sonin.mn

ЕТГ-ын дарга асан, "Ачит Ихт" компаний эзэн П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд удахгүй Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл түүний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн юм.

Улмаар өнөөдөр өглөө Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 09:00 цагт хуралдаж, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.


Уг шийдвэр шүүх дэхь Ц.Элбэгдорж ба тэдний фракцийн нөлөөлөл одоо ч байгааг харуулсан үйлдэл болж буй бөгөөд Хууль Зүйн Сайдыг ч шоконд оруулжээ.


УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд О.Алтангэрэл энэ тухай сошиал хуудастаа "2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг 1 өдрийн дотор "түүгээрээ" амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч! Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина!" гэж бичсэн байна.



С.Сарнай