Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз. Гэхдээ түүхийн салхи түүнийг хуу хаман хийсгэх болно” гэсэн гэдэг. Үнэхээр ч түүхийн салхи түүний шарил дээрх хог новшийг хийсгэж эхэлсэн. Салхины цэвэрлэгээ Сталины муу муухайг алгуур боловч хийсгэн цайруулсаар л байна. Үүгээр ямар нэг түүх ярих гээгүй юм. Өөр нэг зүйлийг хэлэх гэв. Ерөөс улстөрчийн сайн, мууг өнөөдрийнхөөр нь дүгнэхэд хэцүү. Өнөөдөр улс төрийн “улс төрийн цаазын тавцан” дээр зогсоо улстөрч маргааш “улс төрийн шагналын тавцан”-д гарч болно. Нөгөө талаасаа өнөөдөр “улс төрийн шагналын тавцан” дээр байгаа улстөрч маргааш “улс төрийн цаазын тавцан” дээр зогсож болох юм. Монголын улстөрчид ч үүнийг тойрохгүй, дайрна. Тэгж ч байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж “Ажлаа өгчихөөд ард түмнийхээ дунд нүүр бардам алхана” гэж Сүхбаатарын талбай дээр чанга дуугаар хэлж байсан. Тэр өнөөдөр хаана явааг бүгдээрээ мэднэ. Америкт амьдардаг болсон.
Түүний жишээ бол Сталины хэлсэнтэй логикийн хувьд ижилхэн юм. Түүхийн салхи түүн рүү “хог новш” овоолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтаа ажилласан түүнийг яагаад ингэх болов?
Түүний хашиж байсан албан тушаалын “ажлын байрны тодорхойлолт” гэж бий. Академич С.Нарангэрэл гуай нэгэн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн албан тушаалын хийх ажил, барих зарчмыг базаад хэлчихсэн байдаг. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашна гэдэг бол хүн болгон хүсээд, дурлаад байх зүйл биш. Нэгдүгээрт, энэ бол гурван сая гаруй хүүхэдтэй өнөр гэр бүлийн эцэг, өрхийн тэргүүн нь гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, талцал, хагарал газар авсан өнөөгийн нийгэмд нийт монголчуудыг эвлэрүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах үүрэг хариуцлага энэ хүнд ногддог. Гуравдугаарт, төрийн бодлого зөв явж байна уу, цаашдын хөгжлийн үзэл баримтлал нь ямар байх вэ гэдгийг Ерөнхийлөгч тодорхойлохын зэрэгцээ Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, эсэх нь энэ хүний эрх мэдэлд байдаг. Яагаад гэвэл бүх шүүгчээс гадна прокурорын байгууллагын удирдлагыг Төрийн тэргүүн томилдог. Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн болоод АТГ-ын даргыг мөн нэр дэвшүүлдэг. Мөн Ерөнхийлөгчийн нэг том үүрэг нь хэрэв УИХ ард түмний, эсвэл Үндсэн хуулийн эсрэг хууль тогтоомж баталбал түүнд хориг тавьж, засуулдаг” гэж тодорхойлсон. Гэвч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ард түмний дунд ам бардам алхаж болохооргүй үйл хийжээ. Ийм л дүгнэлт гарч байна. Ганцхан жишээ хэлэхэд Засгийн газраас уржигдархан УИХ-д өргөн барьсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт, түүнийг дагаж хэрэгжих Тавантолгой ордын олборлолтыг хэн хийх вэ гэдэгт тэрээр ихээхэн анхаардаг байсан.
Гэхдээ Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа балиашигласан тал Таван толгойг авч чадаагүй. 2014 онд Монгол, Хятадын хооронд маш том баримт бичиг болж баталсан төслийг түүний дараа Ерөнхийлөгч болсон Х.Баттулга нар зогсоосон. Х.Баттулга Ерөнхийлөгч болонгуутаа “Таван толгойг гадныханд өгөх гэсэн Ц.Элбэгдоржийг шалгуулъя” гээд Ерөнхий прокурорт 178 хуудас материал өгч байв.
Тэгэхдээ “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн” гэж байв. Дараа нь Ц.Элбэгдорж онлайн шууд ярилцлагад орж “Х.Баттулга бол хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би Эрдэнэтийн 49 хувийн ажлыг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн орд газрын хулгай, луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 178 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн шүү дээ” гэж байв. Үнэхээр ч Х.Баттулгад бас ашиг сонирхол байсан. Түүнийгээ одоо ч тээсээр байгаа.
