2024 оны 12 дугаар сарын 26-нд Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Энэ дунд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилуулахаар санал болгосон байна. Уг саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжжээ. Ингэснээр УИХ эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг. Н.Оюундарийн хувьд олон нийт 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гэдгээр нь сайн мэддэг.
Гэхдээ түүний ажлын туршлага олон улсын харилцааны чиглэлээр түлхүү байдаг ажээ.
Тодруулбал Н.Оюундарь 2004-2006 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын талуудын бага хурлын дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан нь Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж НҮБ-ын хэмжээнд хамгийн анх удаа олон улсын хурлыг даргалхаар Монгол хүн сонгогдсон явдал болсон ба мөн 2004 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Ази Африкийн бүсийн хурлыг 70 улсын оролцогчтойгоор Монгол улсад гардаж зохион байгуулсан нь хамгийн анхны НҮБ-ын хэмжээний хурал болсон аж.
Түүнчлэн тэрээр УИХ-ын гишүүн байхдаа Европын Холбоо Монгол Улсын парламент хоорондын бүлгийн даргаар ажиллаж байжээ.
Украин, Оросын дайн болж байгаа ийм эгзэгтэй үед Европын Холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай, Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн элчин сайд байх нь маш чухал гэж үзсэн тул түүнийг Польш улсад суух элчин сайдаар томилуулахаар төрийн удирдлагууд шийдсэн бололтой. Тэр бүү хэл уг томилгоо дараа дараагийн элчин сайд нарт тавигдах босгыг өндөр болгож байна гэж МАН-ын удирдлагууд ч, салбарын мэргэжилтнүүд ч дүгнэж буй ажээ.
НАВААН-ЮНДЭНГИЙН ОЮУНДАРИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1991 онд Политехникийн их сургуулийн Гадаадын инженерийн бэлтгэл, 1991-1995 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, 1997-1998 онд Нидерландын Вант Улсын Маастрихтын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн.
Орос, Англи сайн, Герман, Хятад хэлний дунд зэрэг мэдлэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1995-1996 онд
Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх
1996-1997 онд
Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх
1997-1998 онд
Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх
1999-2000 онд
Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх
2000-2004 онд
Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга
2004-2006 онд
Байгаль орчны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга
2006-2007 онд
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх
2008-2012 онд
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2008-2010 онд
БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч
2010-2014 онд
“Бльюмон” групп ХХК зөвлөх
2014-2015 онд
Гадаад хэргийн яамны дэд сайд
2015-2016 онд
“Бльюмон” групп ХХК зөвлөх
2016-2020
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 оноос
МАН-ын ЕНБДаргын Зөвлөх
Сэтгэгдэл35
Уг нь бол Б.Батцэцэгийн оронд Гадаад Харилцааны Сайдаар ажиллаж баймаар л эмэгтэй дээ
Буруу хойшоо доо, Сэрүүлэг төгсан хүнд сэнтий нь өндөрдөөд бна доо !
90-eed oni suuld Baigal orchni yamand Gadaad hariltsaani gazruin dargaar ajillaj baihad n taniltsaj bailaa. Mundag emegtei shuu. Udam sudar ch undurtei, elit emegtei. Uls tur, business, turiin alba bugdiig n hiij yavsan, turshlagatai. Ugzug Odbayaraas hamaagui l mundag, ner tsever emegtei dee.
Энэ нэг хоносон буузны гурил шиг нүүртэй авгай өөрийгөө магтуулах нь арай хэтэрчээ!
Buzaruud. Bugd tam ru yvna. Tun udahgui. Delhii bol soriltiin ertunts. Ed nar sorild unasan. Humhiin toos boloh boltugai.
Яг жинхэнэ ранкаараа бол Их Долоогийн нэгэнд л элчингээр суух ёстой мэргэжилтэн дээ
Сэрүүлэг гээд лаг сургууль байсан даа тэрийг төгсчээ.
Сарангэрэл Болгарыг голоод Туркт элчин сайд болго гээд явж байна гэсэн шүү, жомбого авгайн гарт юмаа базуулсан хүн л түүнийг тавьж монголчуудыг гутаан доромжлох байх да
Хуучин архивын газрыг үнэгүйдүүлж авсан гэж яригдаад байдаг хүүхэн мөн биз дээ.
Улс төрд сураггүй хувийн сургууль төгссөн ичих булчирхайгүй нөхдүүд дүүрэн байгаа нь харамсалтай
Залуусыг томилох нь илүү зөв байх Шинэ арга барил ,шинэ санаа 2т энэ олонмэлчтнг хаах ёстой Амралтын газар болсон МАН н хөгшчүүлийн.... Европод 3 сайд байхад л болно Польш,Герман , Франц тэгээд нийт Европын төлөөлүүлж Женев эсвэл Брюссель.
Энэ нөгөө мэдээлэлд ойр байдгаараа мөнгө хусссан эмэгтэй байна ш дээ.
Энэ авгай чинь, ЖДҮ-гээс хусчаад, мэдээлэлд ойрхон юм чинь авна шүү дээ гээд даналзаад байсан биз дээ! Хулгай хийхээсээ ичдэггүй дээрээс нь тэнэг хүн байна гэж бодогдсон. Одоо япольшид мэдээлэлд ойрхон юу хусах бол!
