Өнөөдөр Монгол улсын нийслэлийг утаагаар цоллож, дэлхийд нэрд гаргачихаад байгаа. Манайхан шиг алдар нэрэнд дуртай, тэр тусмаа “дэлхийд танигдах” гэдэг өвчтэй болчихсон улсад энэ утаа их л хэрэг болж байна. Энэ “хэрэгцээ” шаардлагаас нь авч үзвэл манайд 1990 оноос хойш шинээр “төлөвлөж” зориуд бий болгосон ганц “үйлдвэрлэл” гэж хэлж болно. Энэхүү “үйлдвэрлэл”-ийн үр дүнд манайд “утаагүй зуух”, утааг ялсан “шахмал түлш”, “угаар мэдрэгч төхөөрөмж” тараах, хэрэглэх ... гээд, үрлэг зарлага ихтэй том том ажлууд их хийгдсэн л дээ. Одоо тэгээд бүр “Утааны эсрэг жагсаал”, утааны эсрэг “сонсгол” хүртэл хийх гэнэ.
Манайх шиг ингэж “утааны эсрэг” олон жилийн турш уйгагүй “зоригтой” тэмцэж буй улс орон хаана ч байхгүй. Энэ тэмцлийн золиос болж олон ч хүн амь эрсдлээ. Ийм л нажидтай хүнд хүчир “партизаны дайн”-ыг манайд утааны эсрэг мөн ч их хийсээр байгаа.
Гэхдээ дайны тухай кино, ном зохиолуудаас үзэж, сонсож байхад “дайсан” нь хаана байгааг, ямар хэмжээний хүч хаана хуримтлагдаад хаанаас дайрч байгааг тодорхой ялгаж салган, харж, таньж мэдээд, ядахдаа дайсан руугаа чиглүүлж буудаж байх шиг байна лээ шүү !!! Гэтэл манай “утааны фронт”-ынхон онилохгүй “буудаад”, онохгүй байлдаад байх шиг ээ! Утаа гэдэг чинь ганцхан гэрийн зуухны яндангаас гардаг эд биш л дээ! Авто машины яндангаас ч утаа гардаг юм. Тэр тусмаа агаарын бохирдол гэдэг бол утаа гэдгээс илүү өргөн ойлголт. Агаарын бохирдол гэх ойлголтоор авч үзвэл автомашины утаа маш олон төрлийн /260 гаруй төрлийн/ хорт бодис агуулдгаараа байгаль орчинд хамгийн хортой, илүү жин дарах аюултай “дайсан”. Үүнийг манай хот тохижуулахынхан маань хамгийн сайн хэлээд өгч чадна. Тодруулж хэлвэл авто замын цасыг хамж аваад зүлэг, ногоон талбайг усалгаажуулахад өвч ургамал хордож, ургахгүй болдог гэсэн үг. Тийм ч учраас хүн амынхаа эрүүл мэндийг боддог, хөгжсөн улс орнууд машингүй хот, дүүрэг, гудамж талбайг эрхэмлэх болж, нэг үгээр хотын соёлыг илэрхийлэх нэг үзүүлэлт нь автомашингүй байх хандлага болж байна.
Машин үйлдвэрлэгчид ч бензинээр ажилладаг хөдөлгүүрээс аль болох татгалзаж байгааг ч дэлхий нийтээрээ харсаар л байгаа. Гэтэл ийм хорт утааг бараг 24 цаг тасралтгүй ялгаруулдаг 400 мянга гаруй “яндан” /албан ёсны мэдээгээр нийслэлд 600 мянга орчим авто машин/ өдөр бүр Улаанбаатарын зам талбайд л холхиж байна.
Зөвхөн хөл хөдөлгөөн төвлөрдөг 09 сарын 01-нээс 05 сар хүртэлх 7 сарын хугацаанд 520 гаруй мянган тонн шатахууныг шатаан, хорт утаа болгож, нийслэлийн агаарт цацдаг гээд бод доо!!! Монгол улс жилдээ 1 сая 600 мянган тонн шатахууныг импортоор авч хэрэглэдэг /статистик мэдээгээр/. Жил ирэх тусам машины тоо, шатахууны хэрэглээ нь өссөөр байгаа. Тэгээд ч манайхан бие биедээ гайхуулах, баярхах өвчинд автацгааж, улам бүр их шатахуун хэрэглэдэг том “жип”-ээр өрсөлддөг, хямд оруулж ирж, их ашиг олох гэсэн сэтгэхүйгээр түлш их иддэг хуучин машинууд оруулж ирдэг нь нууц биш. Энэ нь монголчууд гаднаас хорт утаа тээвэрлэж авчирч байгаатай агаар нэг юм. Нийслэлийн агаарын бохирдол Толгойт, Таван шар орчимд хамгийн их байгаа талаар өглөө бүр шахам мэдээлэгддэг агаарын чанарын мэдээнээс үүнийг харж болно.
