ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /VoA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Дани улсын Гадаад хэргийн сайд Ларс Расмуссен нар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн дагуу Данийн цэргийн гурван баазад АНУ-ын цэргүүд байрлахаар болж байна.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /CNN/. "Галзуу хурд" киноны од Вин Дизелийн туслахаар ажиллаж байсан бүсгүй нэрт жүжигчнийг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, ажлын байранд таагүй орчин үүсгэсэн хэмээн шүүхэд гомдол гаргажээ.
"Күньмин-Монреалийн дэлхийн биологийн олон төрөл зүйлийн конвенц"-ийн ("Кунмин-Монреалийн конвенц") нэг жилийн ойг тохиолдуулж, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах стратеги, үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг даруй хянан хэлэлцэж, эл конвенцыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг Хятад улс холбогдох талуудад уриалжээ.
Хятадын Төв радио телевиз, Францын Үндэсний телевизийн групп, Франц "10.7" компанийн хамтран бүтээсэн "Бээжин хүн: Хүн төрөлхтний эцсийн нууц" баримтат киног 12-р сарын 19-ний орой Парис хот дахь ЮНЕСКО-ийн төв байранд нээн, гаргажээ.
БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын “Тяньгүн” тойрог замын сансрын станцад ажиллаж буй “Шэнжөү-17” хөлгийн багийн гишүүд пүрэв гаргийн 21:35 цагт задгай сансарт гарах анхны даалгаврыг гүйцэтгэлээ тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлэв.
ПРАГА, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /RT/. Прага хот дахь Карлын их сургуулийн байранд зэвсэгт халдлагад өртөн 15 хүн амиа алдсантай холбогдуулан 12 дугаар сарын 22-ны баасан гаргийг Чех улсад гашуудлын өдөр болгон зарласныг Ерөнхий сайд Петр Фиала мэдэгдэв.
САН-ДИЕГО, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /ВВС/. Сэтгэлийн гүн хямралд орсон болон амиа хорлох сэдэл төрсөн эсэхийг ердийн цусны шинжилгээгээр оношлох боломжтой гэдгийг Калифорни муж улсын Сан-Диегогийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /NASA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг лазер холбооны системийг ашиглан Psyche астероид руу аялж буй Psyche зонд руу өгөгдөл дамжуулжээ.
Голомт банк харилцагчдынхаа үнэнч хэрэглээг урамшуулах зорилгоор Big Loyalty хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, олон харилцагчдыг төрөл бүрийн купон, супер шагналуудаар урамшуулсаар байна. Хөтөлбөр энэ оныг дуустал хэрэгжих бөгөөд сүүлийн супер шагнал болох 1 өрөө байрны эзнийг 2024.01.05-ны өдөр тодруулах болно.
Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлж буйгаар 2023 оны 10-р сарын 26-ны өдөр сансрын станцын цогцолборт амжилттай нэвтэрснээс хойш, "Шэньжөү-17" сансрын нисэгчдийн баг тойрог замд 54 хоног ажиллан амьдарч, зургаан сарын нислэгийн аяллын даалгаврынхаа бараг гуравны нэгийг нь дуусгаж, ойрын хугацаанд буюу боломжтой үедээ бүхээгээс гарах анхны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх гэж буй ажээ.
12-р сарын 20-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийв.
Өчигдөр буюу 12-р сарын 20-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин нар уулзав.
КИЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /VoA/. Хар тэнгис дэх өөр боломжит чиглэлийг ашиглан Украин улс 10 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн 24 оронд экспортолсон тухай тус улсын Шадар сайдын орлогч Александр Кубраков мягмар гарагт мэдэгджээ.
Энэ сарын 15-нд БНХАУ-ын Үндэсний статистикийн газар тус улсын11-р сарын эдийн засгийн төлөв байдлын тайлан гаргажээ.
НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь өчигдөр буюу 12-р сарын 19-ний өдөр Хятад Улс “Галт зэвсгийн тухай протокол”-д нэгдэхийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришд өргөн барьжээ.