Баянгол дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ. Тэд тус дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд С.Эрдэнэ гишүүний ойр тойрны 14 хүн нэр дэвшээд буй талаар тэд сэтгүүлчдэд хандсан юм. Сүүлийн үед “С.Эрдэнэ гишүүний ар гэрийнхэн Баянгол дүүргийг хувьчилж авахаар зэхэж байна” гэх мэдээлэл нэлээд гарсан боловч МАН-ын хорооныхон төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Гэтэл “Зууны мэдээ” сонин дээр Баянгол дүүргийн АН-аас С.Эрдэнэ гишүүний 17 хүн нэр дэвшиж байна гэсэн жагсаалт гарсан нь тэднийг ийнхүү хэвлэлийнхэнд хандахад хүргэжээ. Тодруулбал, гишүүний эхнэр, хүүгээс өгсүүлээд түүний бие төлөөлөгч хүртэл Баянгол дүүрэгт нэр дэвшээд байгаа аж.
Хэдийгээр төрөл төрөгсдөөрөө нэг газар нэр дэвшиж болохгүй гэсэн хууль байхгүй боловч УИХ-ын гишүүн эрхэм ийнхүү хамаатан, садынхаа хүмүүсийг дэвшүүлж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл, төрийн албыг гэр бүлжүүлэх бодлого барьж байгааг тэд шүүмжилж байв. Түүнчлэн Аймаг,сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Чөлөөтэй, тэгш, шууд сонгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг С.эрдэнийн ойр тойрынхон үл тоомсорлож байгааг Баянгол дүүрэгт бусад намаас нэр дэвшигчид хэлж байна.
Тэд С.Эрдэнэ гишүүний ойр тойрныхныг мэтгэлцээнд дуудаж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Ингэхдээ тэд цэвэр мөрийн хөтөлбөрөөрөөр мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа хэлж байв. Ингээд АН-аас нэр дэвшигч дээрх хүмүүст мэтгэлцэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлэхээр болсноо хэлсэн юм. Уг мэтгэлцээнийг энэ сарын 19-нд нээлттэй хийх хүсэлтэй байгаагаа ч дуулгасан. Мэтгэлцээнийг Линкольн, Дугласын зарчмаар явуулах аж. Энэхүү нээлттэй мэтгэлцээнд С.Эрдэнэ гишүүний хамсаатнууд дүүргээ яаж хөгжүүлэх талаараа ярих уу эсвэл гэр бүлийнхнээ хэрхэн ажиллуулахаа ярих уу гэдэг нь тэдэнд нэлээд сонирхолтой байгаа гэнэ.Мэтгэлцээнийг бүх ард түмний өмнө ил тод хийх нь зүйтэй гэж тэд үзжээ.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМААС ДИТХ-Д НЭР ДЭВЧИГЧИДЭД
Баянгол дүүргийн ардчилсан намаас нэр дэвшигчдийг
мэтгэлцээнд дуудах тухай
2012 оны Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлийн сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчид зөвхөн намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөнө гэж МАН-аас нэр дэвшиж байгаа 41 нэр дэвшигчид бид ойлгож байсан. Гэтэл Зууны Мэдээ сонины 11 сарын 07-ны өдрийн дугаар, www.polit.mn,www.chuhal.mnзэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ойрын төрөл садангийн 12 нэр бүхий хүмүүс нэр дэвшсэн талаар уншаад үнэхээр гайхшралд хүрлээ.
Өнөөдөр МАН-аас ДИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн 70-аас дээш хувь нь 40-оос доош насны анх удаа нэр дэвшиж байгаа залуучууд. 30 хувь нь эмэгтэйчүүд. Манай намын бодлого ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг бүрэн багтаасан, Баянгол дүүргийн МАН бүрэн шинэчлэгдсэн залуучууд нэр дэвшиж, АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө шударга өрсөлдөхийг зорьсон. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр, хүү, охин, бие хамгаалагч, хүргэн, бэр гэсэн 12 хүн ДИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэнийг хараад АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх гээд байна уу, эсхүл түүний гэр бүлийн бодлого, мөрийн хөтөлбөртэй өрсөлдөх гээд байна уу? Дүүргийн хөгжлийг иргэдийн төлөөлөгчид тодорхойлох гээд байна уу, С.Эрдэнийн гэр бүл тодорхойлох гээд байна уу гэдэг асуудал гарч ирж байна.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн үндсэн зарчим нь “...чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр” гэсэн үндэслэгдсэн байдаг. Гэтэл тэгш эрхийн зарчим алдагдаж Баянгол дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төрийн соёл, ёс суртахуун, ёс зүйг үл ойшоон эхнэр, хүүхдүүд, хүргэн, бэрийгээ нэр дэвшүүлж байгаа нь АН үнэхээр боловсон хүчингүй нам юмуу, эсхүл АН шинэчлэгдэж чаддаггүй, гэр бүлийн, олигархийн нам юмуу гэсэн эргэлзээ төрүүлж байна.
Төрийн албыг төрлийн алба болгож байгаа, иргэдийн хурлыг С.Эрдэнийн гэр бүлийн төлөөлөл болгох гээд байгаа, дүүргийн хөгжил биш, гэр бүлийн хөгжлийг ярих гэж байгаа С.Эрдэнийн ойрын төрлийн АН-аас ДИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн 12 нэр бүхий нэр дэвшигчдийг ДИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцье гэж урьж байна.
Бид дүүргээ яаж хөгжүүлэх талаараа, харин та бүхэн гэр бүлээрээ хэрхэн хөгжүүлэх талаараа ярих уу, эсхүл дүүргийнхээ хөгжил, шинэчлэлийн төлөө мөрийн хөтөлбөрөөрөө уралдах гэдэг талаар 2012 оны 11 дүгээр сарын 19-ны ___цагаас ________ телевизын студид Монголын бүх ард түмний өмнө мэтгэлцэхийг урьж байна.
Бид улс төрийн соёлтой, ёс зүйтэй залуус. Бид мэтгэлцээнд бэлдэх хугацаа С.Эрдэнийн гэр бүлд олгож байна. Мэтгэлцээнийг Линколин VS Дугласын зарчмаар явуулна. С.Эрдэнийн 12-тай халз мэтгэлцэх манай нэр дэвшигчдийн жагсаалтыг харна
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
№ |
Монгол Ардын Намаас нэр дэвшигчид
|
|
С.Эрдэнийн юу болох |
Хороо |
1 |
Б.Батзориг
|
VS |
Эхнэр |
20-р хороо |
2 |
Ж.Ган-Эрдэнэ
|
VS |
Охин |
Жагсаалт |
3 |
У.Мягмарсүрэн
|
VS |
Эгчийн дүү |
22-р хороо |
4 |
Л.Алтантуяа
|
VS |
Дүү |
9-р хороо |
5 |
О.Түвшин
|
VS |
Хүргэн |
2-р хороо |
6 |
Д.Очирсүм
|
VS |
3-н Тамир Ажилтан |
5-р хороо |
7 |
Б.Сэмжидмаа
|
VS |
Хүү |
8-р хороо |
8 |
Д.Уранбилэг
|
VS |
3-н Тамир Ресепшин |
Жагсаалт |
9 |
Д.Зоригт
|
VS |
3-н Тамирсургуулийнбагш |
13-р хороо |
10 |
Ж.Батсайхан |
VS |
Аавын дүүгийн хүүхэд |
Жагсаалт |
11 |
Д.Сүхбаатар |
VS |
Дүүгийн хүүхэд |
Жагсаалт |
12 |
Б.Амгалан
|
VS |
УИХ-ын гишүүний Бие төлөөлөгч |
3-р хороо |
Сэтгэгдэл0
ёстой гоё, ардчилсан намыг ингэж сөнөөж байгаа юм даа, эрдэнийн шунал ч хөөрхий толгойг нь ороох нь ээ, эрдэнэ минь жаахан эр хүн шиг бодооч яав даа чааваас? би маны гишүүн болохоор эрдэнэ чамд баяр хүргэе, наад намаа сөнөөчихөөд манайд хүрээд ир, орон тоо байна, за?
ENE SONGUULID UUL N ARCHILSAN NAM YALAH BSAN BOLOVCH,ENE HORT HAVDAR SHIG GAI BOLJ BGA ERDENES BOLJ YAMARCH BSAN,AN BAYANGOLD YALAGDANA HARJ BGARAA...NEG MUU HUGIIN NOVSHOOS BOLJ BUHEL BUTEN ARDCHILSAN NAMIIN NER HUND UNAJ BAIH GEJ DE?!
ene odoo yu bolj bainaa? Arai dendej bainaa
hehe amar amar
erdenee gishuun ta bayngol duuregiin 6-r bichil horoolliin avtobusnii buudliig usgaj avtobusiig huuchin arkiin buudal deer zogsoohgui shuud davhiulj orgoo kino teatr orj baigaag medeh uu bichil horoolliin 9 davhar 27 oron suuts,orshin suugchdiin tsag,2-3 avtobus damjdag chiregdel tsas halitargaatai uyd zovhon eorgoo kino tteatr luu heden avtomashinii zam hondlon garch surguuli tsetserleg 3-r emneleg,gemtel har horin zaisan ordgiig medeh uu.avtobus shuud turemgiilen davhisaar tsas manargan odno.ard ni am hel ni hol gar ni daarsan bichliin heden 10 mynga ger horoolliin irged hogshid hovoogui daarch huviin 600 togrogiin mikort oocherlono
Odoo bayngolchuud ardchilsan namiin erden uu man namiin amgalan uu gedegt songoltoo hiih boljdee.Baynol duuregt togtson es uim shig man namiihan garch irdeg hamgiin muu zohion bguulalatai ajildag duuregdee zuvhun zasas darga amgalangiin husel zorilgiig bieluuldeg garuud ajildag bsandaa odoo yamar songolt hiihiig harjil baiy
ENE SONGUULID UUL N ARCHILSAN NAM YALAH BSAN BOLOVCH,ENE HORT HAVDAR SHIG GAI BOLJ BGA ERDENES BOLJ YAMARCH BSAN, AN ANBAYANGOLD YALAGDANA HARJ BGARAA...NEG MUU HUGIIN NOVSHOOS BOLJ BUHEL BUTEN ARDCHILSAN NAMIIN NER HUND UNAJ BAIH GEJ DE?!
МАН-хан үхэхдээ үхэр буугаа тавьна гэж болж байх шив дээ.
magnaig demjij bgaa shuu.
Махан толгой Эрдэнэ тэгж л тэнэгтэнэ дээ , хөөрхий Өөрийнхөө ямар хүн болохоо харуулж байгаа нь энэ дээ
эНЭ ЭРДЭНЭ ӨӨРӨӨ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЭНТ ДЭЭР НЬ АНХНЫ АВГАЙГАА АЛСАН, ОДОО ЭНЭ БАЯНГОЛД АМЬДАРДАГ БҮХ АХ ДҮҮДЭЭ ГАҮАР БАЙР АВЧ ӨГСӨН, ОДОО БҮГДИЙН дитх оруулж баянголын төсөь цөлмөх нь байна баян голчууд сэрэмжлэгтүн ЭРдэнэ -ийн ах дүү нарыг анхааралдаа ав хянаж бай САНАЛАА ӨГӨХ ХҮНЭЭ САЙН СУДАЛ ЭРДЭНЭ-ТЭЙ ЯМАР ХАМААТАЙ БАЙХ ЫГ АНХААР
АН ИЙМ ЛХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ БАЙГАА ЮМ ДАА
ene zovhon bgd deer bish buh sum duureg horoon deer iim yum bolj baigaa biz.buh sudalgaag hot hodood gargaya
Tiim shuu anxniixaa exneriig alsan xun shuu dee
Ene hunii chini ehner ni baishin deerees usreed ch geluu, niseed ch geluu uhchihsen geed bdag biz dee? Esvel shine ehnertei yum uu? Huuhduud ni tegeed ali ehneriinh ni huuhduud yumb dee?
Ene arai dendnee udahgui UIH edene guin gert boloo ym bna data
manaid ezen suusnaa zarlaj baigaa yum baina.
GUTSHAN ERDENE CH BISH ARDCHILLIINHAN BUGD L HAVI OIR HAMAATAN SADAH GEIIN ZARTSAA HURTEL TERIIN ALI ASHIGTAI MESTEND TAVIJ BGA SHDEE
BI ARDCHILLIIG DEMJDEG BAILAA ODOO HARIN UZEN YADAJ BNA YAGAADGEECH HIIJ BGA AJIL NI BUGD L HUVIIN ERH SIGIIN TELEE ALI CH NAM GARSAN BUGD ADILHAN HULGAICH NAR YUMAA INGEJ BAIHAAR ESTOI DELHII NI SENEVEL TAARNA BID HEZEE CH SAIHAN AMIDRAHGUIEE
MAH-aas ner dewshsen bn, tiim yy?
овог нэрсийг нь ядахдаа олж тааруулж тавиад гүтгээчээ.
Ene Erdene gej ardchilliin suuder door nuugdsan luivarchin bnaa. Niigmiin daatgaliin undesnii zuvlul gej niigmiin daatgaliin buh mungiig hariutsdag tom gazart uuriin tuslah baisan Uuriin tuya Dulamsuren geh met uuriin hamsaatnuudaa shurguulj ideheer bolson. Odoo ene ni bagadaad BGD-g ideheer shunaj bgaan bna l daa
Эрдэнэ гуаи нээрээ яаж баигаан блоо?
