Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая!
Миний шүүмжлэлт сүүлчийн нийтлэлд жагсаасан 13 саналын гурав дахь нь. Хүмүүс ам сайтай байна. Эерэг сэтгэгдэл ч харагдана лээ. ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН арга гэж би хэлээд уриалаад байгаа юм.
Хотын даргын хэлж байгааг ойлгохын цаагуур ойлгоод байгаа юм аа. Хөөрхий ингэж ярина лээ. “...ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ...” гэж.
Нөгөө л уйтгарт гаслангийн үгс нь явж байна. Утаанаас дүрвүүлж хөгшид, хүүхдүүдээ хотоос гаргах уриалга УИХ-д нэг сайд уриалсан ч байх шиг. Харин Н.Номтойбаяр гишүүн энэ бүх гай зовлонгийн үндсэн шалтгаан нь ЯДУУРАЛ гээд зоригтой нэрлэнэ лээ.
Би хотын даргыг дэмжихээс гадна Номтойбаярыг илүү дэмжиж бичиж байна. Тэгэхдээ ЯДУУРАЛ-тай хот дотор нь тэмцэх бус нийт улс даяараа, 21 аймагтаа зэрэг тэмцмээр байна.
Монголын Төр, шууд хэлье Засгийн газар хоёр л ажлыг дутуудуулаад байна, огт хийхгүй байна гэдэг дээрээ л үглэе. Зөндөө бичсэнээ л давтая. МОНГОЛ ХҮН-тэйгээ огт ажилладаггүй, ямагт тэднээсээ дөлж явдаг. ХҮН-тэй ажилладаггүй дутагдал. Хоёрт хууль дүрэм хэрэгжүүлэх, албадахаас ямагт дөлж зугтаж ирсэн. Хууль сахиулах ба албадахыг ПОПУЛИЗМ-аар орлуулчихдаг.
Ард түмэндээ нэг их хайр зарласан улс төр л яваад байх нь тэр. Цаадуул нь толгой дээр нь гарчихсан. Хийхгүй бүтээхгүй гэдгээ маш олон янзаар тайлбарласан шалтгийн тоо хязгаараа алдсан. Шалтгаан биш шүү, дан шалтаг.
Нөгөө шалтгаа ярьж тулгасаар байгаад Төр-засгийн ямар ч ажил үйлсийг нохойн наадам болгочихдог. Төр нь МОНГОЛ ХҮН-тэйгээ огтоос ажилладаггүй учраас гарт баригдахгүй утаатай, сөхрөөд уначихсан 75-аар буугаад өгчихсөн түгжрэлтэйгээ (хөөрхий Тээврийн цагдаа!), томруулбал элдэв МЕГА төсөл, хөтөлбөр, хувьсгал нэртэй эдийн засагтайгаа Төр-засаг нь үхтлээ ажиллаад нэмэр байдаггүй ээ. ЯДУУРАЛ нь бат бэх цайз аятай хөдөлдөггүй.
МОНГОЛ ХҮН-ээ өөрчлөн сайжруулахгүйгээр эдийн засгаа өөрчлөн сайжруулна гэж огт байхгүй ээ!
МОНГОЛ ХҮН энэ бүхнийг чинь хийх ёстой, хийнэ чиг, өөр гарц байхгүй гэдгийг Монголын Төр, шууд хэлье Засгийн газар ойлгож мэдэрч байна уу? Та бүхэн МОНГОЛ ХҮН-тэйгээ ажиллаач ээ хэмээн амаа цангатал уриалан дуудсаар байх болно, би!
Яаж ажиллах юм бэ? Хамгийн энгийн логик жишээ. Наад утааг чинь МОНГОЛ ХҮН баагиулж, осгож үхэхгүйн тул түлж болох бүх хогийг шатааж суудаг юм шүү дээ. Утаа үйлдвэрлэж байгаа гадаад хүн, гадаадын хорлон сүйтгэгч ганц ч байхгүй, үзээд өгье гэхнээ. Монголчууд бүгдээрээ бултаараа ёстой үгссэн юм шиг байгаль орчноо сүйтгэж, өөрсдийнхөө эрүүл мэндийг санаатайгаар хорлож, химийн зэвсгийн хорт атакаар нийслэлээ довтлон байна.
Машин барих донд хөтлөгдөж, “хөл дүүжлэх унаа”-гаараа МОНГОЛ ХҮН л түгжрэлийн тамыг бий болгочихоод дотор нь өөрсдөө там жаргал хоёроо зэрэг эдлээд явцгааж байна. Түгжрэлд нэмэр болж ташуур өгч байгаа гадаад хүн, гадаадын хорлон сүйтгэгч ганц ч байхгүй, үзээд өгье гэхнээ.
МОНГОЛ ХҮН-тэйгээ ажиллаач ээ гэдгийг л шүүмжлэлт сүүлчийн нийтлэлдээ би 13 санал болгож жагсаасан ухаантай юм.
Зуухыг нь хичнээн солиод, ямар ч хямд эрчим хүч түгээгээд нэмэргүй болчихсон. Нөгөө талд нь төлбөр төлж чадахгүй нэг сая хүн нийслэлд үүрлэн байна. Төлбөрийн чадваргүй, зүгээр л авч идээд, хэрэглээд, жорлон руу цутгачихдаг нэг сая хүн өлөн нүдлээд байж байна. Төлбөрийн чадваргүй сая хүнийг тойгдож тойлж халамжлах тухай уран сайхны фантазаа улс төрчид нь ярьж уярч уяруулсаар байгаад МОНГОЛ ХҮН-ээ ёстой алж дуусч байна.
ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН арга үлдлээ. Монголын Төр-засаг одоо л, энэ өвлөөс ажиллахгүй бол оройтлоо. Сүйрэл рүүгээ л хурдлаад байна. Миний санал. Юу гэвэл Улсын бүртгэлийн газар, бүртгэл, хяналт шалгалтын бүх систем эхлээд бүх улс даяар хамтран судалгаа гаргая. Хөдөө 21 аймгаас болон сумдаас нийслэлд нүүж ирээд бүгчихсэн бүх иргэдийнхээ судалгааг нэр устай нь, хийсэн бүтээсэнтэй, улсаас хүртсэнтэй нь, сайн муутай нь гаргая. Нийгмийн халамжаас авсныг нь ярайтал жагсаая.
Аймгийн Засаг даргын ажлын үүрэгт бүр 1-р гэж байгаад суулгаж өгье. Танай аймгийн хэд хичнээн хүн Улаанбаатар руу шилжиж суурьшаад тэнд УТАА ба ТҮГЖРЭЛ үйлдээд ядуурч, золбироод явж байгаа вэ, тэдний хэд хичнээн хувийг нь Та Засаг даргаар ажиллахдаа аймагтаа татаж аван ажлын байраар хангаж (албадан ажил хийлгэх!), тэгснээрээ Монгол Төрийн ба Монгол орны зовлонг хичнээн хувиар хэрхэн нимгэлсэн бэ гэсэн хатуу шалгуур тогтооё. Сумын Засаг даргад ч бас ийм үүрэг тулгаж үүрүүлье. Нийслэлээс буцаж ирэгсдэд маш өндөр төсөв мөнгө аймаг суманд нь төвлөрүүлье. Тэр нь (урамшууллын мөнгө!) байнга өсч байх мэргэн ухааныг бодож олъё.
Би эх орноо аврах тухай ярьж байна шүү. Нийслэлд аж төрөх тусгай шалгуур босго тогтооё гэж олонтаа бичсэн дээрээ баттай зогсож байна.
Энэ бүх гай гамшиг нийслэл механикаар, бүр утгагүйгээр хэт томорсон, томорсоор байгаатай холбоотой тул нийслэлийг механикаар, хуулиар, албадлага, урамшууллыг хослуулан бүх улсаараа 21 аймгийг татан оролцуулж байж нийслэлийг задлая. Тараая. Хагас сая хүн амтай болтол нь, хэн ч барьцаж үлдэхгүй болтол нь эрс багасгая, 4 уулынх нь дунд чөлөөтэй хашиж үлдээе.
Нийслэлийн утааг бууруулах, арилгахад, түгжрэлийн тамыг давахад 21 аймаг маш их хамаатай тухай бараг анх удаа би бичиж санал болгож байгаа болов уу.
Энд МОНГОЛ ХҮН-ээ доош хийсэн, ялгаварласан, хүний эрх, эрх чөлөөний тухай биш ЭХ ОРОН-МОНГОЛ-оо аврах тухай уриалан дуудаж байгаа юм шүү. Томоор, том зураглалаар, XXI зууны хөгжлийн хурдны цар дээр сэтгээд үз дээ.
Хүн төрөлхтөн хиймэл оюунтай байлдаад ялах ялагдахгүй тухай ярьдаг болсон цаг, өмнө талд асар том томрууласан Сингапур буй болж байна, хөгжил нь гэрлийн хурдаар. Гэтэл монголчууд бид энд утаа, зуух, утааны яндангүй машины тухай эцэс төгсгөлгүй гунигтай үлгэр ярьсаар сууж байна. Харьцуулаад үз дээ.
Улаанбаатараас өөр аймаг, суманд диваажин байгуулж болохгүй, нийслэлээсээ илүү гоё байж болохгүй, нийслэлээсээ илүү хөгжиж болохгүй гэсэн наад тэнэг үзлээсээ салцгаа монголчууд минь!
Нийслэлийн бид атаархаж үхтэл нь тийм үлгэр жишээ аймаг сумыг цогцлуулаад уугуул иргэдээ татаж аваад нийслэлийн биднээс хамаагүй илүү дээгүүр амьдрал стандартыг бий болгочиход тийм хэцүү гэж үү, гурав аравны тавхан сая шүү дээ! Нийслэлээ сөнөлөөс аврахын тул ганц саяыг нь татаад авчихад тэнгэр нурах гээд байна уу?
ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН мэргэн арга!
Д.Баярхүү
Сэтгэгдэл87
Fantasy
Энэ шүд Баярхүү гуай эртхэн СЭМҮТ бараадсан нь дээр дээ!
Нүүрсний хулгайч Хүрэлсүхийг хэзээ баривчлах вэ? Тэрэлжид нүүрс хулгайлж мөнгөөр нь Бугат ресорт гэдэг эдлэн газар бариулсныг АТГ мэдэж байгаа хирнээ яагаад шалгадаггүй юм бэ ..Буусных нь дараа шалгалтын ажлыг эхлүүлж баривчлах уу?
Цахилгааны үнэ нэмсэн нь саяхан Путин ирээд явсантай хойлбоотой.Путин бид дайнаас болж эдийн засаг хүндрээд байна.Та нар цахилгааны үнээ нэмж илүү гарсан ашгийг бидэнд өг гэж тулгасан байх маш өндөр магадлалтай. МАН өөрсдөө нэмээгүй мэт харагдуулахын тулд өөрийн үнэнч хар хошного Бангладешээ ашигласан.Бангладеш бол МАН-ынхны хошногоо арчсан хар цаас..
