Газар дээр л мал аж ахуй байхаас газрын дор байна. Гэдэгт итгэх хүн ховор бизээ. Гэвч Монголчууд газар дээр ч, газар доор ч "мал аж ахуйтай" байсаар ирсэн юм. Энэхүү хоёр төрөл аж ахуйнхаа ачаар Их Монголын гал голомтыг унтраахгүй хэдэн түмэн жилийг Монголчууд бид үдлээ. Гал голомтыг минь унтраахсан гэж оролдогсод дэлхий дээр байсан, одоо ч байсаар билээ.
Гэвч бидний Монголчууд "Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн" хэвээрээ л байна. Малаа маллаж гэдсээ тэжээж, улсаа, гэр орноо эзэгнэсээр л байна. Монгол хүнд өмч ч байгаагүй. Үүний ачтан нь мал аж ахуй.Таван төрлийн малынхаа ачаар таван тивд нэртэй, сүртэй явсаар ирлээ. Мал маллах соёлоороо дэлхийн сонгодог соёл иргэншлийг монголчууд бид буй болгосон юм.
Мал аж ахуйн соёл иргэншлийнхээ ачаар байгаль орчинтойгоо зохицон аж төрж, төв Азийн зулай дээр эрүүл орчин, тансаг байгалыг хадгалсаар ирсэн билээ. Гахай өсгөдөг Өрнөд, тахиа өсгөдөг Дорнодоос Монголчууд эрс өөр соёлтой үндэстэн билээ. Шувууны мах идэх нь бүү хэл өндгийг нь ч сүүдрээ тусгаж гэмтээдэггүй үндэстэн бол монгол байлаа.
Гахай нүүдлийн гap даадаггүй, өөхөндөө боогдсон тарган амьтан учраас Монголчууд өсгөдөггүй байлаа. Хонь таван зуун төрлийн "хог өвс" (европын нэрлэснээр) идэж байгал цэвэрлэж, ямаа уул хадны ургамлыг төгөлдөржүүлж, үхэр зүлэг ногооны ургацыг хэлээ ороож идэж (үндсээр нь авдаггүй) тэгшрүүлэн, адуу хээр тал нутгийг цэвэршүүлж, тэмээ говь нутгийн ургамлыг "захирдаг" тул таван хошуу мал өсгөж эх байгалаа үнэн тансаг хэвээр монголчууд хадгалж ирсэн түүхтэй билээ.
Харин газрын хөрсийг дороос нь сийрэгжүүлэн "амьсгаа оруулж" сэлбэдэг тарвага гэдэг амьтныг монголчууд газар доорхи "мал аж ахуйгаа болгон" өсгөж, бас агнаж, тэнцвэржүүлдэг байлаа. "Тарваган тахал" гэдэг өвчнөөр европчууд хиарч сүйрсэн удаа бий. Гэвч Монголчууд тэр тарваганы махыг идэж, арьсыг эдэлдэг мөртлөө тарваган тахлаар сүйрээгүй билээ.
Учир нь тарваган тахлыг ч өөрснөө эмчилчихдэг байжээ. Тэр нууцыг "их эрдмээрээ гайхуулдаг" Европчууд одоо ч мэдэхгүй хэвээрээ яваа билээ. Тарвага бол мах, соёо, сарвуугаараа ч хүнд тус болдог ачтай тустай ховор амьтан билээ. Тэрний нууцыг Монголчууд л мэддэг бололтой Уул нь дэлхийд 14 төрөл Монголд хоёрхон төрөл зүйл тарвага буй гэж эрдэмтэд бичдэг ярьдаг.
Хар багаасаа тарваганы мах идэж, тарвага агнаж явсан над мэдчилэнд бол тарвага "бурхны хишиг" юм. Монголд 10 гаруй сая тарвага буй гэж эрдэмтэд тооцоолдог, гэтэл 1906-1995 онд буюу 90 шахам жилд монголчууд 115 сая тарваганы арьс бэлтгэж хоёр хөршдөө хоёр гараа өргөн барьсан тооцоо бий.