Erdene iin ekhnert khelekh kheden ug bna.Taniig bi sain tabnikhgui ch khaa negtee taaraldaj bsaan.Erdene dargatai suukhdaa khimi ch biluu labortoriin emch geluu neg tiim khuntei suuj bnaa gej sonsogdoj bsan kharin daraa n Bayangol duurgiin namiin emegteichuudiig shuud busaar zakhirakh khandlagatai bolj irj baisan erdene dargiin khajuugaas salakhgui muur shig erkheleed l khun khun luu muukhai kharsan khuukhen bsan.Khamgiin ineedtei n khamgiiin suuld khurdiin Otgonbayariin toglolton deer amaa angaigaad untaj bgaa zuragiig tani net ees kharsan estoi dogi ukhtelee ineesen.gekhdee gashuun umaa .khun rok duund durgui baij bolno ghekhdee ter changa khungjimiin chimeend untana gedeg bol arai l khooson tolgoitoi gedegee uil khudluluuruu kharuulj bgaa khereg um daa.Ta yazguurtaniui amidral ruu temuulj bgaa bol olon zuiliig surakh kheregtei baikh l daa.jishee n angliin khatan khaanaas ugsuuleed yazguurtan khumuus alibaa arga khemjee kheden tsagaas ul khamaaran bie mash saikhan abch ybdag um.4 tsag duuri uzsen ch 2 tsag khurald suusan ch bie nuruugaa tsekh bailgakh jisheetei. Za ene ch yakhab khoinoos ireed khot miniikh khonind orood khoni miniikh gedeg shig Erdenee dargiin bukh umiig Bayangol duureg dotroo khuruugaa l khudulgukhud buteej khun bur zarc byalduuch met baidag t n buur dasal bolood dabarch bna daa.Saya jagsaalt gargakhaas umnu odoo buren erkh n duusaj bgaa irgediin tuluulluus khoroo duuregtee um khiisen mun tsaashid ch um khiikh erch khuchtei khumuusiig zygeer l chib chimeegui khasaad neg esondoo namiinkhaa khaalgaar duudaj ch oruulalguigeer jagsaaltiig gargaj tuluulliin nersiig gargsan.ene shudarga esuu.Ta yag u ruu temuuleed bna be. Zasag darga Amgalan Erden darga 2 tsaaguuraa khoshuu turiibschee kholboson gedgiig khun bur medne. Ta zygeer emegtei khuniikhee khubid ner turteigeer iim gutamshigtai ineedtei zuild orolcokhgui baisan bol taniig khundlekh bailaa.Daanch bayan tansag amidrald byaluursen shunag subdag setgelii chine urubduj bna bid bish ch burkhan neg l udur shuugeed ugnu dee. Ankhaaral khanduulsand bayarlalaa.Ninjee
ene erdeniig shoron luu hi yvuulchih heregtei sh dee mongolchuud chadahgui l dee bie bie dee ih dolignuur amia bodson archaagui ard tumenee bodohgi uls oron hugjuud bn l geed bga yu ni hugjij bga ym heden humuus ni hays bariad bajisnig hugjij bn gej bga ym bh daa
erdenee jahan ichij amidrachee arai heterlee chamaig reket gedgiig hun bolgonl medne shde ene duureg yamar tanai huviin company yumuu
БГДүүргийхэн угаасаа л тэнэгш дээ Эрдэнээгийн хэн болохыг нь мэдсээр байж гаргасан хохь нь тэр. Эрдэнээ чинь луйварчин БГД-т өчнөөн обектууд байдаг БГД чинь тэр чигтээ Эрдэнээгийн хувийн өмч болсон юм биш үү. Одоо л мэдэж байгаа юм уу.
Эрдэнээ даварсаар даварсаар Давгын орон дээр тухалж дээ. Одоо хүний эрх гээд л хуцахаа мэднэ.
Ганц эрдэнэ биш. АН бүгд ийм болсон. Ерөнхий сайдын гэх хаягтай хүмүүс төрийн хаана байна. Ерөнхий сайдын шавь сайд, ерөнхий сайдын багш боловсролын их сургуулийн захирал, танил нь сургалтын төрийн сангийн захирал ... гээд дээрх маягийн жагсаалт гарна. АН-ын аль нэг хүнийг авахад дээр маягийн жагсаалтыг амархан гаргаад ирнэ. Дээр жагсаалт сонгуултай холбогдож л ил гарч байгаа шүү дээ.
erdene hamaatnuudaa awaad bayngoloos zail bayngolin irged uuniig husej bna chamaig dahij songohgui gorid