Өөрөөр хэлбэл тэр хэсэгт том даацын тэргээс эхлэн янз бүрийн машин хөсөг багширч, замын түгжрэл, тоос шороо хамгийн их байдгийг бүгдээрээ мэднэ дээ. Үүний дэргэд гэр хорооллын 182 мянган өрхийн /нийслэлийн нийт өрхийн 50,2 хувийг эзэлдэг байсан гэр хороолол 2024 онд 6,2 хувиар буурч 44 хувийг эзлэх болсон гэх/ яндангаас нийслэлийн агаарын бохирдолд нэмэрлэх хувь тун бага, балчир хүүхэд живхээ норгосон төдий л хэрэг. Ядуу тарчигхан гэр хорооллынхон маань ядахдаа түлш авах мөнгөө хэмнээд аль болохоор гал түлэхгүй шиг аргалахыг хичээж, аргагүйн эрхэнд шөнийн хүйтэнд осгочихгүйн тулд гэрээ бүлээсгэх шаардлагаар л ихэвчлэн түлш хэрэглэдэг нь үнэн. Түүнээс гадна хотын “бүтээн байгуулалт” нэрээр зам талбайг байнга эвдэж, явган замын хавтан, хашлага бродюр, дахин дахин сольдог, өндөр өндөр барилгууд зайгүй шахан барьж, гудамж талбайд сул асгарсан шохой, цемент хүний хөл, машины хөдөлгөөнөөр тоос болон босож, шугам хоолой сольж байгаа нэрээр байнга энд тэнд газар ухаж, гудамжны хөрс шороог самран бужигнуулж байдаг нь нийслэлийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд чамгүй нөлөө үзүүлэх нь мэдээж.
Дээр нь бас нийслэлчүүдийн маань үрэлгэн хэрэглээний үр дүн болсон, гудамж талбайд хөглөрөх, нэхширч муудсан хог хаягдал, оршин суугчдынхаа бохир ус, ялгадсыг зайлуулж, цэвэршүүлж дийлэхээ больсон бохирын худаг, шугам хоолой, цэвэрлэх байгууламжийн үнэр танар гээд агаарыг бохирдуулдаг, хорт чанарыг нь “баяжуулдаг” нэмэр хачир мундахгүй их бий.
Тиймээс өвлийн улиралд савсах уур мананг утаатай хольж хутган, агаарын бохирдолд оруулаад, гэр хорооллынхонд бурууг чихэх гээд байх хэрэггүй! Энэ бүхнийг нуршихын учир нь үнэхээр нийслэлчүүд минь хорт утаагүй, цэвэр сайхан хотод амьдрахыг хүсэж байгаа бол, бүгдээрээ хотын дотор машин унахаасаа татгалзчих. Бас өөрсдийн мөрөн дээрхи бөндгөрөөрөө нийгмийн амьдралын ил далд, наад цаадын харилцан уялдаа хамаарлыг жаахан ч гэсэн эргэцүүлж тунгаадаг болчих. Тэгвэл бид хүний амиар наадах шахмал түлшгүйгээр, өөр бусад “зэвсэг” тоноглолгүйгээр, гэр хорооллыг ад үзэн иргэдийг хооронд нь талцуулж, цагаач иргэдийн суурьшлын хотыг бэлтгэх харийн бодлогыг, далдлах “хорт утаа”-тай нь хамт амархан ялж чадна.
О.Лхагвадорж
Гэрэл зургийг Б.Батгэрэл
Сэтгэгдэл80
Гол нь гэр хорооллын утааштээ ойлгомжтой. Машин мэдээж хорт утаа ялгаруулна. Ганц ч монгол гэргүй дэлхийн том хотуудад очоод үз. Сая сая машинтай мөртлөө УБ шиг болчихоогүй л бн.