Эмгэнэлтэй нь энэ хоёрын ашиг сонирхлын тулааны үр дүнг улсаараа хүртсэн. Энэ төсөл ингэсээр байгаад өнөөдрийг хүртэл 16 жил хөдлөлгүй гацчихсан юм. Тэр хооронд Монгол ч, Хятад ч маш алдагдал хүлээсэн. Одоо энэ талаар ид ярьж байна.
Уг нь улс төр бол бизнес биш. Бизнес ч улс төр биш. Гэтэл энэ хоёрын дунд “нууц шивнээ” заавал нийтийн эрх ашгийг хөндсөн хориотой сэдвээр өрнөдөг. Гэвч улстөрч, бизнесмэн хоёрын ийм ашиг сонирхол дээр үүссэн “one night” он жилүүдийн салхинд заавал хийсэж гарч ирдэг. Уг нь бизнесийн зарчим бол хувийн ашиг сонирхол, харин улстөрчийнх улс нийтийн эрх ашиг байх ёстой учраас тэр. Гэтэл энэ хоёр холилдоод, улс төрөөр бизнесийг, бизнесээр улс төрийг хийдэг. Бие биедээ нөлөөтэй болчихсон. Одоо ингээд том төслүүдийг хөдөлгөх болохоор өчнөөн жил Таван толгойн ордыг өөрийн болгочихлоо гэж зүүдэлж сэрэх нь холгүй явсан том компаниуд улс төрийн бужигнаан үүсгэж далдаас зохион байгуулах жишээтэй. Төрийн ордонд улстөрчдийн амаар мэдэгдэл хийж, гудамжинд “тэмцэгчид”-ийн микрофоноор улс төр хийнэ. Олон жил хүлээсэн ашиг сонирхол нь тас цохигдож байгаа учраас бас аргагүй л юм. Энэ бол нэг л жишээ. Ийм хоршил Монголд хавтгайрсан. Улс нийтийн эрх ашгийг хувийн компанийн ашиг сонирхолд худалдчихаар юу болох нь ойлгомжтой. Тиймээс өнөөдрөөрөө амьдардаг, “ажлаа өгчихөөд ард түмнийхээ дунд нүүр бардам алхаж чадах” нь эргэлзээтэй улстөрч олширсоор байна. Яагаад ийм байдалд ороод байна вэ? Яагаад гэвэл эрх ашгийн эрэмбийг алдаад байгаа юм. Зөөлнөөр хэлэхэд шүү дээ. Хатуухан хэлбэл Монголын улстөрчид улсын эрх ашгийг умартаж хувийн ашиг сонирхолд үйлчилдэг болсон. Уг нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Тиймээс улстөрчид “улс төрийн тайз”-наас нэртэй, нүүртэй л буух хэрэгтэй байгаа юм. Улс төрийн ажлыг зөв эрэмбээр, зөв зорилгоор хийх учиртай юм. Энэ л хэн бэ, ямар улстөрч вэ гэдгийг нь харуулна. Ер нь бол албан тушаалаа өгчихөөд ард түмний дунд нүүр бардам алхаж чадна гэдэг тухайн улстөрчийн ид үедээ олж авсан ёс суртахууны шагнал нь байгаа юм.
З.БОЛД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл57
Ядаж л ганц нь ч гэсэн сайн нэртэй нь байхгүй шүү, заяагүй амьтас даа, олон ерөнхийлагчийн царай харлаашдээ бид
Ерөнхийлөгч байсан нөхдүүдээс хамгийн гайгүй нь Баттулга л байсан даа! Бусад нь ч хогийн өлөн шуналтай хөгийн юмнууд байсан дөө?
ХҮЗҮҮГҮЙ ШИГ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МУУХАЙ АМЬТАН ТҮМНИЙ ДУНД ЯВАХ НҮҮРГҮЙ. ЗАХЫН ЧАВГАНЦ МАНЧГАР УЛААН НҮҮР ӨӨД НЬ ШОРОО ЦАЦНА. ОМОГТОЙ ЗАЛУУС ШАНАА Ч ӨГЧ МАГАДГҮЙ. ЧАДАЛ МУУТАЙ НЬ САЛААВЧ ҮЗҮҮЛНЭ. НОХОЙН ГӨЛӨГНӨӨС ДООР ТИЙМ НЭРГҮЙ АМЬТАН Ч БАЙХ ГЭЖ ЧА
Хулгайч Элбэгдорж Монголд чөлөөтэй алхаж чадахгүй болхоороо өөрийгөө нөгөө муулаад байдаг Сталинтай харьцуулсан юм З.Болд гуайгаар бичүүлжээ, ккк. Сталин бол дэлхийн хэмжээний улс төрч хүн, харин Элбэгдорж бол жалганы хэрүүлч авгай.