путин ирсэнээр цахилгаан дутаагүй ёвроп авахаа больсон цахилгаан эрчим хүч байгалын хий бензин шатахуун бүгд хөдөө тосгон хүртэл гаазаар ажилладаг болоод байна миний мэдэхээр зрымийн гүүрийг украйн дэлбэлж мэднэ гэж ростовоос крымийн өмнөд боомт хүртэл зургаан эгнээ хар зам азовын тэнгэсийн эргээр маш хурдан тавилаа москвагаас "горны алтай хүртэл хэдэн эгнэ хар зам тавьж олон улсын нисэх онгоцны сая хоёр зуун хүний барилаа алс дорнот руу зам төмөр зам бамыг хэдэн салаа барилаа москвагаам иркутск улааг үд чид зам барьж явж байна хойт мөсөн далайгаас ирэх жил иркутск байггаль нуур хүртэл арван давхар аяллын турист онгоц явдаг болно
Баярхүү минь дээ. Яасан гэнэн хүн бэ чи? Улаанбаатарт суурьшиж иргэншинэ гэдэг чинь нийгмийн хөгжил. Ялангуяа залуучууд. Суурьшил руу тэмүүлэх нь бүх хүн төрөлхтөний эргэж буцахгүй процесс. Үүнийг дэлхий дээр хэн ч хориглож чадахгүй. Чи бид хоёр мэтийн сэхээтнүүдийн үгийг сонсоноо гонжийн жоо. 2050 онд Монгол хүн 5 сая хүнтэй болно. үүнээс 2,5 сая нь Улаанбаатар хотод сууна. Мөрийцсөн ч алдахгүй. Тиймээс энд бэлтгэж төр бодлогоо гаргах хэрэгтэй.
Хотын энэ их утаа униар хаанаас буй болж байна вэ Гэр хорооллоос Бид үүнийг аль дээр үеэс мэднэ Хүн цөөнтэй багахан сууринд ч гэсэн ялангуяа өглөөгүүр маш их утаа ялгарч агаар бохирдож амьсгал авахад хүндэрдэг байсан Үүнийг мэдсээр байж ардчилагч гэх бүлэг этгээдүүд хүний эрх гэх уриан дор хүмүүсийг үй олноор нь нийслэл рүү нүүж гэр хороолол тэлэх боломжийг буй болгосон Нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагдана гэх зарчмыг үгүйсгэсэн Тэгээд үүсгэсэн хүндрэлээ нийслэлийн иргэдийн эрх ашгийг хохироосон хорон үйл ажиллагаагаа бусдад тохчоод эх оронч дүр эсгээд бусдыг гүтгээд сууж байна Нүүдэл суудал нь хэвээрээ гэр хороолол тэлсэн хэвээр байх бол нийслэл энэ хүндрэлээс яаж гарах юм
Нүүрсний хулгайч Хүрэлсүхийг хэзээ баривчлах вэ? Тэрэлжид нүүрс хулгайлж мөнгөөр нь Бугат ресорт гэдэг эдлэн газар бариулсныг АТГ мэдэж байгаа хирнээ яагаад шалгадаггүй юм бэ ..Буусных нь дараа шалгалтын ажлыг эхлүүлж баривчлах уу?
Яахав бас л асуудал гаргалгаа байнаа байна. Гэхдээ цорын ганц мэргэн арга ч биш л дээ! Тэр мэргэн арга бол МАН+АН гэдэг хулгайч авлигчин, нүүрсчин, офшорчин газрын наймаачин эрлийз хурлийзуудын бүлэглэлийг ганц ширхэг хулгайчийг ч үлдээлгүй уг үндэсээр нь далд оруулж байхгүй болгохгүй бол, ямарч сайн мэргэн арга хэрэглээд ч өмхий утаа арилахгүй!
Монголд улс орны хөгжил ард иргэдийн төлөө зүтгэх туйлбартай улс төрийн хүч нь МАН-түүний гишүүд л байна Бусад нь гоё ярьж сайхан амлаж иргэдийг хуурч төрд гараад нийгмийн өмч идэж ууж баяжих хүсэлтэй луйварчид л байна Үүнийгээ тэд олон удаа нотолсон Иргэд хууртаж цөхөрсөн Эд нар хүндрэл бүрийг буй болгодог Үүнийгээ далимдуулж үймээн самуун үүсгэдэг Нийгмийг хохироодог
Цахилгааны үнэ нэмсэн нь саяхан Путин ирээд явсантай хойлбоотой.Путин бид дайнаас болж эдийн засаг хүндрээд байна.Та нар цахилгааны үнээ нэмж илүү гарсан ашгийг бидэнд өг гэж тулгасан байх маш өндөр магадлалтай. МАН өөрсдөө нэмээгүй мэт харагдуулахын тулд өөрийн үнэнч хар хошного Бангладешээ ашигласан.Бангладеш бол МАН-ынхны хошногоо арчсан хар цаас..
МАН үнэхээр үнэнч шударга юм нүүрсний хулгайч Хүрэлсүхээ хэзээ баривчлах вэ? Тэрэлжид нүүрс хулгайлж мөнгөөр нь Бугат ресорт гэдэг эдлэн газар бариулсныг АТГ мэдэж байгаа хирнээ яагаад шалгадаггүй юм бэ ..Буусных нь дараа шалгалтын ажлыг эхлүүлж баривчлах уу?
энэ бүхэн чинь хаана амьдрахаа өөрөө "шийддэг" чиний магтан дуулдаг дэлхийн хаана ч байдаггүй нөгөө "гайхамшигт" АРДЧИЛАЛ гэдэг үлгэрийн чинь л гай уршиг нь биз дээ??? тэгээд нөгөө үзэн яддаг соц үеийн "айхтар муухай" захиргаадалтын аргыг хэлж өгөөд байгаам бишүү,хувьчлал нэрээр улсын бүх үйлдвэрийг дампууруулж ажлын байргүй гуйлагчин, ядууралд түлхэн оруулсны л гай биз дээ одоо нээг их монгол хүмүүс өөрсдөө ядуурчихсан юм шиг их хуцахнээ ,дандаа МОНГОЛ ХҮНээ гутаана энэ новш???