Бодууштай л юм байна ийш тийшээ үсчээд харааж зүхээд байхаар өөрсдөө дор бүрнээ хичээх хэрэгтэй
евразийн эдийн засгийн бүсэд эрт орсон бол утаа тоос шороо эрт устах байлаа жишээ нь орсын архангельскаас авахуулаад сибирийн мод маш хямдхан байна улс байшингийн модоор хангаж чадахгүй юм бол орос белорусын чөлөөт худалдааны бүсэд оруулаад үнэгүй мод төмөр труба зам төмрөөр гаальгүй орж ирджг болгоо ард түмэн хятадаас бараа зөөдөг шиг төмөр замын вагон түрээслэж аваад модоо бариад байшин барьж гэрээсээ салъяа иркутск нүүдэлчин буриад улаан үд чита буриадуудыг хар л даа монголын төр монгол хүнийг нацагдоржийн зохиолд гардаг хуучин хүү шиг хөмөрсөн тогоондотор барьж амьдаар нь алж байна өчигдөр нэг японы өндөх үнэтэй бэлэн гоймонгийн хорт хавдрын цацраг туяатай усанд амьдардаг загасны хоолны газар ашиглалтанд орлоо одоо зүгээр болно гэнэ луйварчид хулгайч ард түмнээ мөлжигч чид алуурчид ОРОС улсаас хүнс эмээ авах хүний эрхийг дээдлэхгүй байна
Гэр Хороололгүй бээжин саяхан утаанд баригдаж л байсан,хамгийн утаатай хтоор шалгарч байсан,тойрон байсан ДЦС-уудаа хааж байж , цахилгаан машинжуулж байж гайгүй болж авсан , барууныхан чинь шинэ машин унадаг хамгийн хуучин нь 10-жил,тэгээд л 3-дагч улсууд хамдагман
Энэ машинууд чинь дулаарахаар утаа гаргахаа больчихдог юмуу? Мэдрэлт муутай здаа хэнд ч хэрэггүй юм бичих юм.
Тэгээд зун болохоор бас гэрийн яндангаар ч утаа гарахаа больчихдог юм уу?
Дулааны улиралд утаа нэлээд дээшээ хөөрч замхардаг . Харин хүйтэнд хөрсөн дээрээ тунарч байдаг .
Зуны халуунд газрын хөрс халахын хэрээр аливаа уур, утаа улам дээшээ хөөрч замхарч алга болох нь хурдан байдаг юм.
tiim ee
tiim ee
Удахгүй дахиад машины татвар нэмэх оршилоо хийж байна даа. Бүгдийн нэмэх үү эсвэл том машин намэх нүү, нэг вм болох нл дээ! Дарамталж дуусахгүй нь дээ.
Жаахан логиктой дүгнэлт хийнэ байгаа сэтгүүлч гуай. Улаанбаатарын утаа өдрийн хэдийд оргилдоо хүрдэг вэ? Мэдээж шөнө дунд. Тэгэхэд шөнө дунд тэр ад үзээд байгаа машинууд яадаг вэ? Ихэнх нь зогсчихдог 70-80% нь. Харин тэр үед бүгд гэр гэртээ харьчихсан шөнөжингөө нөгөө утаагаа үйлдвэрлэнэ биз. Тархигүй дүгнэлт хийх чадваргүй бол битгий ийм галзуу хүний тэмдэглэл шиг юм бичиж бай. Автомашины утаа хортой юу гэвэл хортой. Гэхдээ гамшгийн хэмжээнд авчраад байгаа нь бол биш шүү.
Гай гамшиг нь утаандаа биш хорондоо л байгаа юм шүү дээ. Нүүрс түллээ гээд өмнө нь нэг их хордоод угаартаад үхээд байгаагүй. Харин нүүрсийг утаагүй болгох нэрээр хортой болгож машиныг багтахгүй болтол нэмснээр монголчууд хорь хавдар гэх мэт олон өвчинд автсан.
