Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүллээ.
Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.
Сэтгэгдэл0
Миеэгийн галын уяач яаж анхнаасаа Салхитыг авсныг ойлгодоггүй.
Хэн гэдэг хүмүүсээс хурааж авсанаа яагаад бичихгүй нууж хааж байна вэ? Улсын нууц уу? Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нараас хурааж всан уу?
Цагдаагийнхан гишүүдэд авлигын мөнгө гэж гэж байгаад бас баригдсан.Энэ хэдэн сая доллар байсан бэ? Хэнд өгөх гэж байсан бэ?
Ингэхэд Женкогийн Гансүхийн Оросоос авчирсан 20 сая доллар хаачсан бол?
Эрх баригчид АХШХ,НХШХ,СНЗХШК .г яаран устгасны хор уршиг мөнөөс мөн билээ.
тиймээ ард түмний ардын хянан шалгах хороо намын хянан шалгах хороо сайд нарын зөвлөлийн хянан шалгах хороог устгаж байгаад луйвардаж идсэн хэргүүд шүү дээ цөм америкад төгссөн юмнуудын гар хөл биздээ
Нөгөө зээлгүй өндөр насатанд 1 сая төгрөг өгнө гээд байсан . Юу болсон бэ?