Бусад аймаг сумыг диваажин болгох мөнгө хөрөнгө чинь хаана байна? Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй үлгэр уусгагч тэнэг гар вэ
Нүүрсний хулгайч Хүрэлсүхийг хэзээ баривчлах вэ? Тэрэлжид нүүрс хулгайлж мөнгөөр нь Бугат ресорт гэдэг эдлэн газар бариулсныг АТГ мэдэж байгаа хирнээ яагаад шалгадаггүй юм бэ ..Буусных нь дараа шалгалтын ажлыг эхлүүлж баривчлах уу?
66.181.183.12. Монголд улс орны хөгжил ард иргэдийн төлөө зүтгэх туйлбартай улс төрийн хүч нь МАН-түүний гишүүд л юм бол улс орныг завсаргүйгээр тэд захиран зарцуулсаар ирсэн атал яагаад улс орон улам дордоод байгаам? Нийт 100 гаруй жил, сүүлчийн 35 жилийн 30-д нь МАН ба түүний гишүүд л улс орныг удирдан чирж яваа биш үү?
Зов бичжээ Яг одоо Монголын ирээдуй еронхи сайд УИХ тэгэх тусмаа намуудаас замаарахгуй аймгийн болон хот сумын засаг дарга нараас хамаарна Тэдэнд эрхийг нь огье яшаардлагаа ч нэмье Тийм учраас еронхий сайд аймаг сумынизасаг дарга нарыг цуглуулж илэн далангуй ярилцаач Цоо шинэ бодлогоо боловсруулаач
Аливаа ажил мөнгө төгрөгөөр батлагаажиж байж л хэрэгждэг Аймаг сумыг диваажин болгох тэр их мөнгө хөрөнгө хаана байна Нийслэл аймгаа засмалаар холбох гэж тавьсан гадаад өрөө одоо хүртэл дарж дийлэхгүй олон жил болж байна Улсын чинь нийт гадаад өр 30 гаруй тэрбум даваад талийлаа Цахилгаан станц шинээр барихаас эхлээд гадаад өр бүр ч ихсэх хандлагатай боллоо Юмыг бага ч гэсэн тоймолж гадарлаж байж элийрч бай
Сургууль цэцэрлэгээ тараа, сайн муу сургууль гэсэн ойлголтыг үгүй хий
Тэлсэн бодлго явуулж байж наад яриаад байгаа утаа түгжрэл арилна шүү дээ сум аймагт үйлдвэр бариж ажилийн байр бий болгох өөр арга байхгүй .
ямар үйлдвэр арав хорин мянга хүрэхгүй хүнд үү мөнгө хаа байна түүний оронд нэгдэлээ буцааж байгуул гээч мянган малтан болчихоод малаа дийлэхгүй маллах мөнгөө хэдэн саяыг өхгүй бол түүний боол болох хүн байхгүй сум болгоныг устай нууртай болгоно гэсэн хаа байна хан хөхийн нурууны бүх сумд усгүй болсон ус хүнээ малаа дагаж явдаг хяргас нуураас суваг татаж их нуурын хонхорлуу урсгаж мал услах тариа ногоо тарих ямарч сайдын толгойд алга
Тэлсэн бодлго явуулж байж наад яриаад байгаа утаа түгжрэл арилна шүү дээ сум аймагт үйлдвэр бариж ажилийн байр бий болгох өөр арга байхгүй .
угтаа хөдөө амьдрах аргагүй болчоод хот орж ажил хийж амьжиргаагаа залгуулах санаатай ирж байгаа шүүдээ та коммунизм байгуулчаад үүнийгээ хийсэн нь дээр байх
сурлага муутай тогсогчидииг монгоор сургасан болж диплом овортлуулэн залхуу цагаан гартан ажилгуйчууд уйлдвэрлэж,толборт нь ,хотод байр хашаа байшин авах гэж малаа барсан бусад нь том дээд болвсролтноо даган хотод нууж ирдэг моод 90-д оноос гаарсан нь иим механик осолтонд гол нь нолоолсоншуу. тэд хотод ирээд амьдрахын эрхэнд приус авч халтуур хиин,элдэв халамжид буртгуулж байдаг болсон. энэ олон чанаргуй,шаардлаггуй мэргэжилтэй уйлдвэрлэдэг дээд сургуулиудыг ,яамд,шу-ны байгууллагуудыг хотоос гаргах,нэмж гэр хашаа барихыг хориглохоос эхлэх нь зов
Ungun don dog auger l hochrogson .BEejin Yyaaggd Hytadiin capital not HK or Shanghai ,Ny yagaad American capital bish oilgohgui .Ub suregeer tembuu taraagch .Moscow zaugeer l dain hiitch
Ub zugeer tembuu utaa tugjirel city .Chicago is not capital city C.IYTY of capital sprinfiel , mn Not LA SF it is Sacramento. Ooroo UB hotoos garch Capitall bolooch hodooniihon shig Zugeer hochrogdmol uhej chadahgui delhii buzareaald dumb phbots
москва тэмбүү хятад үү элэгний эмчлэгддэггүй дельта вирус с вирус баасны гялтан нян хавдрын папилом хүүхдийн уушиг устдаг өвчин тараасан гэж худлаа ярихаа болв наад өвчнүүд чинь ёвроп хүнд байхгүй ази зүүн азийн өвчнүүд шүү
ҮНЭН ДЭЭ МОНГОЛ ХҮМҮҮС АМЬД ЗОМБИ БОЛСОН ОДОО ЯАГААД Ч НЭМЭРГҮЙ ХОТ ХӨДӨӨГҮЙ МАНАРСАН УТАА ӨӨР ЯАХ Ч АРГАГҮЙ
Хөдөөгийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн тултал хөгжүүлж, Хотуудад шигсэн хүн амаа тараан суурьшуулж, газар нутгаа бүрэн эзэмшьээ. Үүнийг хийхэд МАНАН -гийн хулгайчуудын луйвар, хулгайн мөнгиийг хуу хураахад л хангалттай хүрнэ!