Гай гамшиг нь утаандаа биш хорондоо л байгаа юм шүү дээ. Нүүрс түллээ гээд өмнө нь нэг их хордоод угаартаад үхээд байгаагүй. Харин нүүрсийг утаагүй болгох нэрээр хортой болгож машиныг багтахгүй болтол нэмснээр монголчууд хорт хавдар гэх мэт олон өвчинд автсан. Чи шөнө хэмжиж үзсэн юм уу. Харанхуй шөнө утаа хоёроо ч ялгахгүй юм байж бас шөнө оргилдоо хүрдэг ч гэх шиг
УБ-ын иргэдийг хорт утаагаар хордуулж олон хүний амь насыг хороосныг хэн хариуцах вэ? Түүнийг буруу алдаатай бодлого явуулсан Ерөнхийлөгч Ерөнхий сайд нар хариуцах ёстой биздээ. Сүүлийн 8 жилд 20000 хүнийг амыг авсан хариуцлагыг тэд хүлээх ёстой биз дээ. Манайхтай адил хүйтэн өвөлтэй Норвеги улс агаарын бохирдолгүй байгаа туршлага байна шүү дээ
МОНГОЛЧУУД БҮХ ЮМАНД АРГАЛААД ӨНГӨРӨХ ХУДАЛ ХУУМГАЙ ХАНДДАГ, ОДОО ӨӨРИЙН ҮХЛЭЭ АРГАЛЧИХ САНААТАЙ Л ЗУУХ ЯНДАН ЯРИАД 20 ЖИЛ ЯРИАД 10 ААД ИХ НАЯД ТӨГРӨГ УТАА БОЛГОЖ БАЙНА. ХЭЗЭЭ УХААРАХ ЮМ БҮҮ МЭД.
орос белоруёын чөлөөт худалдааны бүс гэрээнд орврол орсоос вагон вагоноор дүнзээ зөөж авчраад дор нь өвлийн байшин барина орсын хойт талд бүр үнэгүйй байна энэ зун байшин барих компанит ажлаа эхлүүльеэ утаагүй болъсо
Гэр хороололын бүх айлуудаа маш хямд үнээр газ ба тогоор хангах хэрэгтэй. Ерөөсөө гал түлж болохгүй хууль гаргах хэрэгтэй. Мөнгө мөртэй гэдэг шиг гал бол утаагаараа гарцаагүй мэдэгдэнэ. Боломж бол зөндөө байгаа. Орон сууц барина, утаагүй түлшээр хангана, угаар мэдрэгч тавина, есөн шидийн саналууд бол цөм томчуулын оролцоотой бизнес.
Айл өрхүүдэд хямдхан цахилгаан өгөх хэрэгтэй. Тэгээд янданг нь хурааж ав.
УТААГҮЙ ГЭЖ ТАРХИДСАН ХОРТ ХОЛИМОГ ХИЙЖ ШАХСАН ЛУЙВАРЧИД ЯЛААС МУЛТРАХ ГЭЖ ТАРХИ УГААГААД ЭХЭЛЛЭЭ !!!
Нээрээ машинаасаа салахад хэцүү байгаа биз дээ тээ. Сайн унш л даа. Хуучин муу машины сэгээ аваад үлдчих гээд л гонгиноод байх юм. Худлаа орон сууцжуулна гээд хотдоо багтахгүй болтол орон сууц барьчихаад байна. Тэгээд гэр хороолол багассан нь хаана байна.
УТААГҮЙ ГЭЖ ТАРХИДСАН ХОРТ ХОЛИМОГ ХИЙЖ ШАХСАН ЛУЙВАРЧИД ЯЛААС МУЛТРАХ ГЭЖ ТАРХИ УГААГААД ЭХЭЛЛЭЭ !!!
УТААГҮЙ ГЭЖ ТАРХИДСАН ХОРТ ХОЛИМОГ ХИЙЖ ШАХСАН ЛУЙВАРЧИД ЯЛААС МУЛТРАХ ГЭЖ ТАРХИ УГААГААД ЭХЭЛЛЭЭ !!!
Үүнийг сараачигч О Лхагвадорж гэнэ үү зун яагаад утаагүй болчихдгий чи тайлбарлачих машины утааны хор байгааг иэдэж баына Үнэн юмыг битгий саармагжуулах гэж оролд оролд
Утаа бол гэр хороолол үүсгэж байгаа нь тодорхой.Машинаас утаа гарч бгаа..гэхдээ орой машин цөмөрчихсөн үeд гараад гэр хорооллын бүсэд очоод ажиглалт хий үнэхээр аймшигтай ялангуяа Багануур хошуу..1 хорооллын арын дэнжийн уул өөд байгаа айлуудаас зүгээр багширсан хар утаа тэд олдсон болгоноо түлж байна хоногийн хоолоо яая гэж байгаа Айл өрх юун тэр шахмал түлш худалдаж авах..Тэгэхлээр өрөөнөөс хотод орж ирсэн айл иргэдэд тусгай бодлогыг төр засгаас явуулах малжуулах хөндөлттэй зээл өгөх гэх мэтийн ажил явуулмаар бнаа..тэр үр дүнгүй төсөл хөтөлбөрөө энэ зүйлд зарцуулах...
