Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, сайд нараа томилсон. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орж байна.
Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм.
НАТО-гийн “Ази, Номхон далайн мөрөөдөл” биелэхгүй гэв
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 06 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 06 цаг 28 минутад гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 05 цаг 10 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар парламентад суудалтай намуудын харилцан тохиролцож байгуулсан санамж бичгийн дагуу ХҮН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн тус Байнгын хороог удирдаж ажиллахаар болсныг танилцуулсан юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг нэр дүвшүүлж буй талаар Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Түүний мэдлэг боловсрол, ажлын туршлагыг харгалзан нэр дэвшүүлж байгаа талаар тэрбээр тэмдэглэв.
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаан гишүүдийн ирц 100 хувь бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.