1910 онд Үндэсний хувьсгалын өмнөх жил 3 сая 200 мянган тарваганы арьсыг Орос, Хятадууд манайхаас аваачсан тооцоо баримттай үлдсэн байдаг. Энийг хамгийн их гэж үздэг. Харин 1995 онд 104 мянган тарваганы арьс бэлтгэн гаргасан нь хамгийн бага тоо гэлцэнэ. Гэвч энэ бол бүрэн биш тооцоо, илрээгүй нууц үлдсэн нь цөөнгүй юм.
Тарваганы амьдын жин доод зах нь 11 килограмм (нас гүйцэж, таргалсан үедээ) урт нь 65 хүртэл сантиметр юм. Ес насалдаг. Ичээндээ 160-175 хоног өнгөрүүлдэг ичээний амьтан. Ичээнд байхдаа амь халуун нь 5 хэм, амьсгал нь минутанд ганц, зүрх нь 6 удаа цохилдог амьтан. Гэхдээ амь халуун нь нилээн хэлбэлзэлтэй байдаг ажээ.
Арьс нь маш чанарлаг, үс cop сайтай бас будаг авах чадвартай тул ямар ч өнгөнд оруулж гоёлын хувцас хийж болно. Зах зээлийн гэх харилцаанд шилжсэнээс хойш Монголчууд бэлэнчлэх хуучин хоцрогдолдоо автагдаж төлбөргүй, "эсэргүүцэх чадваргүйг" нь далимдуулан байгал, дэлхий рүүгээ сүх, хөрөө, хүрз, жоотуу, буу сэлэм хүртэл барин дайрч аль л үнэ хүрэхээр санагдсанаа сүйтгэж егүүтгэж эхэлсэн "их хөнөөлийн" тоонд тарвага орсон юм.
Хэдийгээр байгал орчны яам гэж нэр төдий юм байгуулан, "тарвага агнахыг хориглосон " боловч "хууль нь гууль болсон" учир өнгөрсөн жилүүдэд тарваганы тоо маш хурдан цөөрсөн юм. 2003 онд гэхэд 40.9 мянган тарваганы арьсыг хил нэвтрүүлэхээр завдсан (харин гаалийнхан түүнийг сайн илрүүлсэн юм). Дараах 2004 онд нь бүүр 100 гаруй мянган тарваганы арьсыг хил давуулахаар завдсан юм. Гэвч баригдсан.
Эмээлтийн түүхий эдийн цэг дээр 130 мянган тарваганы арьсыг зил-130 машины 7 тэвшнээ нэг бүр нь 100 орчим килограмм жинтэй 203 хэсэг болгож дөрвөлжлөн баглаад хил давуулахыг завдсан юм. Тийм юм хийсэн хүмүүс нь хөдөөний биш бүр нийслэлийн иргэд байсан гээд л бодоод үзэх ёстой.
Тийм этгээдүүд бие гүйцсэн тарваганы арьснаас гадна агнахыг хориглосон мөндөлний арьс хүртэл арав, хориод мянгаар нь цуглуулж хятадуудад панзлахаар нэг бус удаа завдсан юм. Хятадууд тарваганы арьсыг нь Монголчуудаас хямдхан аваад тэндээ дахин боловсруулж "булган дээл" гээд эргээд Монголчуудад өндөр үнээр зардаг болсон юм.
Ингэж хөнөө байгаад монгол улс тарвагагүй орон болоход тун ойрхон очлоо. Гэтэл тарвага бол Монголчуудын "өл залгуулах", өмсөх хувцас хийх төдийхөн зүйл биш юм. Тарваганы ачаар монгол хүн эрүүл чийрэг явсаар олон зууныг өнгөрөөжээ. "махыг нь иднэ, арьсыг нь өмсөнө" энэ бол дээр үеийн "ядуусын хэрэгцээг" хангах зүйл.
Харин тарвага Монгол хүнд "эмч" нар нь болж байсан юм. Мэнгэр, цэр ховхлох, аахилах, ханиалгах, түлэгдэхэд, үлд эдгээхэд, шээс задгайрахад, хаван буулгахад тэр байтугай шарлахад тарваганы цөс эм болсоор иржээ.