Зун машины утаа хаачдаг вэ?
Гэр хорооллын утаа бас зун хаачдаг вэ?
Зуны улиралд УБ хотын агаарын чанарын үзүүлэлт дэлхийн 200 хотоос цэврээрээ эхний 20-р байранд ордог. www.airvisual.com энэ саит дээр цаг тутмын үзүүлэлт гардаг. Тэгэхээр зун автомашины түгжрэл байж л байдаг, агаар цэвэр л байдаг. Юмыг мэдэж байж сэвээрэй.
Зун УБ бараг тэр чигээрээ машинаа унаад хөдөө гарч хөдөө орон нутгийг хогоор дүүргэж утаагаар хордуулж байгаад хичээл эхлэх үеэр л бүгд хотод орж ирж шигдэцгээдэг. Машинд хайртай зугаалагч минь чи зун хаана түгжирснээ хэлээд өг дөө .
Хуцаад байгаа эргүү гөлөг вэ? Гэр хороолол дээгүүр татаж байгаа өтгөн утаан хөшгийг машины яндангаас гарч байгаа утаа гэх гээ юу? Мал...
Солиорход хязгааргүй болтой
ХА ХА ! ШӨНӨ ГЭР ХОРООЛОЛЫНХОН НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ,ЗАРИМ НЬ ГАЛАА МАНАЧИХДАГ ,ХАРИН МАШИНЫ ДУУ Л ТАСРАХГҮЙ ШАХАМ БАЙДАГ ,МӨН ЗУН ГАЛ ТҮЛДЭГ АЙЛ БАЙХГҮЙ ,БҮГД ТОГ ХЭРЭГЛЭДЭГ ЮМ АА МАЛ МИНЬ !
Энийг бичсэн этгээд бол эргүү хүн байна аа. Хэрвээ энэ утаа гэр хорооллын биш бол зун ч гэсэн Улаанбаатар утаандаа баригдсан байх байлаа.
евразийн орос белорусын эдийн засгийн худалдааны гэрээнд оруулж хил гаалыг татвар торгуульгүй чөлөөтэй болго орсоос орж ирсэн барааг хил дамнуулж гаргахыг зогсоо гурван юм төр засаг даруй хийеэ нэгд эм тариа эмчилгээг орсоос үнэгүй авъяа дайны үед эмчилгээ хурдан хөгжиж байна хоерт орсын хүнсний эрүүл ахуйн байцаан шалгагчаар байнга шинжээч хийлгэж байгаа ард түмний өргөн хэрэглээний хүнсийг чөлөөтэй болгоо ГУРАВДУГААРТ архангельскаас аваад сибирийн өргөн уудам газар байшин барих материал маш хямдхан худалдах газар байхгүй энэ үед барилын материал гаальгүй зөөж хар утаатай урцаа шинэ өвлийн байшингаар солих чөлөөт худалдааны бүс хэлэлццээрт хурдан оруулаа энэ монголын амин чухал гурван үйлс байна үүнийг ард түмниээ бодож хурдан хийнэ үү буриадууд цөм өвлийн байшинтай байна шүү дээ
202.9.40.133 энэ этгээд бүр боож мажийх нь ээ. УБ-т зөвхөн машины төлөө амвдардаг хөлдүүс ямар олон юм бэ. Зун юу гэж утаанд баригдах юм бэ. Бүгдээрээ хотоос гарч хөдөөг бузарлагдаг байж эргүүгээ гайхуулах гэж ядчих юм.
Шахмал түлшинд нүүрсний хогоо хорт цавуутай холиод шатааж байгаагаас ийм их үнэр хар хөшиг угаар үүсч байгаа юм.Машин хорт утаа гаргаж байгаа шүү
Утаа бол гэр хорооллоос гаралтай. Тиймээс гал түлж утаа гаргадаг гэр хорооллынхонтой тэмцэх хэрэгтэй. Тэдний дийлэнх нь 90 оноос хойш ардчилалын гайгаар хөдөөнөөс нүүж ирсэн. УБ-д байр хангаттай баригдсан. Түүнээс аваад орж чадахгүйг нь хөдөө буцаах хэрэгтэй.