монгол гэрийг орос америк ёвропийн гэрийн хороолол байшин байдаг шиг монгол гэрээ дотроо жорлонтой дулаан алддаггүй байшингаар хурдан сольж дэлхий нийтийн жишигт орьёо үүний тулд орсын архангельскаас нааш байгаа дүнзүүдийг бүгдийг зөөж монголд оруулж ирьеээ заримыг тэнд нь монголчууд очиж бэлэн дүнзийг дээр дээрээс нь ядаж хоёр арматурын төмөр лүү орхоор нүхдэеэ модон хаус манайд үнийг нь 1000 дахин нэмчээд байгаа засаг орсоос модоо оруулчихвал ард түмэн өөрсдөө барьчихнаа
Маш зөв үнэхээр зөв шийдэл шүү.Миний хувьд орон нутагруугаа яваарай тэр тусмаа тэтгэвэрийн насны хүмүүс голлоод яваад өгөх хэрэгтэй.Хөдөө орон нутагтаа таарсан тохирсон ажлаа хийгээд явах хэрэгтэй.Хашаандаа сайхан амьдраад хүлэмжиндээ ногоогоо тариад сүү цагаан идээгээ боловсруулаад г.мэт
Ядуугийн зовлон гэдгийг энэтхэгийн зохиолч эртээ хэлчихсэн юм шүү... тиймээс баян нь бэртэгчин царайдаад гайхаад байлгүй ядуугаа дэмжээд явчихвал зүгээр. Баяны агаар гэж одоогоор дэлхийд алга. Улаанбаатараас зугтахгүй бол шүү дээ
баян хүн байгаад эх ард түмэнд ямар нэмэргүй
Ядуугийн зовлон гэдгийг энэтхэгийн зохиолч эртээ хэлчихсэн юм шүү... тиймээс баян нь бэртэгчин царайдаад гайхаад байлгүй ядуугаа дэмжээд явчихвал зүгээр. Баяны агаар гэж одоогоор дэлхийд алга. Улаанбаатараас зугтахгүй бол шүү дээ
Зүгээр л илүү мөнгө зарахгүйгээр хотод өгдөг бүх халамж, бүх татаасаа хөдөө өгдөг болгочихооч. Автобусны билет хүртэл халамж шүү дээ. Өртгөөсөө хямд бүхэн бүгд халамж
ЧИ " ардчилалын " хөлсний зарц биш билүү ... ??? Өөрийгээ бүү хараа - тэртэй тэргүй чамайг хангалттай харааж байгаа ... Санж . Баяр танар зэрэг 40 мянгатын АРК - ныхан ХУЛГАЙН мөнгөөрөө Америк энэ тэрд " 7 байшин " зэрэг орогнол байж л байгаа ш дээ , атал утаатай УБ - таа л шигдээд байгаа ш дээ - энэ чинь л мөнөөх " хүн оршин суух газраа сонгоно " ш дээ ...
Ийм харанхуй маанаг хүртэл сошиалд ингэж дураар шүлсээ үсчүүлэх эрхийг, боломжийг тэр хараагаад байгаа АРДЧИЛАЛ олгосныг ойлгох ухаангүй хар массыг яалтай билээ??!! Мал байсан бол бүгдийг Махкомбинатад тушаачих юмсан!!
Бодох л бодол байна. Энэ их төсөв мөнгөө агаартхий хийсгэж байхаар Аймаг орон нутгаа хот суурингаа хүн таатай амьдрах сурч боловсрох, эрүүл мэндийн орчин үеийн бүх үйлчилгээг авч чадах нөхцлүүдийг шат дараатай бүрдүүлээд өгвөл заавал хотод амьдрах гэж зүтгэхгүй байхаа. Цаг хугацаа тэвчээр ул суурьтай бодол , хөрөнгө мөнгө гээд их л ажил хийх байх . Алсдаа бол Монгол хожно, орон нутаг эзэнтэй болно. Одоо харахад гадаадын овтой аргатай улсууд тэнд очоод л бүхнийг буй болгож байна даа
Утаа тvгжирлээс гарах гарц гаргалгаа, санаа оноог Баярхvv гуай шиг иргэн болгон гаргаж ярилцаж зев шийдлийг олох нь чухал. Тэрнээс бид еерсдее утаа тvгжрэлээ бий болгочихоод тер засаг руугаа давшилаад ямар ч vр дvнд хvрэхгvй. Аймаг сумдаа хегжvvлээд иргэдээ аятай тухтай тогтвор суурьшилтай байлгавал хот руу шигээд байхгvй Баярхvv гуай зев л санаа гаргаж байна.
Хотод жил болгон 70 мянган хүн шилжиж ирж байна ! Хойтон 100 мянга тэрний хойтон 150 мянган хүн шилжиж ирнэ тэр нь ч зөв юм ! Залуучууд нь хотод шингэх биш Солонгос Австрали явах бусад улс ру цагаачлах ажиллах санаатай ирж байгаа юм хамгийн гол нь ! Хөгшчүүл нь оочёртой ч хамаагүй чанартай эмнэлэг сувилал бараадах гэж ! дунд насныхан нь өөр нөхдүүдтэй архины найз болох гэж нутгийнханаасаа уйдчихсан ! хүүхдүүдэд бол мэдээж хөдөөнөөс хот нь гоё ! тэгэж л ирж байна ! Хөдөө бол хэдэн мянгатууд л үлдэнэ өөр хүн үлдэхгүй ! тэд нар өмч хөрангөндөө хүлэгдээд үлдэж байгаа юм ! 2030 он гэхэд Утаанбаатар буюу удаанбаатар хот зундаа усанбаатар болдог хот 3 сая хүнтэй болно ! Токио хотын нэг гудамж л гэсэн үг ! Тэр гудамжийг нэг хөгшин авгай аятайхан аргын нь олоод сайхан амьдруулчихдаг гэсэн тийм авгай олдох байлгүй ! Хотын хүн ам эрс өсөх болтугай !!
хаха нөгөө дарга нь хамаатан садан ах дүү танил талаа бүгдийг нь түр татан авч авчихаад асар их мөнгөө авангуутаа буцаагаад Улаанбаатар луу явуулна биз баруун аймгийнхан уб.с зайлбал хулгай зэлгий багасаад уг нь зүгээр дээ энэ Увс Ховд Говь-Алтай гэсэн хүмүүсийн цусанд нь хулгайч зан нь байдаг байхаа
Буриадууд Баруун аймгийнхныг социализмын үеэс халх царайлаад муулж доромжилдог.Гэхдээ та ардчилсан Монголд хэтэрч байна.Эрүүгийн зүйл заалттай гэмт хэрэг гэж мэднэ биз дээ.УБ биш консулын дэнж Оросуудын угаалтуур та нарын нутаг байсан байх шүү.
Ингэж хэлэх нь аргагүй.Гэхдээ өөрийгөө бдож блохгүй.Төв суурин газар бол хүмүүний соёл гэдгийг бүү март.
Нийслэлийн агаарын бохирдол түгжрэлийг шийдэх эхний ажил бол хөдөөнөөс хот рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарлах явдал Өөр арга байхгүй Гэр хороолол тэлээд байхад хот дээрх хүндрэлээс яаж гарах юм Тэгээд Нийслэлд төвлөнсөн аж ахйн нэгжүүдийг өөр нутагт тараан байршуулах болон бусад ажлаа идэвхтэй хийх хэрэгтэй
Нийслэлийн агаарын бохирдол түгжрэлийг шийдэх эхний ажил бол хөдөөнөөс хот рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарлах явдал Өөр арга байхгүй Гэр хороолол тэлээд байхад хот дээрх хүндрэлээс яаж гарах юм Тэгээд Нийслэлд төвлөнсөн аж ахйн нэгжүүдийг өөр нутагт тараан байршуулах болон бусад ажлаа идэвхтэй хийх хэрэгтэй
путинд ирсэн бүх саналын 90 хувь нь орон сууц эрүүл мэнд байнш дээ монголд ганцхан сая өрх байшинд орохыг хүсч байгаа өрх байнаш дээ асар өндөр үнээр асар олон давхар байшинг асар олон жилээр дуусгах гэж барьдаг л юм байгаа биз ГАНЦХАН ДОТРО ЖОРЛОНТОЙ дулаан байшинтай болоход миллиард мод хүнсний хувьсгал шиг ""монгол гэрийг байшингаар солих хувьсгал"" хийж бүх нийтийн компани өрнүүлэн өөрсдийн хүчээр барих материалыг улсаас одоо хямдхан байгаа орсоос дүнзнүүдийг татан авчирч ард түмэндээ өгмөөр байна АРД түмэн байшингаа өөрөө айл бүр нэг загвараар барьяа над хариуцуулна уу арав хорин сая гээд байхгүй ш дээ засаг материалаа өгөөчээ нэг жилийн дотор бүх монгол хүн барьяа
уб.с их дээд сургуулиудыг гаргавал уг нь уб шингэрэнэ даанч тэгэхгүй эд нар чин оюутан охид мөнгөөр бавдаг гэсэн сургуулиуд гарчихвал хулгайчууд охингүй болчихно
ХАМГИЙН ГОЛ АРГА БОЛ АВИЛГЫН ЭСРЭЛ ТЭМЦЭЛ ШҮҮ ДЭЭ. АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ИЙМ БОЛГОСОН. АЛБАН ТУШААЛТАН, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ИЙМ БОЛГОСОН.
Чанга дуутай шоучин Буриадуудад нэг онцлог байдаг.Тэд шоудахдаа үнэнийг хэлдэг. Өөрсдөө эсрэгээрээ худлаа амьдардаг. Энхбаяр Бямбасүрэн Баяр Батүүл Хурц гээд бүгд нэг Орос хийцийн хямдхан шоучин авиртай нь үнэн. Бичигч бас ухаантай царайлаад уриалж байна.Өөрөө Зуунмод Зүүнхараа Мандал Батширээтэд биш хотоос 1500 км хол зах зээл, зам харилцаа, өвс усгүй Алтайн хадан дунд, эсвэл өмнийн говийн элсэн цөлд очоод амьдарвал үнэмшинэ.
Хурц чинь цэвэр цусны хятад хүн .
Хурц хувьдаа онгоцтой болох хэмжээнд хүртэл баяжиж чадсан нь Монгол Хятад хоер талд нэг зэрэг МАН-ын дарга нартай хамтран тагнуул хийж төрийн нууц худалдаж авлигал шан хөлс сайн авч чадсаных..
Д.Баярхүүг ийм усан тэнэг хүн мэдсэнгүй...
huduunihen huduu ruugee zailaa uhernuudee!!
Буяангийн Жаргалсайн гэгч Да Хүрээний хөгшин луухаан хятад данжаад мөн үү?
Яг зөв
Батын Хурц буриад нь буриадаа.Нэг орос сургуулийг дүүргэсэн Монголчуудыг доромжилдог Булганы буриад хужаагийн эрлийз Буян Жагаатай удам угсаа бараг нэг.
Битгий шаа пзда минь. Хурцын дүү согтохоороо би эрлийз биш бүр цэвэр цусны хятад хүн гэж агсан тавьдагийг мэдэх үү?
Өөрийгөө Булганых нэг бол Дорнодых гэдэг МАН-ын Ё. Отгонбаяр гэдэг түүх ярьсан бас нэг өмхий хятад данжаад байна..
ene yduu huduunii ailuud tanai ardchilsan huvisgal gej hiisen tolgoigui jinhene yduu guilgachinguudiin hiisen ajil shuu ! uchirgui huvichilj amidral suiruulsendee !
ene yduu huduunii ailuud tanai ardchilsan huvisgal gej hiisen tolgoigui jinhene yduu guilgachinguudiin hiisen ajil shuu ! uchirgui huvichilj amidral suiruulsendee !
90 ээд оноос хойш өрнөдийн захиалагатай ардчилал гэгчийн мананд тархи.толгойгоо угаалгасан.одоо юм ойлгодог нь ховордсон байхаа.гэхдээ монголын заяа их шинэ үеийн багачуул өсөж томорхоор засна.засаглах ч болов уу гэж боддог .
хар урцанд өссөн монголын сайхан гэж юу байх вэ ядаж дотроо жорлонтой байранд утаагүй автомат халаагуур эсвэл усан халаалттай амдрасан хүн байх хэрэгтэй
66.181.183.12. Монголд улс орны хөгжил ард иргэдийн төлөө зүтгэх туйлбартай улс төрийн хүч нь МАН-түүний гишүүд л юм бол улс орныг завсаргүйгээр тэд захиран зарцуулсаар ирсэн атал яагаад улс орон улам дордоод байгаам? Нийт 100 гаруй жил, сүүлчийн 35 жилийн 30-д нь МАН ба түүний гишүүд л улс орныг удирдан чирж яваа биш үү?
Тэгвэл нийслэлд хичнээн хужаа ямар ажил эрхэлж байна. Хэд нь хичнээн машинтай байна... хөдөөгийн уул уурхай эзэмшдэг мөртлөө түүний дагавар хичнээн ажилтан хотод шигдэж байгаа тоог бас гаргах хэрэгтэй...
Тэгвэл нийслэлд хичнээн хужаа ямар ажил эрхэлж байна. Хэд нь хичнээн машинтай байна... хөдөөгийн уул уурхай эзэмшдэг мөртлөө түүний дагавар хичнээн ажилтан хотод шигдэж байгаа тоог бас гаргах хэрэгтэй...
Санал нийлж байна
Хотод хэдэн жил амьдарсан хөдөөнөөс ирсэн иргэд нутагтаа очиод хотжихыг заагаад өгөвөлч заавал хотод ирэх хэрэггүй л дээ. Энд халамж өгдөг мөнгөө орон нутагт нь өгдөг болох хэрэгтэй
асар өндөр үнэтэй асар олон давхар шувууны үүрт асар олноороо амьдрах гэсээр байтал нас барагдаж сүйрнэ бараг цэдэнбалын 44 жил төр барьсан хугацаатай адил болж 35 жил боллоо 35 миллиардын өрөнд орууллаа брежневийн хорооллуудыг барьсан байшин үйлдвэрлэх ганц байшин барьсангүй хамаг модыг хятад руу гаргасан ОРОСТОЙ ГЭРЭЭ ХИЙЖ ХИЛ ГААЛЬГҮЙ МОД ХЯТАД ШИГ МОНГОЛ РУУ ОРУУЛЖ ИРЖ ЗАСАГ ТӨР АРД ТҮМЭНДЭЭ ГАНЦ ТУС БОЛ АРД түмэн дотроо жорлонтой байшин өөрсдөө барьчихна та нар улаанбаатрын гэр хорооллыг байранд оруулж ойрын үед дийлэхгүй тэр хүртэл дотроо жорлонтой дотроо цахилгаан усан нарны халаагууртай дулаан алдахгүй дүнзэн байшинд сууж байяа буриадууд шигээ монголын ганц дүнзэн байшин байрьчихаад мянга дахин үнэ хэлж байна орсод дүнз үнэгүй байна бусад юм олдоно
Зүгээр хот орчимд суурьшуулж зам тээвэр, дэд бүтэц, сургууль эмнэлгийг нь шийдсэн нь дээр.
Энэ бүх сэтгэгдлүүдийг үзэхэд Монгол хүн, монгол сэтгэлгээ, хөгжихийн төлөө Монголчууд л бн. Гоё бна. Бүхэлдээ хүний нийгмийн түүхэнд "хэрвээ" гэдэг үг хэрэглэдэггүй гэсэн. Монгол хүн 30 жил амьдрах гэж, хөгжих гэж л зүтгэсэн. Хүрсэн үр дүнгээ харж бна. Ийм Монгол хүмүүс эх орондоо эээн байгаа цагт улам хөгжинө, амьдралаа улам дээшлүүлнэ. Харж л байгаарай.
өвгөн коооминуустын үнэн нүүр царай
Huduunii hun mini yvaa geed l bgaa yum aa daa
Соцын үеийн хүмүүс дуусгавар болж байна Өнгө мөнгөний ойлголтоор хүмүүжсэн үе шинээр гарч ирсэн
Арилжааны зориулалт аар барилга барихыг л хориглочих Тэгээд асуудал шийдэгдэх гарц нээгдэнэ
Энэ ямар тэнэг гэнэн хүн бэ. Эдийн засгийн бараг байгалийн гэмээр хуулийг мэддэггүй тэнэг үү. Хөгжлийн нөхцөл сумын даргаас биш тухайн орон нутгийн байгаль, цаг уур, дэд бүтцэд холбогдсон байдал, худалдааны боломж зэргээс шалтгаалдаг. Сумын дарга юу хийж гүйгээд нэмэргүй. Малын даацыг нэмэгдүүлж болохгүй. Хүмүүсийн бизнесийг зааж сургаж чадахгүй. Социализмын үед хөгжих ямар ч үндэслэлгүй хүчээр байгуулсан хэдэн зуун сумд хөгжихгүй, тэр хавийн хүмүүстээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлээд сууж байхаас хэтрэхгүй. Маш цөөхөн суманд аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий.
Шүд Баярхүү тэгээд нутаг руугаа явах уу? Өмнө зүгийн гаралтай гээ биз дээ
Хөдөө гараад газар авах эрхгүй байна шүү. даамай бизнес хийх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газар. Орон нутгийн буюу НӨУЁ-ны байгууллагын эрх мэдэл, тэр дундаа төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар зохицуулагдаагүй асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй гээд хуулинд заасан хирнээ юу ч үлдээлгүй хуулиар хориглчихсон. Зах зээлийн нийгэмд санхүүгийн эрх мэдэлгүйгээр юу хийж чадахгүй. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж тэр орон нутаг хөгжинө. Хүнээ татах боломж бүрдэнэ.
квразийг орос белорусын хилийг нээгээд нэг барилгын материалзөөж оруулах ыг хил гаальгүй брогрчихоо чөлөөт худалдааны гэрээн дл оруулчих ард түмэн материалаа зөөгөөд дотроо жорлонтой байшингаа өөрсдөө хашаандаа гэрийнхээ суурин дээр бариад амьдарчихна хятад орж ирсэн ч хөндрөхгүй хоёрт эрүүл мэнд гуравт хүнс байнаа
Улаанбаатарыг хөгжүүлээд гоё болгоод байх юм бол улам л их хүн шавна шүүдээ.хотод бүтээн байгуулалт хийх тусам хөдөөнөөс ирж ажиллах хүн улам л нэмэгдэнэ.харин хөдөө орон нутагаа хөгжүүлэх юм бол хотоос хүмүүс гарах болно.Баярхүүгийн хэмжээнд сэтгэх хүн энэ төр засагт даанч алгадаа
Арга ядаад л бичсэн байна. Яагаад болохгүй гэж..бодох л санаа мөн. Өөр арга олоогүй бна. Иймэрхүү санааг миний бие 14 онд гаргаж, фээстээ тавьсан. Архивт нь бгаа л байх. Баярхүүг дэмжиж байна. Засаг аргаа бараад дороо дэвхцэж, иргэд нийслэлд хэдэн зуугаар хияарч бна.
ЕВРОАЗИЙН ЭЗ-ИЙН ОРОС БЕЛОРУСЫН ХИЛЬ ГААЛЬГҮЙ ТАТВАРГҮЙ ХОЛБООНД ЯААРАЛТАЙ ОРУУЛ ОРСООС БАРИЛГЫН ХЯМД МАТЕРИАЛ ОРУУЛЖ ИРЖ ЗАСАГ ТӨРД ДАРАМТ УЧРУУЛАХГҮЙ ӨӨРСДӨӨ МАТЕРИАЛАА ОРУУЛЖ ИРЖ ДОТРОО ЖОРЛОНТОЙ БА ХАЛУУН УС ХАЛААГУУРТАЙ БАЙШИНГАА БАРЬЧИХНА ТЭГЖ БАРЬСАН АЙЛ ЗӨНДӨӨ УСААР ХАЛНА ЦАХИЛГААН ГААЗААР ХАЛНА ЗУУХ БИШ БАЙШИНГИЙН ТӨСӨЛ ГАРГАЖ ҮЗҮҮЛБЭЛ ДЭЭР ШҮҮ УЛААН ҮДИЙН БУРИАД БҮГД БАЙШИНТАЙ БАЙНА ПУТИН сая бүгд байр болон байшинд амьдруулна эрүүл мэнд хоёр хоёр сая асуултын дал наягаруй хувь байна
муу Шүүгий ах маань улам л балай болоод байх шиг
Хамгийн зөв шийдэл гаргалгааг гаргаж ирсэнд талархъяа. Ардчилал , хүний эрх нэрийн дор угаасаа нүүдэлчин ард түмнийг үймүүлэн шилжих хөдөлгөөнийг задгай тавьснаас ганцхан Нийслэл хотдоо Үндсээн хуулинд заасан эрх нь байгаа хойно дураараа суурьшин ядуурал утаа амьжиргааны доройтолд хүргэсэн хар он жилүүд явж байгаа нь туйлын үнэн шүү.
Аймаг сумдын даргаараа олигтойхон хүн олж сонгол доо, ихэнх нь шуналын туламууд л байхын, баяжаад баяжаад ханаж цаддаггүй, аймаг сумд нь яг бахь байдгаараа, хэдэн дарга нар тэднийх нь хамсаатнуудынх нь амьдрал нь сайжраад.
Маш зөв. Хөдөөнөөс нүүж ирсэн золбингуудыг зайлуулах арга хамгийн зөв.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Bayrkhuug elchingeer tomilioch ee ter ulnii abgai, bogs elegch naraar you heeheb dee. erkh bich mergejliin hun youm hiih baikhaa