sonin.mn
УИХ-ын өнөөдрийн (11 сарын 22) чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар Монголбанкы Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилсон байна.
 
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр, 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалсан.
 
Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал,
1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдож буй ажээ.
 
 
Ч.Явуухүү