УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Оюунлаг Хөвсгөлчүүд" оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.
Тэрбээр уг хөтөлбөрөө 3 дахь жилдээ зарлаж байгаа бөгөөд хувийн хөрөнгө оруулалтаараа санхүүжих гэнэ. Хөтөлбөрийн нийт сан 30,0 сая төгрөг байх ба Хөвсгөл аймгийн харьяат шилдэг 60 оюутанд тэтгэлэг олгох юм. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд нь 2014- 2015 оны хичээлийн жилд I-VI дамжааны үндсэн ангид суралцаж буй оюутан байна.
Мөн сурлагын голч дүн нь “B” буюу 80 хувь, түүнээс дээш, нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт, бизнес, аж ахуйн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх гэнэ. Түүнчлэн тэтгэлэгт урьд нь хамрагдаагүй байх гэсэн шалгуурыг тавихаар болжээ.
Бүрдүүлэх материалын хувьд:
-Өргөдлийн маягт (маягтыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Мөрөн сум дахь төлөөлөгчийн газар болон http://enkhamgalan.parliament.mn/ сайтаас татаж авах, эсвэл https://www.facebook.com/LEnkhamgalan фэйсбүүк хуудсаар дамжуулан онлайнаар бөглөх) -Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар, Шинэ оюутнууд 11-р ангийн гэрчилгээний хуулбар
-Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар)
-Нэг айлаас олон оюутантай бол тус бүр сургуулийн тодорхойлолт
-Элсэн суралцаж байгаа болон сурч буй сургуулийн тодорхойлолт
-Нийгмийн идэвх оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжийн хуулбар)
-Хоёр хувь цээж зураг
-“ Тэтгэлэг авах миний давуу тал ” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ бичиж хавсаргах
- Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцон амжилт үзүүлж байсан эсвэл спорт, урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалын хуулбар
-Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, ном, үзэсгэлэн, тоглолтын жагсаалт, гадаад хэлний сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат, гадаад улс орнуудад сургалтад хамрагдсан байдал, ямар нэг хөтөлбөрт хамрагдаж байсан бол гэрчлэх баримтууд бүрдүүлнэ. Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 9 дүгээр сарын 12-ний 18 цагаас өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Мөрөн суман дахь Төлөөлөгчийн газарт хүргүүлсэн байх эсвэл Улаанбаатар хот Төв шуудангийн баруун хойно байрлах EXPRESS TOWER - 503 тоот өрөөнд авчирч өгөх аж.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Unen l baih boltugai. Unasan neree sergeeh neg arga buu baigaasai. Ene bol tednii hulgailsan munguhii mikrobiin tudii heseg ni gej bod.
Хужаа шоу хийгээд л
өөрсдөө чадахгүй байж битгий тэнэгт