Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд хэллээ.
Сэтгэгдэл7
Сайн бн өөр юү гхв
Үлгэн салган ажиллуулах гэж байгаад системийг унтрааж орхив доо.
Үүнийг Нямбаатар рекламдаад байх юм. Үнэндээ Голомтын Баясгалан л рекламдмаар юм. Ард түмэн харж л байгаа шүү дээ.
Энэ мэтээр бид өөрсдийгөө цахилгаанаар бүрэ н хангаж болно, гагцхүү Орос л зөвшөөрөхгүй, Женко,Даваасүрэн мэтээр хорлуулаад бгаан ! Бөөрөлжүүдэд Женко өөрийнхөө хөрөнгийг аривжуулах гэж ДЦС барьсымаа !!! Тэгснээс улсын хөгжлийг бодоогүй юмшүү дээ, нохой ох !
Баясгалангийн нэртэй л болохоос яг үнэндээ эцсийн эцэст ашиг орлогыг нь амин хувьдаа завшин өмчлөгч нь Женко Баттулга юм шүү ! Тийм биш байсан бол Эгийн гол, Эрдэнбрэн, 5-р ЦС нтр шиг болох байхгүй юү ! Эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах бүх төсөл зогсож байхад энэ яахараа гав ганцаа раа чив чимээгүй байжбайгаад босоод ирдэг билээ ?! ЖЕНКОГИЙНХ учраас тэршүү дээ!!!

13 jil bolj baij neg yum bodoj baigaa hereg uu tegeed Heden mongol ajil chin heden "gadaad" ajiltan buten baiguulalt ad oroltsson be? Dogoldolgui l ajillaasai daa