Сталин нам нэг юм! Мао нам нэг юм! Ленин нам нэг юм! Цэдэнбал нам нэг юм, гэхдээ Цэдэнбал одоогийн удирдагч нар шиг шуналгүй байжээ, хөөрхий! Цэдэнбалаас үлдсэн хэдэн одон медаль, хэдэн ном дэвтэр нь өнөөгийн Монгол банкны подвальд хэдэн хайрцагтай хэвтэж байгаа, прокурорын архиваас өгсөн байдаг! Бодоорой, улсын дарга нараа
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ШИГ АМЬТАН ЗУГТАХААС АРГАГҮЙ
Одоо бид Ю.Цэдэнбал гэдэг хүнийг магтах ч хэрэггүй, муулах ч хэрэггүй юм биш үү.Далим гарах бүрийд энэ хүнийг бурхан байсан мэт үлгэр зохиох гэдэг хэсэг хүн байна.Ямартай ч Монгол улсаа ЗХУ-д нэгтгэх гэж 5 удаа оролдсон хүн шүү дээ.
ха ха тэгж худлаа илжиг үиг орилоод хэрэггүй
Yag nariin bodit baidlig derged ni bsan yum shig yarij bichihee boli Hun muulahaa bloi Medehgui bol duugui baisan ni deer dee Sorry
нэгдсэн бол тэр якут шиг украйны спец нацтай гардан тулаанд орохгүй юу ан гөрөө хийж хүйтэнд тэсвэртэй якут мундаг чадалтай юм байнаа гүржүүд нерв хатуу улс юм байна гүрж сталин шиг бас нугаршгүй улс байжээ
Hamgiin buzar etgeedbol N.Bagabanid shuu !terw OT.g luivardaj tsadaad odoo baynhongort eeljit luivaraa hiih bolj bn !anhanaasaa l Elbegdorjiin ard nuugdaj hortoo hiij bgaa etgeed !
Яг үнэн! Багабанди бол хог!
Хамгийн муухай нь Элбэгдорж жэнко хоёр шүү
Элбэгдоржийг Еөк байхад нь цөмөөрөө л долиг онож сүйд болж бсан, буухаар нь цөмөөрөө л муу хэлсэн, өнөөдрийн монгол хүний зан чанар тийм л бгаа юм. Түүхийн салхи түүний нэрийг цэ вэрлэнэ дээ !
ха ха цаазаар авахыг нь бид харнаа
Цахиагийн Элбэгдоржийг цаазаар авах ч багадана. "Монголын төрөөр тоглосон хүн нохойн үхлээр үхнэ" гэж 2017 онд хэлж байснаа тодоос тод санаж байна.
Элбэгдорж муу хүзүүгүй новш Тавантолгойг авах гэж оролдоод дийлээгүй учир Эрдэнэтийн 49 хувийг, бас дээр Монголросцветметийг, бас дээр нь Багануурыг, бас дээр нь Шивээ-Овоог, бас дээр нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг, бас дээр нь Хөтөлийн Цемент шохойг шаах гэж зүтгэсэн л хүн шүү дээ. Бараг шаадгийн даваан дээр гайтай Оюун-Эрдэнэ муу лалар гарч ирж гудамжинд хашгичсаар байгаад төрд буцаагаад авчихсан л даа ха ха. Монголчууд мартамхай л даа, өнөөдөр данх төрд юу хийж гийгүүлсийн бла бла. Нүүрсний хулгайг ил болгосон, Хөгжлийн банкны хулгайг шүүх хүртэл нь явуулж чадсан, төрийн сангуудын хулгайг дэлбэ татсан, 5Ш ажиллагаа явуулсан, Еmongolia-г өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын гар утасны хэрэглээ болгож наад зах нь паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ захиалаад авчих хэмжээнд хүргэж чадсан л хүн шүү дээ. За тэгээд Аи-92 бензиний нийлүүлэлт, үнийг Оростой яриа хэлцэл хийж 2027 он хүртэл ямар ч асуудалгүй болгож өгсөн, Америктай шууд нислэгтэй болгосон гээд олон юм бна дөөө
МЭНГЭТЭЙ ХУЛГАЙЧ БАГАБАНДИ, НЯМДООЖ, ЛҮНДЭЭ, УЛААН НАР АМЬД УУ ҮХСЭН ҮҮ. УЛСЫН МӨНГИЙГ МӨН Ч ИХ ГУДАРСАН ДАА.
