үзэхээр эхний ээлжинд Х.Баттулга, Г.Байгальмаа, Ж.Эрдэнэбат, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, ШЕЗ-ийн гишүүн асан Д.Дамдин-Од, НШШГГ-ын дарга асан Р.Энхтайван, Д.Энх-Эрдэнэ зэрэг хүмүүсийн нэр гарч ирж байна. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ардчилсан холбооны газар дээр л явсан төсөл бололтой сүртэй холбоогүйн биш үү. Харин Шинэ Яармагтай холбоотой бх ёстой доо. Тэрийг нь ухаач.
Өмхий хулгайчуудыг бариад хариуцлага хүлээлгэчих чадалтай Засгийн газар алга даа.Бүгд хуйвалдсан хамтран идэлцсэн байдаг болохоор тэр биз..МАН-ын Засгийн газрыг яаралтай огцруулах хэрэгтэй ..
Энэ тагжгар өвгөн цадаж үзээд үхээсэй. Үнэхээр шуналын бузар юм аа
Баттулгыг л ялы нь эдлүүлэх хэрэгтэй !
Баттулгыг барина гэвэл Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар хамт баригдах болно.Ийм учир одоохондоо МАН Баттулгыг яаж ч чадахгүй..
Энэ их зальтай хөгийн новш юм байна Нам харгадлзахгүй ямар нэг хэмжээгээр хишиг хүртээсэн учир альч нам нь хамт уначих гээд... Огт хүртээлгүй Оюун-Эрдэнэд хүртэл ахаар нь гуйж гувшиулсаар дэлүү болоод наалдчихсан "зөвлөх" гээд тууж явсан
АТГ н З.Дашдаваа авлига авсан болоод яаж ч чадахгүй байна шдээ
Ёстой нөгөө есөн шид нь бүрдсэн хулгар гэдэг чинь дүрээрээ юмаа. Оролцохгүй юм гэж алгаа..Муу бүхний толгой..
Uls torchid bugd bugd shuu bank sanhuugiin asuudal bdag.gehdee battulga n Mgl setgeltei um yal bval orshooh heregtei!!!batuul elbegdorj bayrtsogt geed boonooroo idcheed yu ch bolooguin shg yavj l bgazdee
Баттулга хүн болсон цагаасаа л эхлэж хэрэг хийж эхэлсэн хийсэн бүх хэргийн нь илрүүлж тоочно гэвэл та нарын нас чинь хүрэхгүй !! Эрдэнээ ч мөн адилхан ! Торны цаана суулгах явдал одоо хоцрогдсон ! Эрлэг номун хаан л эрлэгийнхээ аль тамд нь шидэхийг тооцоолж байгаа ! Гэхдээ тийшээ очих болоогүй л дэ !
Одоо яах вэ? Нэгэнт хэрэг нь илэрсэн тул бүх эд хөрөнгө, мөнгийг нь хураан авч, Хөгжлийн банк болон улсын хохирлыг барагдуулан, өөрсдийг нь хуулиар шүүх болж байгаа юм байна. Ингэж л тэмцэхгүй бол тэр хүмүүс чинь нийлээд л завшаад өнгөрөх гэж байжээ. Иймэрхүү жишээ их бий байх шүү! Хэзээ нэг цагт Банк өрөө нэхнэ гэдгийг мэддэггүй юм байх даа! Тэнэг ч юм шиг, гэнэн ч юм шиг хачин, сонин хүмүүс юм даа!!!
Энэ эргүү дагзыг ямар ч төрийн ажилд бүү оролцуул.
Прокурор АТГ аймхай шударга биш байнаа. Хоёр нүүртэй байж болохгүй. Жанхуугийн үйлдэл болгон луйвар гэдэг. З.Энхболд ТӨХ-ны дарга байхдаа жанхууд хамгийн том хүнсний үйлдвэрүүдийг хувьчилж өгсөн. Магадгүй Энхболд нууцаар хувь эзэмшдэг байх гэж ярьдаг.
