Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг болох Trip.com группын Ерөнхийлөгч Жэйн Сантай өнгөрсөн оны 9-р сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан.
2024 оны 9 дүгээр сарын 18
Уг гэрээний хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар зорьсон юм. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд, Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам боллоо. Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг платформуудаар дамжуулан төрөл бүрийн контентыг хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Түүнчлэн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна.
2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлалын амжилттай жил болж, 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Цаашид бид улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл2
Монголд ирээд хэрэггүй харамсах болно. Монголд хөдөө орон нутагт 00 огт байдаггүй. Хөдөө орон нутагт ялаа шумуул шавсан өмхий ханхалсан нүхэн жорлонгууд байдаг. Хөдөө орон нутгийн ихэнх замууд эвдэрч хэмхэрсэн нарийнхан замууд байдаг. Хөдөө орон нутагт үзэж харж юм ховор уйтгартай.
Nomin saiddaa itgedeg syy,ta engersen jil Pranzad mas sain yzesgelen konchert hoyor ylasiin dotor mas sain zoion baigyylaj am saitai yldsen pranzchyyd ch saihan setgegdeltei yldsen ene met tanii hiiseng dotooddoo l oisoodoggyi bolohoos gadaad taldaa yneheer ylas ornoo mandyylan syrtalchilj chaddag said syy,ajiild ni amjilt hysej sain saihaniig hyseb......................hymyyn yuch gej baisan byy too................................