МАРТСАНААС МАЛ МЭНДҮҮ ГЭГЧЭЭР НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГ АМЬД УУ
Баттулга ард түмэнтэйгээ үлдсэн юм биш үү.
Женко бол монголын эсрэг хорлонтой зүйлийг байнга хийж байдаг ТӨВД хүн. Энэ хүний алсын зорилго нь монголчуудыг хагалан бутаргах , ядуу буурай байлгах юм.
Битгий шаа! Женко ард түмний дунд чөлөөтэй л алхаж явна лээ! Тэнэг ардын намын тооллоо!
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ДЭРГЭД Ч БАТТУЛГА НҮҮРТЭЙ БАЙХОО
Энхбаяр Харин алхаж яваа харагддаг
Elbegdorj,Battylga bygd hylgaich nar taarsan gazar ni allabal taarna?...hend ch hereggyi yrbagchidaar bid yah be?......ardyyd aa..ta nar saitar oilgo?...Mongoliin sadaa nariig zailuulah ygyi hiih chag ni bolson,getel eh oronch ZORIGIIG maani alsan zahialsan hylgaich nar amid yabaad baina?...asyydaliin gol ni enyyndee l baina...........yhaarzgaa...............
BUGD ADGIIN SHAARUUD BAISAN DAA . NEGIIG N CH HUNDLEH ARGA ALGAAA NOVSHNUUD . HARIN HAA OCHIJ ZADGAI TSAGAAN DAJGUI SHUU. NOROVIIN ALTANHAYAG
сталин бол хүн биш мангас байсаан
Монгол улсыг маань тусгаар тогтнуулсан хүн дээ!!
чи сталин шиг хэдэн жил байлдсан бол москвад гучин км гитлер ойртоход хараар чацгалаад боож үхээд тархинд чинь цус харваад зориг хүч ган болд шиг тэсвэр чин алдаад үхэх байсан ИТГЭЛ НАЙДВАР АЛДАРВАЛ ХҮН ГАР ХӨЛӨӨ Ч ХӨДӨЛГӨХ ХҮЧГҮЙ ХЭЛСЭНДЭЭ ИТГЭЛГҮЙ БОЛНО СТАЛИН ЦЭДЭНБАЛ ХЭЗЭЭ Ч ИТГЭЛ АЛДРААГҮЙ
Ардын нам гэсэн мафи хөшигний ард биш одоо ил эрээ цээргүй төсвийг залилж идэж ууж бна!!! Монголынхоо ирээдүй, бүр давраад эрх чөлөөгөө тусгаар тогтнолоо зарж бна!!!
Bold gyai sayahan bid eh oronchidoo hamgiin chyhal hymyysee Stalinii alyyrchinii syyrgand ertyylej yi olonoor ni alyylsan,enyynd gemgyi saihan hymyys maani hedee malaa tyyj yabaad achaad byydyylsan ch bii!!!ene teheer Staliniig dyrsah sedeb men yy?ygyi yu?...chi muu geleg henii dyydlagaar dyygarch bidnii tolgoig ygaah sanaatai be?.?Bidnii Mongoliin ard tymenii chyst sarh edgeegyi bna suu!!!geleg tolgoitoit oo!!!cham sig maluud yrbasan hylgaich nar hezaee hoino ni ard tymeniig yryy tatan edgersgyi sarhiig henddeg baihgyi yyu?//////mal aa chi haanaas tersen henii yr sad be?...helchih ikhe hyzbal dahiad eldeb doromjloliin sedeb hendbel chini dor chini nam alna suu!!!!!!!
Гудманд хэрэлдээл заамдуулаал энхбаяр ах.удахгү хүүүк тэгнэ кк
Баттулга сайн ерөнхийлөгч Элбэгдорж новшийн худалч, ичих булчирхайгүй мөнгөнд идүүлсэн Болд чи битгий солиоо
Баттулга сайн ерөнхийлөгч Элбэгдорж новшийн худалч, ичих булчирхайгүй мөнгөнд идүүлсэн Болд чи битгий солиоо
Баттулга сайн ерөнхийлөгч Элбэгдорж новшийн худалч, ичих булчирхайгүй мөнгөнд идүүлсэн Болд чи битгий солиоо
Баттулга сайн ерөнхийлөгч Элбэгдорж новшийн худалч, ичих булчирхайгүй мөнгөнд идүүлсэн Болд чи битгий солиоо
Jenko muu lalar tank tank geseerOrosuudad tomor zam taviad zarah hugatsaag ni ogch Mongol hereldseer odii hyrsendee
Балиар юмнууд авилгалаар олсон мөнгөө аваад зугтдаг юм биш үү
Завхан аймгийн 100 жилийн ойгоор Очирбат, Багабанди нар суудлын машин дээр тус тусдаа зогсоод наадмын талбай руу орж ирэхэд ард олон орилж хашгиран. “бүүлж” дургүйцлээ илэрхийлж нүдний булай болсон.