Мэргэжлийн диполматчид ГХЯ нд байдаггүй юм байхдаа Польшийн тал шөлөндөө гэх хоолны газрын эзнийг томилсноо тайлбарла гэвэл манай тал юу гэх бол
Польшийн тал чам шиг хөлсний тролл биш учраас Н.Оюундарь Гадаад Хэргийн дэд сайд байсан туршлагатай хүн гэдгийг нь мэдэж байгаа
ЖДҮХС-аас мөнгө шаачихаад баригдангуутаа ""Сүртэй шүү дээ, тэрийг чинь төлчихнө " гэж хээв нэг ичгүүр сонжуургүй хэлж байсан авгай шүү дээ. Ой гутмаар.
Гадаад яаманд одоо яг ажиллаж байгаа газрын дарга, зөвлөх гээд зөндөө олон сайхан, улс орноо гэсэн чинь сэтгэлтэй, бэлтгэгдсэн мэргэжлэлтнүүдээ элчин болгож явуулаачээ. Дандаа улс төрчдийг шагнах юм.
Шагнах аа ?
Орос 3 тогссон (Соронзонгийн уеийн) Юм бн. Яг юу бутээсэн юм бэ? Шолондоо-Tse зэрэг холодны газар Blue Moon байшингаас оор?
Estoi novsh qm aa! Mongoliin byh toriin ajil Ene hulgaich naraar duurlee!, Turshlagatai Diplomat gej baihaa bailaa! MAN- golognuud! Delguur hesej arhidahaas oor qm medehgyi olon hyn Elchingiin albad dur meden orj baigaa ni emgeneltei! Ard tymeniihee toloo qu ch hiideggyi malnuud Mongoliin neriin omnoos gej bodohoor estoi shijig hyrch bna!
Сэрүүлэг гэж ямар сургууль байдаг вэ????
Маастрихтын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр зэрэг гэдгийг тээр жил Монголд ирж түр сургалт явуулаад олон хүнд диплом өгчихөж билээ. Ингэж манай улс төрийн хүрээнийхэн Нидерландад очоогүй мөртлөө тэнд сурсан юм шиг дипломтой болсон доо. Хэрвээ намтартаа Маастрихтын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй гэж бичиж байвал тэр нь УБ-т явагдсан түр сургалт гэсэн үг.
Барсболдын бавааны хүүхэн байсан
Сэрүүлэг гадаад хэлний сургалиын төв байсан сүүлд дээд сургууль болсон гэхдээ 1991 онд дээд сургууль болоогүй байсан
Ажилсаг, хичээмтгий, зүтгэлтэй, боловсролтой хүн дээ. Энэ чанар нь элчин сайдын сэнтийд хөтөлсөн бна. Амжилт.
Ямартай ч бадарчин Батбаяраас 1000 %дээр Батбаярыг АНУ д элчин сайдаар томилсоноо болоод гудамжний,хэлгүй дүлий ч хамаагүй амьтад ЭС болох гэдэг болцгоосон шүү Оюунхорол ч ,Жаргалмаа,Г.Мөнхцэцэг ч гэх шиг ичиж амьдарцгаа толооч олигтой барьж чадахгүй юмнууд
МАН ын бүдүүн данжаадууд ал салтааг нь долоогоод тэдэндээ барьцаалагдчихаад байгаа. Ямар ч өмхий утааг мэдрэхээ байж харх шиг болсон Данхан Толгойт гачигарын албан тушаалын наймаа панз ч бас явж байгаа.
5 хүн буудаж алах даалгавар өгөөд намдаа дархлагдсан хятадын эфү хүргэн ямааны хошного царайт С.Баяр гэдэг өвгөн хамгийн өндөр зардалтай Англид элчин сайдын суудлаар шагнуулж байсан.
Хөөрхөн охин ...мэргэжилгүй л нэгэн хийсэн ажил нь хувийн компаниа хөгжүүлсэн гавьяатай л юм бна Жоохон мөнгөтэй сүлжээ компанитай тийм л бүсгүй Улс төр ч биш МАН хан ч ядуурсан бна
Ih shunaltai hun dee Yos surthuunii dogoldoltoi . Yoponii elchin saidiin yamniihan buduuleg geed tun ch taagui handdag bsan. Olon ulsiin hariltsaa diplomat yosond tentsehgui hun
Sholondoogoo hiigeed yawj bwal deerdee. Mongoliin tord gadaad hariltsaag yadaj soyoltoihon awaad yawchih huneer tawimaar yum. Buduuleg yos surthuunii mash ih dogoldoltoi shunal gej shulam, iim hun gadaadad ochood huwiin compania l hogjuuleh bhdaa
seruuleg gej yamar elentsgiin surguuli bdgiin
91 ондоо гадаадын инженерийн бэлтгэл ангиа төгсж дийлэлгүй сэрүүлэгт орсон ногоонтолгойт бнаа.
Германы инженерын бэлтгэлийг Онц төгссөн ч БНАГУ улс үгүй болж, ХБНГУ болсон тэтгэлэг үгүй болж, явж чадаагүй. Нэгэнт элсэлт дууссан тул жил алдаад яахав гээд хувийн дээд сургуульд орсон юм билээ
Сайхан шаах юмаа. Мэрэгжлийн ЖДҮЧИН авгай. ЖДҮС авсан зээлээ төлсөн үү энэ авгай. Боловсрол бол НОЙЛ юм байна. ПДС гадаад инженерийн бэлтгэлд суугаад гадаад улсад яваагүй гэхээр НОЙЛ төгссөн учраас хуюийн Сэрүүлэг сургуульд мөнгөөр орсон юм биз дээ.