Монголын төр засгийн ,мөн нийгэм тэр чигээрээ ялзарсаны л тод жишээ нүдэнд үзэгдэж гарт баригдаж байгаа агаарын бохирдол нь шүү дээ . Буруу зүйл хийсэнг гэсгээж шийтгэхгүй явсаны л гор нүгэл нь нүдээрээ гарах гэж энэ . Бурууд нүд хурц байхгүй сохор мэт сонсоогүй мэт явсаар өөрсдөө ийм байдалд хүрлээ . Ард түмэнд буруу байхгүй шүү . Сонгууль гэж сайхан сайхан юм яриад гарч ирээд идэж уугаад хуурч мэхлээд алга болдог эсвэл бүр дарга сайд ерөнхийлөгч болоод байгаа биздээ . Гэтэл тэд шоронд орж гэм нүглээ төлөх ёстой хүмүүс . Энэ бүхэнд тангараг өргөсөн ШҮҮХ ,ПРОКУРОР, АТГ л буруутай . Эд нарыг бүрэн шинэчилж ёс зүйтэй зөвхөн хууль үйлчилдэг нийгэм байж л бүх юм цэгцэндээ орно . Улс төрийн тоймч хэлсэн дээ 100 - 200 хүн цаазалж байж цэвэрлэгдэн гэж
103.168.34.166 тархигүй О.Лхагвадорж нь өөрөө юу. Хүн болгонтой хэрүүл хийгээд боож үхэх нь ээ. Мал шигээ сэтгэх юм даа.
Монголын утаа бол 1990 онд дээрэмчин Америкаас хийсч ирсэн утаа шүү. Монголчууд дээрэмчин Америкаас салаагүй цагт утаа улам бүр өтгөрсөөр байх болно гэдгийг бүр Нобелийн шагналт эдийн засагчид хэлээд байна шүү дээ.
Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд уг асуудал юунаас болж бий болов гэдгийг тогтоох хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлвэл юмны эх сурвалн, гарвал, учир шалтгааныг олж тогтооно гэсэн үг. Ухаант өвөг дээдэс минь "Усны эх нь булингартай бол адаг нь булингартай", "Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав" гэх мэтээр юмны эх сурвалж, гарвал, учир шалтгааны тухай цөөн үгээр маш тодорхой хэлжээ. Утааны эх сурвалж, гарвал, учир шалтгаан нь гэр хорооллын яндан, машин, унхиагүй дарга даамал, төр засагт биш, харин Ази тивийн үйлдвэрлэл хөгжөөгүй, буурай хөгжилтэй Монгол оронд Америк ардчилал, чөлөөт зах зээл, олон намын систем, хязгааргүй эрх чөлөөг шууд хуулбрласан Үндсэн хуулийг 1990 онд баталсан явдал юм. Эндээс дүгнэж үзэхэд одоо Монголд төрийн эргэлт хүчээр хийж одоогийн Үндсэн хуулийг хүчингүй болгож, буурай хөгжилтэй Монгол улсад таарсан Америк бус загварын цоо шмнэ Үндсэн хуулийг батлан гаргах явдал нэн тэргүүний зорилт болж байна. Монголчуудаа сэрэгтүн, ухаарагтун.
Сайд Чойжилсүрэн хариуцлага хүлээх цаг болсон. Одоо арай дэндлээ
сайд чойжилсүрэн биш эрчим хүчний үндэснний хорооны дарга гэсэн бангладеш доржханд чойжилсүрэнгийн ажлыг хөмлөн хууль бусаар авч үнэ нэмлээ чойжилсүрэн эрх мэдэл алга доржханд огцор
Утааны угшилыг хөөвөл амарбаясгалан холбогдоно. Малчдыг хоршоололд нэгтгэнэ хэмээн 5 их наядыг тараасан. Энэ мөнгө хаана юу болж хувирсан бэ??? 21 аймгаас хотруу шилжсэн айл өрхийн тоог авч чадахгүй байгаа. Хичнээн нь приус болоод хотын түгжрэлд яваагч бүү мэд. Иймээс энэ талаар мэдээ бичих снтгүүлч байнауу??? ....