Монголд хууль байна уу байвал биелүүлэх боломж алга уу
Адгийн доод түвшиний муу бүдүүлэг хулгайч монгол,орос мэтийн дундад зууны сэтгэлгээ зонхилсон хоцрогдсон оронд л амь бөхтөй оршиж чадах аж
Зориуд САНААТАЙ ЗҮҮНБАЯНРУУ ӨРГӨН ЦАРИГИЙН ЭКСПОРТД ТОХИРОМЖГҮЙ ЗАМ ХЭТ ИХ МӨНГӨ ҮРГҮЙ ЗАРЖ УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН
Gol uls tumnee horloj uursudduu ashig hiideg. Ayultainmafi
яагаад төрийн бус байгууллага мөнгөний механацид орчихов оо
Хамгийн их хулгайч үнэний дүр эсгэсэн мөнгөөр тэмцэгч троллууд худалдаад авчихсан гар даа МОяа чууд өмгөөлөөд үхэхнээ
энэ увайгүй хулгай ч эх орон настай эхээ ч худалдаж мэдэх увайгүй этгээд шүү Эх орноосоо урвасан Иргэдээ тоносон үхэр Монголууд үүнийг Ерөнхийлөгчөөр сонгосон нь хохь нь Одоо АН дарга болгох гээд явж бахйгаа Май та нар зовлонгоо амс
Эх орны эрх ашгаас урвасан Путтулга темер замын танкчин
Улс орноо хөгжүүлэх гэж ерөнхийлөгч болдог биш хувийн бизнесээ хөгжүүлжхийн тулд төрд гардаг нь илт болоод удаж байна.
Энэ үгээгүй өлөн сдуг шоронд нь хийгээчээ.
ХУЖААД НҮҮРСЭЭ ЗАРСАН МӨНГӨ МАНАЙ ХАМАГ ТОМ ОРЛОГО.ХУЖАА НАРИЙН ЦАРИГ ТӨМӨР ЗАМТАЙ .ОРОС НҮҮРСЭЭ ЗАРАХГЭЭД НАРИЙН ЦАРИГААР ТАВИАД 10 ДАХИН ЭКСПОРТ ӨССӨН .БАТТУЛГА САНААТАЙГААР ЭКСПОРТД СААД УЧРУУЛЖ ӨРГӨН ТӨМӨР ЗАМААР ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙХАД ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ТАГ !!!! МАШ СОНИН ҮЗЭГДЭЛ! !!!! ГЭСЭН МӨРТЛӨӨ ГУДАМЖИНД НАЙМАА ХИЙХЭЭР ХЭДЭН 10ВААРАА БОЛОХГҮЙ ЭНЭЭ ТЭРЭЭ МАНАЙ МОНГОЛ ХААШАА ЧИГЛЭЭД БНАА
Ардчилал гэж хуцаж эхэлсэн чинь авилга, хулгайн уриа дуудлага байсан юм билээ. Гадаадаас асар их зээл аваад хувааж идэх аргыг Алцанхуяг гэгч санаачилжАН, МАН хоёр хушууран дайрсан, ер нь МАНАНгийн үед ямар их гай тарьсан нь бүгд ил болсон. Сүүлийн нэг хоёр жил өндөр албанд очсон цөөн хүн засах гэж ядаад дийлэхгүй, үхэх сэхэхийн даваанд байна. Хулгайчдыг дахин төрд гаргахгүй юмсан, яах вэ???
Энэ хулгайчийг хэрэгт татах үүрэгтэй хүмүүс нь хэзээ нэгэ:н цагт авилга авчихсан, тэр нь дүрсээр бичигдээд хадгалагдчихсөан юм бишүү? Баттулга тийм залиндаа гаргуун мафч юм байна. З.Энхболдын хамааний хүний нэр дээр нүүрс угаах үйлдвэр Чойр орчмим бариад хамтран эзэмшдэг гэж дуулдсан
Наадах зээл аваад барилга нь баригдчихсан . Төсөл гүйцэтгэгч компаниуд нь барьсан барилгаа зараад идчихсэн сурагтай байсан даа.
Төмөр замд талхаа 25000 аар шахдаг аймаар их шунал шүү.Жонхүү үхсэн цагт Монгол сэргэнэ.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Үхэж далд ороосой
Ерөнхийлөгч байхдаа хууль бус үйлдэл хийж байжээ. Тэр үед нь мэдсэг бол Женко шорон явах байж дээ. Солонгосын эмэгтэй еөк шиг.