sonin.mn

БАНГКОК, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /RIA Novosti/. БРИКС-ийн түнш орон болох урилгыг Тайланд улс хүлээн авлаа, ирээдүйд тус холбоонд бүрэн эрхт гишүүнээр элсэнэ гэж найдаж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдээллийн газрын дарга Никондет Фалангкун Бангкокт пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 


Мэдэгдэлд дурдсанаар, БРИКС-ийг энэ онд даргалж буй ОХУ-аас түнш орон болох албан ёсны урилгыг Тайланд улс 10 дугаар сарын 31-нд хүлээн авсан бөгөөд энэхүү урилгад нааштай хариу өгөх шийдвэрийг 12 дугаар сарын 24-нд болсон Засгийн газрын хуралдаанаар гаргасан байна. 


Мөн өдөр Тайландын Гадаад хэргийн сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайдад захидал илгээж, Тайланд улс БРИКС-т түнш орноор элсэхийг зөвшөөрч буйг мэдэгджээ.  Тэрбээр хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын эдийн засаг хөгжиж байгаа тул тус холбооны түнш орон болсноор Тайланд улс эдийн засгийн хөгжлийн боломжоо тэлэхийн тулд гишүүн орнуудтай харилцааны түвшнийг дээшлүүлнэ гэж найдаж байна гэжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг