sonin.mn

КОПЕНХАГЕН, 2025 оны нэгдүгээр сарын 7 /The Guardian/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональ Трамп Гренландын талаар дуулиан тарьсан мэдэгдэл хийсний дараа Данийн хаан Х Фредерик улсынхаа сүлдийг өөрчилжээ. 


Түүний энэ шийдвэр зарим түүхчийг гайшрууллаа гэж “The Guardian” сонинд бичсэн байна.


Данийн сүлдэнд 500 жилийн турш гурван титэм дүрслэгдсэн байсан нь Дани, Норвеги, Швед улс буюу гурван улсын хооронд байгуулсан Кальмарын холбоог бэлгэдсэн дүрслэл юм. Харин шинэ хувилбарт тэдгээрийг Гренланд болон Фарерын арлуудыг бэлгэддэг цагаан баавгай, хуцны дүрсээр сольжээ.


Хааны ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, эл шийдвэр нь “хамтын нөхөрлөлийн нэр хүндийг бэхжүүлэх” зорилготой хэмээн тайлбарлаад, гурван титмийн дүрс “одоо чухал байхаа больсон” гэсэн байна. 


АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп бусад улсын нутаг дэвсгэртэй холбоотой хэд хэдэн мэдэгдлийг хийсэн юм. Тухайлбал, тэрбээр Канад улсыг АНУ-ын 51 дэх муж улс болгон нэгтгэхийг санал болгосноос гадна Гренланд арлыг худалдан авна гэсэн юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг