sonin.mn

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) хуралдаж, Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр гаргасан байна.

 

Ингээд Дархан-Уулын аймгийн Засаг даргаар МАН-ын гишүүд А.Энхболдыг тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сонгожээ. Харин ИТХ-ын АН-ын бүлгийн дарга П.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна.

 

Дархан-Уул аймгийн ИТХ нийт 31 тэргүүлэгчтэйгээс өнөөдрийн хуралд МАН-ын 10, АН-ын 9, МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл"-ийн 2 нийт 21 гишүүн нь оролцжээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин