
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлэг, Ирантай яриа хэлэлцээ хийхийг уриалсны хариуд "Та нар биднийг сүрдүүлж байгаа учраас бид хэлэлцээр хийхгүй. Юу хүссэнээ хий" гэж мэдэгджээ.
Тегеранд болсон арга хэмжээний үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын дарамт шахалт, заналхийллийн талаар тайлбар хийсэн байна.
Ираны Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хүлээн авч уулзсан явдлыг шүүмжилсэн бөгөөд "Трамп Зеленскийтэй уулзсан нь үнэхээр ичмээр зүйл” гэжээ.
Пезешкян Трампын яриа хэлэлцээх хийх сүрдүүлэгт хариулахдаа "Тэр (Трамп) "Бид чамд үүнийг хийхийг тушааж байна. Чи үүнийг хийнэ. Чи үүнийг хийхгүй бол би асуудал үүсгэнэ” гэж хэлсэн. Хэрэв та нар заналхийлж байгаа би хэлэлцээр хийхгүй. Хүссэн бүхнээ хий" гэж хэлсэн аж.
Трамп 3-р сарын 7-нд Fox Business Network-т ярилцлага өгөхдөө Ираны удирдагч Хаменейд захиа илгээсэн гэж мэдэгджээ.
Би тэдэнд "Би та нарыг хэлэлцээр хийнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ бид энэ асуудлыг цэргийн хүчээр шийдвэл энэ нь аймшигтай байх болно” гэсэн үгтэй захидал бичсэн гэж хэлсэн байна.
Харин Нью-Йорк дахь Ираны НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газраас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас Хаменеид захидал илгээсэн тухай асуултад хариулахдаа “Бид одоогоор ийм захидал хараахан хүлээж аваагүй” гэж хариулжээ.
Сүүлд АНУ-ын албаны хүн тус улсын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Трамп захидал бичсэн ч түүнийг хараахан илгээгээгүй байна” гэж мэдэгджээ.
Ираны дээд удирдагч Хаменеи Трампын засаг захиргаатай яриа хэлэлцээ хийхийг хориглож, тэрбээр Ираныг заналхийлсэн учир түүнийг "найдваргүй" гэж нэрлэжээ.
Ерөнхийлөгч Масуд Пезешкян, Гадаад хэргийн сайд Аббас Эракчи зэрэг Ираны өндөр албан тушаалтнууд дарамт шахалт, заналхийллийн дор АНУ-тай хэлэлцээр хийхгүй гэж удаа дараа мэдэгдсэн бөгөөд 3-р сарын 8-нд Хаменеи АНУ асуудлыг шийдэхийг хүсэхгүй, харин шаардлагаа тулгаж, ноёрхлоо тогтоохыг хүсэж байна, гэхдээ Иран үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн байна.
Эх сурвалж: aa.com.tr
Ж.Бат
Сэтгэгдэл3
Хошного трампд пан зеленский салаавч өгч доош нь шааснаас хойш захын нохой хүртэл хуцдаг болоод шаалаа шүү,,,бөгспутин ч пан зэлэнскийгээр салаавч шаалгасаар байгаад,,,,, бүррр сурцымдөө,,,,,
Бөгс Путины дэргэд эр хүн байна. Одоо Путин уйлж байгаа Транп Путины үнэн төрхийг л дэлхийд таниулсан. Одо Зеленскийг урьж очоод зэвсэг өгье хиймэл дагуулаас тагнуулын мэдээ өгье гэнэ. Путин ганцхан Монголд л эр бар өөр улсад гөлөг. Өнгөрсөн жил Ши жинпин нохойн махаар дайлаад Газын хоолой үгүй шүү эсвэл үнэгүй газ өг гэж тулгасан.
АНУ н сүйрлийн муу ёр аль эрт орсон. Трамп эх орноо аврахсан гэж бодож байгаа ч үл гүйцэлдэх болно. Трампын бодож байгаа шиг БНХАУ,ОХУ,Иран,Хойд Солонгос тэдний дайсан биш юм. АНУ н сүйрлийн уг шалтгаан зөвхөн өөрийнх нь дотоод зөрчил болно.Мэдээж хөндлөнгийн хүчин зүйлүүд байх ч энэ бол дотоод зөрчилтэй харьцуулвал юу ч биш.Энэ улс ёс суртахууны ялзралаасаа болж мөхнө.Трампад ч ирээдүй байхгүй.Түүнийг америкчууд өөрсдөө хөнөөнө.