АН-ын нэр дэвшигчдийг “бүлэглэлүүдийн онцгой комисс” шийдсэн нь улам бүр тодорхой болж, мэдээлэл, баримтууд ч гарч эхлэв. “Тооноор” орж ирсэн хүмүүс бүлэглэлүүдийнх болж таарсан. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар шатны 100 саяас дээших төгрөгийн дэнчин тушаасан олон залууг хаалганы цаана үлдээсэн нь энэ талаарх мэдээлэл ээлж дараалан задрахад хүргэжээ. Хэдийгээр тэд мөнгөө тушаагаад ч нэр дэвших эрхээ авч чадаагүй ч болсон процессыг нүдээр үзэж, чихээр сонссон. Тийм ч учраас АН доторх бүлэглэлүүд ямар хүчтэй тухай, УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах хуралдаан ямар хуйвалдаан болж хувирсан тухай өвөр зуураа ярьж эхэлсэн байна. АН-аас хөөгдсөн ч бие даан нэр дэвшихээр болсон ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр шударга өрсөлдөхийг уриалан, АН-ын байранд очих үеэрээ энэ талаар шуум сонссоноо хэвлэлийнхэнд дуулгасан юм.
Тэрбээр томоохон бүлэглэлүүдийн нэг болох “Эрдэнэт”-ийн 49-ийнхний төлөөлөл АН-ыг худалдаж авсан талаар хэллээ. Энэ тухайд тэрбээр “Манай намын /АН/ мандатаас заримыг нь зарчихсан гэдэг шуум явж байна. Жишээлбэл, намд нэг өдөр явж үзээгүй, намын жирийн гишүүдийн үзэл бодлыг ойлгодоггүй, цагийн өмнө тооноор орж ирсэн хүмүүс нэр дэвшихээр болсон.
Олон жил явж байж намд өрсөлдөж ордог. Гэтэл цагийн өмнө ордог жишгийг залуучууд маань сая харсан байна. Намын гишүүд, залуучууд энэ талаар гайхаад ярьж байна. Ерөнхийдөө Монголыг бараг бүхэлд нь худалдаж авдаг нэг том компани манай намыг худалдаад авчихжээ гэж АН-ын залуучууд ярьж байна” гэлээ. Харин 100 сая төгрөгөө тушаасан ч энэ мэт бүлэглэлүүдийн чихээсний хүмүүст дайруулан нэр дэвшиж чадаагүй гомдолтой үлдсэн залуучуудын гаргасан мөнгийг “сахал” Д.Эрдэнэбилэг төлж, амыг нь таглаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Хэвлэл мэдээллээр та бүхэн бүгд ярьж байгаа. Нэг л хүн байдаг, УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг. Энэ хүн 100 сая төгрөгөө нэхсэн хүмүүсийн мөнгийг төлөөд хэл амыг нь дарж байна гэх мэдээлэл байсан. Би ч бас сая энэ талаар сонслоо. АН-ын байран дээр хүмүүс ярьж байна. Гэхдээ миний хувьд лав 100 саяа буцаагаад авсан зүйл алга. Би тэр хүнийг танихгүй” гэлээ. Ямартай ч АН хэдийгээр нэр цэвэр, мэдлэг, боловсролтой залуусын боломжийг бүлэглэлүүдийн гарт шилжүүлсэн ч Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр “Эрдэнэт”-ийн 49-ийн бүлэглэл гомдол тайлах хөрөнгийг хувиасаа гаргахаар болсон бололтой юм. Нэр дэвших эрхээ авч чадаагүй ч тушаасан мөнгөө эргүүлээд авчихвал АН-ын гомдогсод амаа таглах нь гарцаагүй гэж үзсэн учраас бүлэглэлүүд хөшигний ард мөнгө цацах их ажилдаа орсон бололтой.
Сэтгэгдэл0
Ymarch, notolgoo, gerchgui umiig yaach gej chudlaa schuum bolgoj bulterdeg um be?, ene zaluu?
АНы 100 тэр бумынхан яах гэж УИХд орох гээд улаарайд байгаа юм бол, ажлын ямарч дүргүй новшнууд ш дээ
АН-ын нэр дэвшигчид сахал Эрдэнэбилэгээр 100 саяыг даалгана гэдэг амь настай чинь холбоотой гэдгийг ойлгож байна уу? Сонгогдохгүй бол сүүлд нь 100 саяыг төлж чадахгүй алуулах болно доо.
яахав чадаж л байвал болоо биш үү. дандаа л атаархсан, жөтөөрхсөн хүмүүс байх юм. яамай даа 100саяыг нь хэн нэгэн мөнгөтэй нөхөр нь бусдадаа төлж байгаа юм байна даа болж дээ гэх мэтээр яагаад өөдрөгөөр сэтгэж бодож болохгүй гэж
АНы 100 тэр бумынхан яах гэж УИХд орох гээд улаарайд байгаа юм бол, ажлын ямарч дүргүй новшнууд ш дээ. Манусаа жаргааж харагдаач
Энэ хэд нь оймс гутал пүүз юм байна л даа Зарагдаад худалдагдаад Ямарч өрөвдөлтэй юм бэ дээ МАН-д очиж орооч Тэд арай ч ингэж хүүхэлдэй болгохгүй
эд нар одоо монгол улсыг хувааж идлээ
erdenebilegiig bariachee
Дэмбэрэл ногоон намд ордог шиг юм болж дээ
Одоо болимоор юм ичих булчирхай алгуу
Bvh zviliig mongoor shiidej mongo l bwl bldog bolj dee
100sayaa olj avnaa,
etsestee namaa hudalddg boljdee
АН-аас хэнийг ч бүү сонго. Ийм заваан улс төр байж таарахгүй.
АНы 100 тэр бумынхан яах гэж УИХд орох гээд улаарайд байгаа юм бол, ажлын ямарч дүргүй новшнууд ш дээ
Д.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхцэлмэг, О.Мөнхсайхан, Б.Мөнхсоёл, Б.Энхбаяр, Х.Бат-Ялалт, Т.Энхсайхан, Б.Гүнбилэг, Д.Оросоо, Т.Доржханд , Б.Найдалаа
Doromjilj b.kh shiv muu kharkhnuud chini.
Сахал Эрдэнэбилэг АНыг санхүүжүүлж өөрсдийн хүмүүсээ шууд сонгуульд АН-аас дэвшүүлж байгаа юм байна.Энэ жилийн сонгуульд АН биш сахал Эрдэнэбилгийн хүмүүс өрсөлдөж байна.АН нэр дэвшигчдээс зарим нь би мөнгө төлөөгүй гээд байсныг санаж байна уу. Гэтэл зарим нь мөнгөө төлсөн боловч сонгуульд нэр дэвшээгүй. Гэтэл өөр намын элсэж орсон хүмүүс нь бүтэн дөрвөн жил АН-н эсрэг ажиллачихаад намаасаа тойрог авч чадахгүй болохоор АН- аас тойрог амархан авч байна. Тэгээд мөнгө төлөхгүй гээд пээдийгээд явж байна ш дээ.
Мөнгөө эргүүлж аваад амаа таглуулах л байсан юм бол анхнаасаа яах гэж өгсөн юм.
Ичмээр юмаа
Ардчилсан намын залиа гэж, АН 100 саяыг аваад дараан Сахал Эрдэнэбилэг төлнө гэж. Мөнгө угаах арга уу
Ялзарсан намыг худалдаж авдаг ямар их мөнгө вэ гэсэн чинь олон түмний мөнгөөр өөрсдийг худалдаж авдаг төгсөрсөн луйварчид мөн байна аа эрдэнэбилэг, элбэг, хурц гээд л