Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар боллоо.
Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятадын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад аялахыг урих, БНХАУ-д зохиогддог аялал жуулчлалын “China International Travel Mart”, “China Outbound Travel & Tourism Market” үзэсгэлэнд Монгол Улсыг албан ёсны түнш улсаар оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар боллоо.
Мөн соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр 2011 онд байгуулсан “Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдах явдлаас сэргийлэх тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Дэлхийн өвийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Цайны зам”-ын дагуух соёлын өвийг Монгол, ОХУ, БНХАУ-ын нэр дээр бүртгүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын төгсгөлд сайд Ч.Номин Үндэсний урлагийн их театрын барилгын бүтээн байгуулалт амжилттай урагшилж буйг дурдаад, БНХАУ-ын үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл7
нэг хачин чихмэл тоглоом авчихаад юун говийн ноолуур вэ. оюк номин нтр тоглоом цуглуулахаа боль. гай. манай бүтээгдэхүүнийг авахгүй худлаа баахан жуулчин авч мөнгий нь үрээд. шал дэмий
долоо хоног болгон хятадын энд тэндхий үзэсгэлэнд байнга очино гэж юу вэ. ажилаа хийж үз. ажил хийж чадахгүй байж.
халуунаа барьдаггүй ‘халуун саван’ тагтай аягануудаа хятад руугаа буцаагаачээ. байгууллагаараа авчихсан хог. бараануудаа буцааж баймаар байнаа. цуг хожино можино шааааал хуудлаа. шанага хувин саваа цоолж бариул битгий хийгээд байгаачээ.
цай, жижиг шаазан айрагны ваар. цайны будаатай аяга тавга сервиз. байгуулагтаа авах гэж явах. хятадууд өөрсдийхаа юмаа үнэлж мэдэхгүй. ёстой бүтэхгүй ээ.
эхний чихмэл нь зян зэ минь, ...энэ хоёр дахь нь. төрийн албаны музейд өг өг.
Байр суурь бхгүй
Байр суурь бхгүй!!! Ингэж л үнэн царайгаа харуулнаа