Утааны угшилыг хөөвөл амарбаясгалан холбогдоно. Малчдыг хоршоололд нэгтгэнэ хэмээн 5 их наядыг тараасан. Энэ мөнгө хаана юу болж хувирсан бэ??? 21 аймгаас хотруу шилжсэн айл өрхийн тоог авч чадахгүй байгаа. Хичнээн нь приус болоод хотын түгжрэлд яваагч бүү мэд. Иймээс энэ талаар мэдээ бичих снтгүүлч байнауу??? ....
өвөл зунгүй машин явдгаараа явж байна зунд утаа байхгүй юм өвөл болохоор яагаад хар утаа бүрхээд байнаа эсвэл энэ хар эсгий урц хар овоохойл утааны үүр байна сибирийн орсын хотууд улаан үд иркутск чита цааш хотууд огт утаа алга адилхан гэрийн хороолол шүү ганцхан сибирийн модон байшинд амьдардаг сибирт мод үнэгүй байна манайд зуу дахин үнэтэй сибирээс мод оруулж байшин барих гэхээр монголын төр засаг орсын засгийн газрын гааль хилгүй чөлөөт худалдааны гэрээ хийхгүй гэж орсыг үзэн ядах үзлээс болоод гучин таван жил боллоо цахилгаан төмөр зам нефтээ орос нэг мөсөн хаачхаасай олигарх баячуултай адилхан амьдрана
Зөв Авто маш их үүрэгтэй Одоо тэнэг Ерөнхийлөгч нь би утаа багасгасан гээд баатар дүрээр ярьж байна 20 онд машин УБ н гудмаар яваагүй Тогийг нь Эрдэнэт нэрээр ,гэхдээ бараг Азийн хөгжлийн банкны тусламжаар тэглэсэн
Цахилгаан станц нам даралтын зуухнуудын утаа. Голдуу шөнө янз янзын юм их түлдэг байх. Шөнө утааны өнгийг хянах боломжгүйг далимдуулдаг станцууд байх
Ёстоы сайхан худлаа залдаг гар бн. Ийм юмыг нийтэлж бдг sonin. man болимоор. Өглөө замын хөдөлгөөн эхлэхээс өмнө хайлааст, чингэлтэй, дарь эх, баянхошуу гд яваад үз 10 м-н цаадах харагдахгүй. Энэ мал яьж үзээгүйдэ.
Тэр төрийн ордонг тойруулаад хортой нүүрсээ шатаагаачээ
Улаанбаатар утаа ихтэй байгаа нь ганц нүүрснийх биш өөр олон хүчин зүйлүүд /яндангүй машинууд, хог их хэмжээгээр түлэх, уурын зуухны яндан гэх мэт/ нөлөөлж байна. Улсын болон аймаг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг сэргээж бие даалгах хэрэгтэй. Яамны дэргэдэх хяналтын газар хэлтсүүд хараат байдалд ороод ажиллаж чадахгүй байна.
Агаарын бохирдол болж байгаа энэ манарсан утаа униарыг хэдэн хувь нь янданийх хэд нь машин техникийх гэж ялгаж гаргах байдаггүй юм уу хиймэл оюун ухаан тёхникийн дэвшил гээд байгаа чинь яалаа машинтангууд нь машинаа үнаж гангарч чадахгүй болно гэж айгаад байна уу
Тэгээд зун болохоор утаа нь хааччихдаг юм бол оо Яахаараа мэдрэмжгүй малууд ийм юм биччихдэг байна.
Утаа.машин.нүүрс.гэр хороодол!
Маш үнэн тиймээс машинд дугаар олгохгүй энэ тэр гэдэг зөв асуудал
Одоо бүх гэр хорооллын яндангийн утаа биш гэсэн ойлголт төрүүлэхээр ажиллаж эхэллээ шүү.хаха
Одоо бүх гэр хорооллын яндангийн утаа биш гэсэн ойлголт төрүүлэхээр ажиллаж эхэллээ шүү.хаха
Одоо бүх гэр хорооллын яндангийн утаа биш гэсэн ойлголт төрүүлэхээр ажиллаж эхэллээ шүү.хаха
Орой галлагаа эхлэх үед өндөрлөг газраас ажигла. Гэр хорооллоос утаа эхэлж аажмаар УБ хотыг бүрхэж байдаг. Үл үзэгдэх хорт утааг 30000-600000 мянган машины яндан 24 цаг цацаж буй нь үнэн. Битүү бүрхсэн утаа бол гэр хорооллынх. Түүхий нүүрсээ зун, намаржин нууцаар зөөж нөөцлөн түлдэг байх. Хэн ч үүнийг шалгах, хянахаа больсон.
