
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг. Мөн Улаанбаатар хотын орон сууц, ААН байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөнө.
Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагууд хамтран 2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлыг эхлүүлээд байна. Бид өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс их засварын бэлтгэл ажлыг хангаж, засварын ажлаа эхлүүлээд байгаа. Дулааны шугам сүлжээний их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим байршилд халуун усны хязгаарлалтыг тогтоосон. Гэхдээ цэвэр усны буюу хүйтний усыг хязгаарлалт тогтоолгүй засварын ажлыг гүйцэтгэж байна” гэлээ.
Сэтгэгдэл5
Энэ салбарт оновчлол ёстой байхгүй, үрэлгэн, инженерийн тооцоогүй ажилладаг. Монголын хотжилт хэмээх хөөсийн цаана хятадын шугам хоолойгоор ашиг олдог хэдэн компани бий. Тэдгээр компаниуд өрсөлдөх чадвар 0 тул дандаа төрөөс тендер авч ажиллаж байгаа.
Орчин үед Орос Буриадуудын турхиралтаар Хятадын шугам хоолой гэж социализмаараа буруутгаж болохгүй.Монголын стандартыг хангасан хоолой аль болох хямд байвал болно.Манай компаниуд битгий хэл Оросын компаниуд аль болох хямдхан ( чанаргүй) бүтээгдэхүүнүүдийг хэн ч мэдэхгүй жижиг үйлдвэрүүдэд захиалдагаараа (Дээр нь нэг үнээр захиалаад өөрсөддөө тусад нь шан харамж нэхдэг нь бол бараг баримталдаг зарчим нь) Хятадуудын гайхшийг бардаг. Үүнийг төр стандарт шаардлагаараа зохицуулдаг нь зах зээл.
Нэг жилийн насжилттай шугам хоолойнууд
Чи ганцараа хийсэн мэт бүү хуцаарай. Урд нь солиод л байсан шүү дээ бясдаа төрхү.
Зэсээр хийгээч, энэ их зэстэй байж. Хоолойсолих нэрээр мөнгө идээд сурчихсан, МАН н гөлөгнүүд