“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус наадам ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр захиалга өгсөн байна. “Даншиг наадам-Хүрээ цам 2024” үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна.
Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг Хүй долоон худагт наймдугаар сарын 3,4-нд зохион байгуулна.
ТЕХРАН, 2024 оны долоодугаар сарын 17 /IRNA/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдах оролдлогод Иран улс оролцсон гэх барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч няцаажээ.
БРЮССЕЛЬ, 2024 оны долоодугаар сарын 17 /DW/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны саяхан Москва, Бээжинд хийсэн айлчлалтай холбогдуулан тус улсын Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлд санал өгөх эрхийг хасах хүсэлтийг Европын парламентын 63 гишүүнээс бүрдсэн бүлэг ЕХ-ны удирдлагад тавьжээ.
Саяхан телевизийн ТВ-8 сувгаар БНСУ-ын “Хор” нэртэй уран сайхны кино гарав. Уг киног тус улсад 2011 онд болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.
РОМ, 2024 оны долоодугаар сарын 16 /BBC/. Италийн Трентогийн их сургуулийн эрдэмтэд болох Лорензо Бруззоне, Леонардо Каррер нар Сарны гадаргын “Амар амгалангийн далай” хэмээх хэсгийн радарын зургийг судлах явцдаа анх удаа агуй илрүүлжээ.
“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох ажил 2022 онд эхэлсэн. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан уг ажил хоёр жил гацсан. Тэгвэл уг замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээсэн юм.
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг.
Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон бухын хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон санхүүгийн салбарын байгууллага, холбоодын удирдлагууд оролцлоо.
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахаар замын дүүргэлт, тохируулга хийнэ.
Автомашин, усан онгоцны экспортын хэмжээ 25.6 хувиар нэмэгдсэн гэв
Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадаадын хөрөнгө оруулалтын боломжийг харах нь
Долоодугаар сар Үндэсний их баяр наадмаас гадна аяллын сар байдаг. Энэ сард дотоодын аялагчдаас гадна Монгол Улсын үзэсгэлэнт байгалийн сайхныг үзэхээр мянга мянган жуулчин манай улсыг зорьдог билээ. Тэдэнд зориулсан, хотын чимээ, хөл хөдөлгөөнөөс хол ч очиход хамгийн тохиромжтой үзэсгэлэнт газруудын тухай товч мэдээллийг хүргэе.
Зөвийг баримталж, цаг эринтэй зэрэг урагшилна гэв
АНУ "Төвдтэй холбоотой хуулийн төсөл" гэгчийг баталсантай холбоотой мэдэгдэл гаргав