Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН ирэх сарын 3-нд эхлэх ээлжит бус чуулганаар МАН-ыг засгаас гаргах асуудлыг өргөн барина гэсэн. Парламентад суудалгүй намууд үйл явдалд ямар дүгнэлт хийж байна?
-Дэлхийн түүхэнд байхгүй сөрөг хүчингүй парламент бүрдсэн. Бүгдээрээ засагт нэгдээд орчихсон. Тэгээд юу хийж байгааг нь хар л даа. Сөрөг хүчингүй учраас Ерөнхий сайд нь гадаадад очиж ажил хийчихээд ирээд онгоцны буудал дээр би ийм юм хийсэн гэж ярьдаг болчихоод байгаа шүү дээ, манайд. Хэзээ Ерөнхий сайд нь гадаад томилолтын асуудлаа танхимаараа хэлэлцүүлэхгүй, Уул уурхайн сайдаа унтаж байхад нь хаяад явчихдаг, тэгээд өөрөө явж ирээд онгоцны буудал дээр юу хийсэн тухайгаа ярьдаг байсан юм бэ. Сөрөг хүчингүй учраас АН, МАН хоёр засгаас хэн түрүүлж гарах тухай тоглолт хийж сууна. Миний харж байгаагаар бол АН нь Тавантолгойн асуудлыг эргүүлэн татуулсан. Тэгвэл Тавантолгойн асуудлыг шийдээгүй цагт МАН засгаас гарч чадахгүй. Тэдний засагт орсон зорилго нь тэр шүү дээ. Өмнөх МАНАН-г эргээд харъя л даа. Оюутолгойн гэрээг батлуулахын тулд засагт хамтарсан. Тэр зорилгоо биелүүлчихээд гарсан биз дээ.
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-ын төвшинд ярьж байгаа. Энэ талаар?
-Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг явуулах тухай удаа дараа ярьсан. Гэсэн ч хуулийн өөрчлөлтийн тухай үндсэн төсөл нь намын дарга нарын гар дээр ирээ ч үгүй байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хуулийн төсөл байгаа гээд хавар анх ам нээсэн шүү дээ. Тэр үед албан ёсны вэб сайтад нь тавигдаагүй байсан, сүүлд л оруулсан байх. Ер нь бол Ерөнхийлөгчийн яриад байгаа хуулийн төслийн санаа нь Монголд улс төрийн намын институцийг үндсэнд нь устгахаар, ач холбогдлыг нь бууруулахаар, нам гэдэг үндсэн нэр томъёоллын ач холбогдлыг алдуулах хуулийн төслийн тухай ярьж байна лээ. Тухайлбал, улс төрийн намыг Дээд шүүх бүртгэхээ болино. Хэдэн гишүүнтэй гэдгээ зарлачихад л болчих юм шиг ярьж байна. Ингэвэл Зүүн Европын орнууд шиг 200, 300 намтай болдог, улс орон нь хоёр гурван намын дарангуйлалд ордог систем рүү явах нь. Тиймээс бид Зүүн Европын орнуудын дампуурлаас сургамж авч, ийм замаас гарах ёстой байтал түүн рүү оруулах тухай ярьж байгаа нь нэг том асуудал. Хоёрдугаарт, намын хатуу гишүүнчлэлийг хэвээр үлдээж байна. Тэр байтугай бүр баталгаажуулж байна. Улс төрийн намын гишүүн “Намын гишүүн”, “Дэмжигч” гэсэн хоёр статустай байх гэнэ. Тэгээд төрийн албан хаагч намын гишүүн байж болно гэж байна. Одоо байгаа 180 мянган төрийн албан хаагч аль намд ирэх вэ. 31 гишүүнтэй намд орох уу, одоо эрх барьж байгаа намын гишүүн болох уу. Болохгүй гэвэл ажлаа өгнө шүү дээ. Тиймээс энэ асуудал улс орныг дотор нь хоёр хуваачихаж байна. Үндэсний эв нэгдлийг ингэж хагалан бутаргах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн төсөл Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл гэж харагдаагүй. Тэр бол гадаадын захиалга. Яаж ч бодсон монгол хүний оюун санаанаас гарсан хуулийн төсөл биш. Гадаадаас оруулж ирсэн, нэр бүхий хоёр нам Ерөнхийлөгчийг барьцаалж хоёр талаас нь шахаж сууж байгаад албаар дуугаргаж байгаа асуудал гэж бодож байна.
-Парламентад суудалгүй намууд хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн дараа парламентад суудалтай намуудыг авсан саналын дүнгээр санхүүжүүлнэ гэж байгаа. Хэрэв Улс төрийн намын тухай хууль Ерөнхийлөгчийн ярьснаар хэлэлцэгдэж батлагдаад явчихвал, Монголд маш олон нам бий болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчдыг намдаа элсүүлсэн хоёр намд л ашигтай болж цаашид хоёр намын байнгын, мөнхийн эрхийг баталгаажуулах өөрсдөдөө зориулсан ийм л хуулийн төслийг гадаадад захиалж хийлгээд Ерөнхийлөгчөөр хэлүүлж байна шүү дээ.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд та юу хэлэх вэ?