Тарвагыг буудаж агнавал цөс нь жижигхэн, хавханд орсон тарваганых нь цөс нь томорсон байдаг. Тарваганы цөсийг бүхлээр нь залгиад усаар даруулж уудаг юм. Өвчний байдлаас 1-5 удаа давтаж болно. Цөсийг идээлсэн үлдэнд түрхэж, дусаахад бүрэн эдгэдэг. Тарваганы давсагийг 1-2 удаа идвээс шээс задгайрахаа больдог байна.
Тарваганы хүн мах нь далны дээд хэсэгт эгэмний дагуу, суганы нь хонхорт байдаг бөгөөд хүрэн бор өнгөтэй. Гадуураа нимгэн хальстай,исэлдэх чанар нь ердийн нөхцөлөөс 20, зүрхний булчингаас 2 дахин их байдаг юм байна. Ялангуяа амьсгалын өвчнүүдэд сайн. Гэхдээ нилээн хэдэн удаа цөс залгих нь чухал. Нойр булчирхай өвдсөн хүн тарвагны "хүн мах" идэж эдгээдэг байж.
Мөн даралт ихсэхэд хүн махыг хатааж нунтаглаад ууна. Тарваганы элэг хүний элэгний өвчинд сайн гэдэг. Түүхийгээр нь буцалсан усанд дүрж өнгийг бууруулаад давс үрж амтлаад идвээс элгэнд сайн Арав гаруй удаа идэх нь зүгээр. Ходоодны шархтай хүн тарваганы бөөрний өөхийг хурц наранд ээж дүүжлээд дор нь сав тосч хайлуулж аваад шилэнд хийж харанхуй сэрүүн газар хадгалаж, өглөө, орой, өдөр нэг нэг халбага ууваас ходоодны шарх эдгэрдэг байжээ.
Бас сав нь унжаад хүрэн юм гараад хорт хавдар гэж оношлогдсон нэг эмэгтэй тарвагны савыг түүхийгээр идэж эдгэсэн удаа ч бий ажээ. Хүн өөрөө тарваганы гамшигаас (тахал) өвдвөөс эрдэнэ рилбүүг идвээс нэн сайн гэдэг, хар шүрийг ч бас иддэг байж. Тарвага 42 төрлийн эмийн ургамал иддэг учраас маханд нь эмчилгээний ач холбогдолтой зүйл шингэсэн байдаг байна.
Тиймээс хүний байтугай малыг ч малчид тарваганы "эмээр" эмчилдэг байлаа. Ямаа даарамтгай амьтан тул хээл хаях нь их байдаг, Тэгвэл тарваганы тос хоолны халбагаар арван хоёрдугаар сард голдуу өгөөд байхад нэг ч удаа хээл хаядаггүй төрдөг байна. Бас сүүлний унги үзүүрт тарваганы тос имэрч түрхдэг удаа ч байдаг.
Тарвага ингээд бодоход гайхамшигтай амьтан. Түүнд хэрэг болохгүй юм гэж үгүй. Үүнийг Монголын ахмад малчид бол сайн мэддэг ашигладаг байсан. Харин орчин үеийн хотын залуус тарвагыг байтугай тарвага хошгируулж ч мэдэхгүй болсоноос хөнөөх сэтгэлгээ нь гаарчээ. Тарвага 10 секундийн зайтай 6-14 секунд хошгирдог амьтан.
Дөрвөөс таван янзаар хошгирно. Сэрэмжлэх, уурлах, айх, тарчлахад өөр өөрөөр хошгирно. Мөндөл, эрүү цагаан, хотил (2 нас) тарь ч (эм нь) нагай, шар хацар, бурхи, шар сүүлт (хөгширсөн нь) гэж нэрлэдэг бас чалбан (цагаан), хар тарвага, морин тарвага гэж бий (морин тарвага том биетэй шар өөхтэй байдаг) Тарваганы мах өөх ихтэй ч гэсэн хүчтэн ус уувал пологтдоггүй шингэдэг онцлогтой юм.
Дээр үед би "Тарвага" гэж баримтат тууж бичсэн тул тэрийг үзмү, Тарвага бол Монголыг аврахад чухал стратегийн "газар доорхи мал аж ахуй шүү", хайрлахтун!
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сэтгүүлч, зохиолч доктор Л.Түдэв
Сэтгэгдэл0
Үнэхээр ач тустай сайн өгүүлэл болсон байна.
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулага, зөвлөгөө явагдаж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад бүхий л эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Утас: 96665038
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдэ chi hutsaaa
Mongolchuud maani mongoloo ih aldaj baina daa. Enuund Tor Zasagiin buruu ih baina. Mongoliig mongol bish bolgoh hujaa bodlogo yavaad baina.
Mongol hujaagiin erliizuud ali, alinaa medehgui erguutej baigaa yum chini argagui dee. Mongoloo medehgui, tegsen mortloo hujaagaa gadarlahgui iim l udirdagchid shuu dee.
oligtoi mal aj ahuigaa hugjuuleeguishdee,hudlaa baahan mal hariulj mah noos tushaaj tsarailsan heden naimaachid,uur yuch baihgui.
Бурхан ухаантай буурлуудын минь сургааль, айлдвар ёстой л атгаж аваад алдаж болохгүй эрдэнэ шүү. Их хүн таньдаа баярлалаа. Хүмүүс минь сайд дарга нар эрдэмтэд минь энэ хүний бичсэн нийтлэл өгүүллийг сэтгэл гарган уншиж тунгаавал ард түмэн эх орондоо хэрэгтэй юм ихийг хийж чадна даа. Та минь урт насал сургаалиа хайрлаж байгаарай.
Teneg ee hodooniihon agnahiig ni agnaj hotiinhon hudaldaj avdag yum.Hotiin anchid buu bariad tarvaga agnaad yavj baigaa ni odriin od shig.Naad hodoonii shunal ni shulam bolson baagiinuud chini buh yumiig hiideg baihgui yu
Niitlegchiihee Zuragiig yaagaad tarwagnii door bairluulaaw,yasan muuhai sanaatai ortoomnuud we!
BARSBOLDiin yed TAEVAGA ustsan daa.Daan ch arga hemjee avaagyi um.
PS... Gehdee enuuhendee gej helehed bi L.Tudev guai ene niitleliig bichseniig ni dongoj unschij ehleed l zuragtai zuraggui medsen jum.Saihan Humuusiin ug useg bolgon Altnaas ch iluu gyalalzah jumdaa. Darawch dardaina.Bulawch bultaina.
Yaag unen, bi bas yag tegej medersen, Tudev guaig Mongoliin eronhiilogch bolgoh az ez bidend dutsan yum. Orond ni songoson ter maanag er Dornodiin neftiig yaj bailaadaa.
Тарвагны элгийг арав гаруй удаа идэхээр зүгээр гэхээр арван тарвага чад хийлгэ гэсэн үг үү. Тарвага бүү агна гээд байгаа юм уу, агна гээд байгаа юм уу, агнавал ингэж агна гээд байгаа юм уу
Өөрөө тарвага өсгөж үржүүлээд өөрийнхөө хэрэгцээний хирээр ашигла гээд байна шүү дээ.АН-ынхан шиг авилгалаас өөр юм бодохоо больчихсон нөхөр үү.
