sonin.mn

Оны өмнөхөн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Бэлгүтэй сонгогдож, түүнийг нь улсын бүртгэлийн байгууллага баталгаажуулжээ. Энэ нь МЗХ-ы Ерөнхийлөгч асан, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага Хурлын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарт таалагдаагүй учраас өчигдөр тэрээр найз нар болох Сайн намын дарга Б.Жагар, Үнэн ба Зөв намын ЕНБДарга Ш.Мөнхсайхан болон хэсэг учраа мэдэхгүй хүүхдүүдийн хамт Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны үүдэнд суулт хийсэн юм. Дээрх хүүхдүүдийг мөнгө өгч хөлслөн суулгасан гэх бөгөөд үнэхээр ч тэд нь захиалагчдынхаа шаардлагыг ч ойлгосон юмгүй яамны үүдэнд спикерээр дуу сонсон сууж байв.


Ажлын цаг дуусах үед ирсэн УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд О.Алтангэрэл МЗХ-ы Ерөнхийлөгч асан, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага Хурлын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарт хууль зүйн анхан шатны ойлголт өгөөд, залуу хүн байж сандал ширээ хөөцөлдөж дэмий цаг үрэлгүй, ажил олж хийхийг зөвлөсөн юм. Уг бичлэг ч нийгмийн сүлжээгээр цацагдсан нь Б.Сэргэлэнбаатарыг ичгүүртэй байдалд оруулсан болов уу? 


Үүнээс болсон уу? Б.Сэргэлэнбаатар уг суулт гэгчээ зогсоожээ.

Гэвч өөрийн найз,Үнэн ба Зөв намын ЕНБДарга Ш.Мөнхсайханд үүрэг чиглэл өгсөн бололтой, өнөөдрөөс тус намынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны үүдэнд өдөржин суун, зогсоо зайгүй лайв хийв.


А.Отгонбаатарт ямар ичих нүүр гэж байх биш facebook-ээр намайг муулж бичээд байгаа троллууд Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд О.Алтангэрэл чиний хүмүүс биз дээ, эд нар чинь намайг шантаажчин гээд байна, тэгэхээр чи огцрох хэрэгтэй гэсэн элий балай зүйл ярин, утсаараа лайв хийж, намын дэд дарга гэгчдийнхээ хамт зогсох аж.

Үнэн ба Зөв намынхан МАН-ын Бага Хурлын гишүүн Б.Сэргэлэнбаатарын захиалгаар түүнд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийнх нь сандал, суудлыг олж авахад туслах зорилгоор суулт хийж байгаа нь илэрхий байна.


С.Сарнай