ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 7 /Xinhua/. БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны Шигазэ хотын Динри хошуунд өнөө өглөөний 9:05 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 53 хүн амиа алдаж, 62 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн 1000 гаруй байшин барилга их бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн байна.
Газар хөдлөлтийн дараа Хятадын Газар хөдлөлтийн судалгааны газар байгалийн гамшгийн уршгийг арилгахын тулд II зэргийн яаралтай тусламжийн ажиллагааг эхлүүлж, ажлын хэсгийг илгээсэн байна. Төвөдийн өөртөө засах орны удирдлага мөн газар хөдлөлттэй холбогдуулан II зэргийн яаралтай арга хэмжээнүүдийг авчээ.
Майхан, хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар, хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт илгээжээ. Мөн 1500 гаруй гал сөнөөгч, аврагчийг дайчилсан байна. Газар хөдлөлтийн голомт хойд өргөргийн 28.5 градус, зүүн уртрагийн 87.45 градуст байжээ. Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээллээр, газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон байна. Голомт нь 20 км-ийн радиус дотор 6900 орчим хүн амтай Динри хошууны Цого сууринд байжээ. Энэ бүсэд 27 тосгон байдаг. Албан ёсны мэдээллээр Динри хошуу нь 61 мянга гаруй хүн амтай.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Ум мани бад ми хум.
НӨГӨӨ ИХ ДАЛАЙ ЛАМ НЬ ТӨВӨДҮҮДЭЭ АВРАХГҮЙ ЯАВ ДАА, МУХАР СҮСГИЙН СОХОР ЛАМ, ЗОВЛОНГООР ЗООЛОГЧ ӨЛӨН БӨӨСНҮҮД . . .
chi yamar hegiin nobsiin MONGOL be?....cham sig tenegyuyd olsirsonoos ene Mongol yragsaa ahihaa baisan syy!!!!lam gyrban erdeniig sytseer eneegiin Mongol end hyrch irsiim?Mal aa......................chi Dalai bagsiig doromjilsoniihoo hereer yumaan yznee.........iim teneg amid mal yabj baina geheer Mongolchyyd zaluu ye maani daanch (HYNII YNER)gedeg yum ygyi boljee......................haramsaltai hereg,zyyrdaar iim tenegyyd yhej yregdeh ni iluutei dee...............................sain myy sabdag tiiren medehgyi malnuud,hyn tolgoitoi sygnyyd bolju dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!aimsigtai chag ye yum!!!!!