Өөрөө тарвага өсгөж үржүүлээд гэнээ хэхэ. Аливааг улстөржүүлэхээ боль
монголын ан амьтан,ой модыг зөвхөн ахуйнхаа хэрэглээнд хэрэглэхэд хүн амдаа элбэг хүрнэ,эдгээрийг бизнес болгож экспортлосноос ховордож үгүй болж үүнд нь жирийн ардууд хохирч байгаа юм,зөвхөн тарвага гэхэд л жилд саяараа арьс нь хойшоо урагшаа гарсан,энэ бүгдэд гаалийнхан гааль авсан гэвэл ямар их мөнгө хахуульд авалцсан гэхэд аймаар тоо шүү,
ГААЛИЙНХАН МОНГОЛЫН ХАХУУЛЬ-ийг ҮНДЭСЛЭГЧИД,90 онд анх хил боомтоор анхны хүн гарсан өдрөөс л хахууль авсан,одоо бол их боловсоргуй болсон,Гаалийн даргынхаа төрсөн өдөрт ямар бэлэг өгөх нь багадаж маргалдаад"гааль дээр нэг өдөр ажиллуулах уу"гэхэд нь тэр ч арай дэнднээ гэсэн үг байдаг гэж бодчих
ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО СҮРЭГЛЭН ӨССӨН НЬ ТАРВАГА ИХ АГНАСАНТАЙ ХОЛБООТОЙ ТАРВАГА ИХТЭЙ ГАЗАР ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО БАЙХГҮЙ
тэгээд шууд тустай нэг зөвлөгөө хэлээд өгөхгүй л юм байна ш дээ, та. Тахал. Тахал яаж тусахгүй байх вэ? Гол юмаа хэлэхгүй. Нянг нь тарваганы бөөс бүүрэг бие дотороо тээж тэжээж явдаг. Тарваганы маш, арьс янзлаж байхдаа өчнөөн л харсан биз. Хазуулсан ч байгаа даа. Тэгээд яах вээ? Хазангуут нь маажихгүй, шууд усаар угаа: бүрэг хазсан газар бүрэгийн ялгадас их байдаг, түүнд нь өнөө нян ихээр байдагийг маажиж арьсны өөрийн арьсны завсраар оруулах аюултай.
миний танилууд өч төчнөөрөөр нь тэр тарваганы хүн мах, давсаг бөөрийг чинь үмхлээ, түүхийгээр нь ч залгилаа, хатааж ч хэрэглэсэн. таны тэр нэг эмэгтэй эдгэсэн гээд байх юм байхгүй. би өчнөөн хүн таньж байна. нэр усаар нь хэлсэн ч болно. гол нь хэн ч эдгэрээгүй.
арьсаар нь мөнгөжсөн залуучууд яахав тарвангандаа хөшөө хүртэл босгосон. Болоо. Одоо ингэж таны бичсэн шиг худал баталгаагүй зүйл нетээр нэг явж байна. Хүйн нэгдлийн үе шиг шөлөнд усанд ор ч гэх шиг. Таны үеийхэн гэхээр сангийн сайд нэг эмгэтэй байсан тэр хүртэл улаан үнээний сүүнд усанд ордог гэж сонинд ярилцлага өгч байсан. Ийм балай балай юмаа болиочээ. крем тос байдаггүй байсныг чинь маш их ойлгож байна. Саван хүртэл байдаггүй байсан. 70-аад онд ч саван ховор. Картын барааны үеийг ч санаж л байна. Энэ хуурай, салхи шуургатай, хүйтэн, зэврүүнд арьс юугаа яаж хамгаалах вэ? Тэр аргууд буцаад сэргэх маягтай. Юу болж байнаа? Зарим бүүр эмчилдэггүй гэдгийг мэдсээр байж хэрэглэнэ. Тэрийг л хэрэглэхгүй бол санаа нь амрахгүй шууд үхэх гээд байгаа юм шиг л бол одоо яая гэхэв энэ нөхцөлд л хэрэглэнэ биз нэг эмч хэлсэн.
хэрэглэнэ биз гэж нэг эмч хэлсэн
https://www.facebook.com/photo.php?fbid=473945139418380
нойр булчирхайн өвчин бүрэн эдгэнэ гээд сархинаг идэх юм гэнэ.
гурван жил өнжсөн шар тос, шарж биш буцалж буй усанд шилэн дотор хайлуулсан сүүлний тос л гэнэ. өчнөөн зүйл нетээр явж байна. боловсронгуй тосууд өчнөөнөөрөө гарсан. заавал тэгж тарвага, өөх хонио үнэртүүлэх шаардлага байхгүй. цөс, баавгайн донид... гөрөөсний цус, бугын эвэр, чив засаа. За тэгээд яасан онцын их өөрслөлт гарсан нэг эрэгтэй байна уу? аймар секси болсон мунаг азрага. байдагаараа л байгаа биз дээ.