1-р сарын 5-нд Хятадын Тэнгисийн хэрэг хариуцсан газар, хилийн хяналт шалгалтын газар зэрэг салбаруудын дэмжлэгтэйгээр, шинээр баригдсан дэлхийн хамгийн том, 9100 тээврийн хэрэгсэл тээвэрлэх хүчин чадалтай хөлөг онгоцыг тус улсын Жянсү мужийн Наньтүн хотын Хаймэнь дүүрэгт хүлээлгэн өгснөөр, анхны тээврээ хийхээр Шанхай руу хөдөлжээ.
Уг онгоц урт нь 196.4 метр, өргөн нь 37.6 метр, гүн нь 14.53 метр бөгөөд нэг удаад 9100 тээврийн хэрэгсэл ачих даацтай гэнэ.
Энэ нь одоогоор автомашины тээврийн хөлөг онгоцны салбар дахь нүүрстөрөгчийн саармаг түлшийг ашиглах боломжтой анхны хөлөг онгоц бөгөөд дэлхийн хамгийн том оврын, байгаль орчинд ээлтэй усан тээврийн хэрэгсэл болж байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0