АН-ын дарга Лу.Гантөмөр АН-д байсан болон ардчиллын төлөөх намуудын төлөөллүүдийг намдаа нэгдэхийг уриалж байсан билээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.11) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 01 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2024.04.10) Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Энэхүү хуулийг УИХ энэ долоо хоногт яаралтай горимоор хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.
ГАЗЫН ЗУРВАС, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /BBC/. Израилын агаарын довтолгооны улмаас Газын зурваст ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны дарга Исмаил Ханиягийн гурван хүү амь үрэгджээ. Энэ мэдээллийг Израилын батлан хамгаалах хүчин баталсан байна.
СӨҮЛ, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /Yonhap/. Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /Тобуро/ нэг мандаттай 254 тойргийн санал хураалтын дүнгээр парламентад олонх болжээ.
ЖЕНЕВ, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /Anadolu/. Өнгөрсөн онд эрчим хүчний өндөр үнэ, инфляцын улмаас дэлхийн бараа таваарын худалдаа урьдчилан таамаглаж байснаас огцом буурсан бол энэ онд эргэн өсөх төлөвтэй байгаа тухай Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ лхагва гарагт мэдээлжээ.
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар лхагва гарагт Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийлээ. Тэд “дэлхийн түнш орны”-ийн хувьд хоёр улс нягт холбоотой гэдгийг онцлоод, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.
СӨҮЛ, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /Yonhap/. Өмнөд Солонгост өнөөдөр болсон бүх нийтийн сонгуулиар гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ болон түүнтэй эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байгааг сонгогчид саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харууллаа.
Б.Дэлгэрсайхан төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нэрийг ашиглаж давуу эрх эдлэн нээлтэй тендерийг хязгаарлагдмал болгож өөрсдийн санаа зорилгыг гүйцэлдүүлсэн. Ингэж хүслээрээ тендерийг авчихаад дараа нь залилан хийж хайгуулыг маш богино хугацаанд цаасан дээр үйлдэж, улмаар төрийн оролцоотой зохиомол нэгжээсээ өөрийн хамаарал бүхий 4 аж ахуйн нэгжид нийт талбайн 90-100 хувийг шилжүүлсэн үйлдэл нотлогдоод байна.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгыг “Төрийн хүн” буландаа урьж, ярилцлаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.04.10) Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус бүтээн байгуулалтын байршилд ажиллан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл 2023 оны тайлан, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаа танилцуулаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.