ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 19 /new-science/. Өгөгдөл хадгалах чиглэлээр мэргэшсэн Америкийн “Солидайм” компанийн мэргэжилтнүүд Пи тооны бутархай хэсгийг 105 их наяд орон хүртэл бодож, өмнөх дээд амжилтыг эвджээ. Өмнөх рекордыг 2022 онд 100 их наяд бутархай орноор тогтоож байв.
ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 19 /OANA/. “Пасона” групп Японы баруун нутгийн Хиого мужийн Аважи арал дээр Аважи хотын захиргаа зэрэг түншүүдтэйгээ хамтран нисдэг автомашины туршилт хийжээ.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр уг асуудлаар тус компанийн удирдлагатай уулзаж, хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн байна.
Орос, Энэтхэг, Япон, Америкийн хиймэл дагуул, сансрын хөлгүүд дэлхийн маань ганц дагуул болох Сарнаас ус, мөс эрж, мэдээлэл цуглуулж байх юм. Алт биш ус эрж... Ус олдвол тэнд амьдрал байж болох, нөгөөтэйгүүр хүмүүс бид тэнд очоод амьдарч ч болох ажээ.
Хүн бүхний хүүхэд нас дурсамж дүүрэн хамгийн гэгээн, амьдралынх нь мартагдашгүй үе байдаг. Бага насны дурсамж хүн бүрийн сэтгэлд том орон зай эзэлдэг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Миний хүүхэд нас” буландаа Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийг урилаа.
Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.
"Бодь Интернэшнл" ХХК метроны зөвлөх үйлчилгээний тендерт оролцож байна
Путин: Орос-Хятадын харилцаа маш бат бөх, бие биенээ нөхөх шинж чанартай
ЖАНЖЯН, 2024 оны гуравдугаар сарын 18 /Xinhua/. Өмнөд Хятадын Жанжян буланд далай доогуурх өндөр хурдны галт тэргэнд зориулсан далай доогуурх төмөр замын хонгилыг өрөмдөж дуусжээ. Уг хонгил нь Гуанжоу, Жанжян хотуудыг холбосон өндөр хурдны төмөр замын нэг хэсэг юм. Хонгилыг өрөмдөж, зам тавих ажил 33 сар үргэлжилсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн дипломат ажилтнууд, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.