ОТТАВА, 2025 оны нэгдүгээр сарын 7 /AFP/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо есөн жилийн турш төр барьсны эцэст ойрын саруудад огцорно гэдгээ даваа гарагт мэдэгдэж, Либерал нам нь сонгуулийн өмнөх санал асуулгуудын дүнгээр тааруу үзүүлэлттэй байгаад түгшиж буй хууль тогтоогчдын шахалтад буулт хийлээ.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй дэвшилтэт удирдагчдын тоонд зүй ёсоор багтсан Ж.Трюдо хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, нам нь ойрын саруудад шинэ даргыг сонгох хүртэл Ерөнхий сайд болон Либерал намын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших болно гэлээ.
“Манай улс дараагийн сонгуульд жинхэнэ сонголт хийх эрхтэй бөгөөд хэрэв би дотооддоо тэмцэх шаардлагатай болбол энэ сонгуульд би хамгийн сайн сонголт байж чадахгүй нь тодорхой болоод байна” гэж Ж.Трюдо хэлжээ. Тэрбээр мөн парламентын үйл ажиллагааг гуравдугаар сарын 24 хүртэл түр зогсооно гэж мэдэгдсэн байна. Энэ нь тавдугаар сараас өмнө сонгууль явуулах боломжгүй гэсэн үг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсний дараа Ж.Трюдо гаалийн татвартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байх юм.
Дараагийн сонгуулийг 10 дугаар сарын 20-ны дотор явуулах ёстой бөгөөд санал асуулгуудын дүнгээс үзэхэд өндөр үнэ, хямд орон сууц хангалтгүй байгаад дургүйцэж буй сонгогчид сөрөг хүчний Консерватив намыг сонгож, намыг нь хэн удирдаж байгаа эсэхээс үл хамааран либералууд ялагдал хүлээх төлөвтэй байна.
Өнгөрсөн сард Сангийн сайд албан тушаалаасаа огцорч, сонгогчдын саналыг дахин авахын тулд “улс төрийн заль мэх” хэрэглэсэн гэж Ж.Трюдог буруутгасны дараа либерал хууль тогтоогчид сүүлийн долоо хоногуудад Ерөнхий сайдад хандан албан тушаалаасаа буухыг ил тодоор уриалах болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Нацист алиалагч Зеленскийтэй их сүүжилдэж Канад руу дүрвэсэн 2-р дайны фашист өвгөнд шагнал өгч их далдганасан юмаа энэ Трюдо. Канадчууд хэзээ ч Киевийн нацизм НАТО-гийн фашизмыг дэмжихгүй гэдгээ харуулж байна!
трамп манай 51 дэх штат бол,би чамайг губернатор болгоноо гэж амлая гэж илт доош нь хийсэн,канадууд үүнд дургүйцсэн байх магадлалтай
Зелкнсзийтэй гар барьсан бүхэн огцорч бна муухай хар мөртэй сатаан юм даа
Трамп Зелинскийтэй гар барьсан даа
Муу либаралууд зайл