Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа.
Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан юм.
Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана.
Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.
Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.
Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байна.
Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.
Сэтгэгдэл7
ХУДЛАА ингэж сүржигнээд 8 ЖИЛ болох биз.
Хүрэлсүх эмнэлэг барих газарт очоод чухам юу хийсэн нь тодорхойгүй байна?? "Салхинд гарангаа газрыг нь үзэж сонирхов" гэж гарчиг өгмөөр юм байна?! Харин ийм эмнэлэг барихыг дэмжиж байгаа нь сайн хэрэг!! Mарталгүй наадуулаа шахаж шаардаж л байгаарай даа, Күүк минь!!
Учиртай сүржигнэж байна да эмнэлэг барихыг гь дэмжиж байна Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэлбаатар УИХын гишүүн Эрдэнэбүрэн нараа хавдрын эмнэлэг туяа хор их ялгаруулдаг тул бүх улсад хотоос зайтай хүн оршин суудаг бүсээс алс салхин дор байрладаг Хүрэлбаатараа таны аав цацраг туяа эмнэлэг гэж баыхад ЗХУын тусламжаар барих газрыг хүн оршин суудагүй хотын зүүн урд өнөөгийн байгаа эзгүй газао сонгоход оролцож үр бүтээлтэй ажиллаж баысан хүний удам залгасан хүү нь шүү Хотынххоо салхин дээр зохимжтой юу утаагаар хордуулсан үргэжилүүлэн хавдрын эмнэлгийн хор хөнөөлтэй салхиар хордуждах нь уу
maasagnaad baigaa huuhen ni hen be?
Хүрэлсүхийн очсон газар бүхэн хожмоо авилгал хээл хахуулийн голомт болдог нь ямар учиртай юм бэ? Хадгаламж банк, Таван толгойн уурхай, сайжруулсан түлшний үйлдвэр, Төр, засгийн саарал ордон. ????
Танай намын эгч авгай хашаанд нь эмнэлэг барьчихсан. Тэрнийхээ учрыг олоочээ
Хүрэлсүх эмнэлэг барих газарт очоод чухам юу хийсэн нь тодорхойгүй байна?? "Салхинд гарангаа газрыг нь үзэж сонирхов" гэж гарчиг өгмөөр юм байна?! Харин ийм эмнэлэг барихыг дэмжиж байгаа нь сайн хэрэг!! Mарталгүй наадуулаа шахаж шаардаж л байгаарай даа, Күүк минь!!