-Хаврын чуулган завсарлачихсан. Намрын чуулганы хугацаа богино. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн төслийг ч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч үндсэндээ хэлэлцэж амжихгүй, хийе гэвэл ээлжит бус чуулган зарлахаас өөр гарцгүй гэж харж байлаа. Одоо ээлжит бус чуулган хийх нь тодорхой болж хугацаа нь зарлагдчихлаа, тэгэхээр хэлэлцүүлэх байлгүй дээ. Хэрэв хэлэлцүүлэхгүйгээр хийе гэвэл хуйвалдаад явуулчихаж магадгүй. Гэхдээ тиймдээ тулбал Монголын ард түмэн дуугүй байж байгаад хийлгэчихгүй байх.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Намын дарга нь молорэрдэнэ ш дээ.
ter shizotoi arhichin muruudlina bagiin gishuun molorerdene yu gej namiin darga baih ve de
Uul uurhaigaa hurdhan l hudulguvul bidend heregteimsan ingeed l hoishluulaad bh hereg bn uu
Хэрэг байлгүй яахавэ. Гадныхан биднийг өрөнд, ийм байдалд оруулж байгаад 900 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй тавантолгойн ордод хувь авах гээд байгаа. Үүнийг иргэн бүрд 1500000 төгрөг өгнө гэж амлуулахаас эхлээд нарийн төлөвлөлттэй хийж бн. 900 тэрбум доллар гэдэг хэр их мөнгө болохыг чамд ойлгуулахад хэцүү. Манай дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтсийн хөрөнгө 50 тэрбум доллар, дэлхийд алдартай сүмитомо корпорацын нийт үнэлгээ 30 тэрбум доллар, ерөөсөө дэлхийн 3 дах эдийн засаг япон улсын нийт валютын нөөц 800-900 тэрбум доллар. Ийм нөөцөөрөө дэлхийд 3-т жагсаж байгаа. Интернетээр судлаад үзэж болно гээд хэлбэл багцаа авах боловуу. Хамгийн гол нь энэ орд бол ил уурхай. Манайхан өөрсдөө 60 жил ухаж олборлоод чадаад ирсэн Налайхын уурхай, Багануур, Шивээ овоо гээд өчнөөг мянган уурхайтай яг адилхан аргаар хөрс хуулаад л олборлоно. Гэтэл үүнийг монголчуудад дангаар эзэмшүүлж олборлуулахгүй заавал гадны хөрөнгө оруулалт нэрээр хувь эзэмшүүлэх гээд байгаа том хуйвалдаан явагдаж байгаа юм. Ийм их үнэ цэнэтэй ордыг монголчуудад дангаар эзэмшүүлж яасан ч болохгүй гэсэн их гүрнүүдийн бодлого явагдаж бн. Үүний тулд улсыг нь бүрэн дампууруулж Тавантолгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр гадныхантай хувааж эзэмшүүлэх. Тэр хөрөнгө оруулалт л орж ирж байж монгол дампуурлаас гарна, өөр ямар ч аргагүй гэсэн ойлголт руу хүчээр оруулах, хүчээр дампууруулах бодлого явагдаж байгаа юм. Энэ бодлогод нь чи автчихаад уул уурхайн хөрөнгө оруулалтыг хойшлуулах хэрэг байнауу гээд явж бн. МАНАН-гынхан энэ ордыг эд бад хийх үндсэн тохиролцоон дээр л нэгдсэн. Өмнө нь Оюутолгойг эд бад хийх тохиролцоон дээр хамтарсан засаг болж байсантай яг ижил. Ийм нөхцөлд ард түмнээ өмөөрч МАНАН-тай тэмцэх хүчин их буурай, цөөхөн хэдхэн гишүүд л байгаа нь бидний харамсал юм.
Yu ve ebi iin huuli ch tegj taarna doo, toriin alban haagch namiin gishuun heveer bhiim u
Сонгууль ойртоод энд тэндхийн золбин юмнууд амь орж байгааг нь.
Ene zombi bolson noxor duu orood exlexiig bodoxod songuuli oirtjee.
Эбэгийн балаг үргэлжилсээр намуудын тухай хуульд хушуу, хуруугаа дүрж сүнсгүй сүйтгэх гэж байна.
шинэбаяр шударга хүн. ардчилсан ман шулмасууд боож үхлээ.
Ene hun duugarch bga n duugyi bsnaas deer.boloh bolohguig medehteige.
Ардчилсан хувьсгал ч ардын хувьсгал ч будаа боллоо.Одоо Октябрын хувьсгал хийх цаг болжээ
Сайн байцгаана уу? Шмнэбаяр намынхаа дарга болчихсон юмуу, өнөө Молор-Эрдэнэ гэгч этгээд нь байчихаа юу? Тэгвэл ч учиртай шүү. Уг нь, энэ Шинэбаяр чинь ямар юмных нь ч билээ нэгэн зүйлийн Цэцийн гишүүн гээч нь биш билүү, юу билээ, үгүй ч билүү, за за мэдэх юм алга.
Шинэбаяр