Тэгээд өөр юуных байдийн, цул нүүрсний утаа үнэртэж байхад
Гэр хорооллын утаа ш дээ шөнөдөө бол гэрт гаднаас утаа орж ирж бна амьсгалж болохгүй болтол утаа орж ирж бнаа өөрийн зуухнаас угаар гарахгүй ч гэсэн гэрийн тооноор яндангийн хажуугаар орж ирж бна даа
Ядаж ингэж бөндгөрөө хааяа ажиллуулж байл даа.
Маш зөв тун сайн онцолж анхаарах асуудлыг буюу "дайснаа" олж тогтоох санаа ЗОРИЛТ БОДЛОГО нь лут байлаа, баярлалаа 🇲🇳😍🇲🇳💐🌺
Үнэн байхаа ковидоор хөдөлгөөн хоригдоход агаар хамаагүй дээрдэж байсан зун нүүрсний галлагаагүй байхад хотыг бүрхсэн бөөн саарал утаа л байдаг шүүдээ.
НЭГЭНТ ИЙМ БОЛЧООД БАЙХАД СУРГУУЛИУД ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭН ГЭЭД СОЛИОРООД БАЙХ ЮМАА. БОЛОВСРОЛЫН САЙД ШИЙДВЭРЭЭ ГАРГАХГҮЙ ТАГ БОЛЧИХ ЮМАА. АМЬД ЮМ УУ?
Ковидын каринтины үеэр мэдэрсэн. Бүх айлууд гэр гэртээ галаа түлээд сууж бсн хүйтэн өдөр, бүх машин зогссон тэр нэг өдөр бачимдаад байрныхаа гадаа гарч зогслоо. Яг миний хүүхэд насны цаг агаар, ямар гоё агаар бсн гэж санана. Тэгээд л бодсон
Ковидын каринтины үеэр мэдэрсэн. Бүх айлууд гэр гэртээ галаа түлээд сууж бсн хүйтэн өдөр, бүх машин зогссон тэр нэг өдөр бачимдаад байрныхаа гадаа гарч зогслоо. Яг миний хүүхэд насны цаг агаар, ямар гоё агаар бсн гэж санана. Тэгээд л бодсон
Онхолдов
Утааны 90 хувь нь гэр хорооллын гаралтай. Иймээс утаа гаргаж байгаа яндантай л тэмц. Тэгээд л болчихно.
Ер нь л үнэн байх шүү!
Утаа арилгахад 1 жил хог арилгахад 6 сар замын түгжээ арилгахад 3 сар байхад хангалтай энэ үнэн шүү
huygaa002@gmail.com
Бусад улиралд нь машин бас л явдаг байгаа шүү
Машингүй хот дэлхийд бнуу машинтай хотуудад ийм утаа бнуу Чалчигчаа
Машингүй хот дэлхийд бнуу машинтай хотуудад ийм утаа бнуу Чалчигчаа
Заа битгий худлаа махан толгойгоо нуугаад байгаа!!! Манайхаас илүү олон авто машинтай, олон үйлдвэрлэлтэй газрууд утаагүй сайхан байна цаана чинь!!! Хятадаас муу ажиллаж хорийг нь ард иргэддээ рекламдаж шахаж зардаг байж ингэж яриад явж байгаадаа ичиж үхээсэй энэ муу худалч новш!!!!!!!
Махан толгойгоо гайхуулсан энэ эргүү Хятадаас ичиж амьдраасай!!!!
Хот руу ирэх оркуудын нүүдлийг зогсоогоочээ
Хөдөөнөөс хотруу орж ирж сууоишигчид гэр барьж толгой хогодож байгаагаас гэр хороолол улам нэмэгдэж утаа ихсээд байгаа. Гэр хороололгүй болж байж л хот маань утаагүй болно.Сүүлийн 10 жилд хотод орж ирж сууришисан ОРК-куудыг хөөж гаргаад нэм оруулахаа болих хэрэгтэй
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00