Элбэгдорж юу идсэн юм гаргаад хэлчих. Бусад нь идээд түүнийг гүтгэсэн.
Ганц гайгуй ерөнхийлөгч Н.Энхбаярыг хавсайдаад хаячихсан. Одоо олигтой ерөнхийлөгч гарахгүй. Хүрэлсүх харин боломжийн ерөнхийлөгч шүү.
adgiin hulgaich hvzvvgvi gahai .
gantcaaraa alhaj yavaa enhbayrtai olon taarch blaa.
Сталин гэх яргачин гэгээн үйл хэрэгтэн болохгүй
Монгол улсыг маань тусгаар тогтнуулсан хүн дээ!
Баттулгыг өмгөөлөх гэж ийм юм бичнэ үү. эцсийн эцэст хятадуудад 5 толгойгоо өгөхөөр болчихоод байна шүү дээ. Гацаасан хүмүүс нь энд дурьдах гэж оролдсноос өөр хүмүүс байх.
Тарвага хулгайч Эрдэнэтийг бас луйварчдад өгч хувь авч байсан л даа.
Монголд нэр хүндтэй ерөнхийлөгч гэж байсан юм уу? Бүгд л новшнууд байсан нь түүхийн шар хуудсаар тодорч байгаа юм биш үү??. Одоогийн энэ амьсгаа ч гэсэн Хадгаламж байнкны мөнгө хулгайлж, казино тоглож ял авч байсан этгээд биз дээ. Үхэр монголчууд хэнийг сонгож, яаж л яваад байна даа.
Шал хөгийн хог
Шал хөгийн хог бичжээ! Тийм сүрхий юи бол банкны мөнгөөр казинодож дампууруулсан Хүрэлсүхийг шүүхэд өгчөад хашгир Болдоо
Шал хөгийн хог бичжээ! Тийм сүрхий юи бол банкны мөнгөөр казинодож дампууруулсан Хүрэлсүхийг шүүхэд өгчөад хашгир Болдоо
Сталины хувийн эд хөрөнгийг тоолоход цэрэг өмд хромон гутал китель тэмдэглэлийн дэвтэр үзэг л байсан гэдэг .ор сандал ширээ нь улсын данстай тэмдэгтэй байсан гэж бичсэнийг уншиж байсан санагдаж байна. Европоос Ази хүртэл олон улсыг захирч байсан .тэгэхээр эд хөрөнгийн сонирхолгүй хүн байжээ
Энэ Хятадийн танк гээд 10 тэрбумаар улсыг xоxироосон Женко-г xэзээ xорьж тэр төлбөрийг нь төлүүлэx юм бэ ?????????????????????????????
hvzvvgvi hulgichiig chirj avchiraad gudmand hayatah tegeed yahiig ni har .
hvzvvgvi hulgichiig chirj avchiraad gudmand hayatah tegeed yahiig ni har .
Орос сэтгэхүй боловсролтой хүн ингэж өгүүлжээ. Сталинг одоо Оросд Путин л нүглээ наминчлах гэж цагаатгаж байгаа юм.Байгуулсан гүрэн улс нь тарсан бутарсан цаашдаа хорвоо дэлхийд үндэстэнээрээ ад үзэгдэх аюул тулгараад байгаа.. Хөөрхий дөө жалга довноосоо цааш сэтгэж чадахгүй бидний оюуны тураал даа
орсод путин сталин путин орсын ард түмэнд итгэхгүй болж итгэл найдвараа алдаж хэзээ ч мохож байгаагүй Орсын ард түмэн хэзээд ялна гэдэгт орос байтугай дайсан нь итгэдэг охиноо алуулсан дугин гуй хэн ч итгэдэг орос хүн хоомой гоомой хайш яйш хүмүүс бишээ бүгд эх орончид мөн стаины үед урвагчид байсан террористууд ч байсан хатуу цээрлэл цааз авч байсны дүнд ялсаан одоо бол юу ч ил ярьж юуг ч ил террор хийж байна учир нь цааз байхгүй МУУ МУУХАЙ ЮМ ХИЙСЭН ХҮНД АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ТЭД ЗАВШИЖ БАЙНА