Монголд 1921 онд "ардын" гэх коммунист засаг, төр тогтмогц, Монголд улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт явагдаж эхэлсэн байдаг. 1921.03.01-03-нд Оросын Кяхтад коминтернийхэн болон большевикуудтай хамтарсан МАН-ын анхдугаар их хурал болж, Д.Сүхбаатарын даргалсан гурав дахь өдрийн хурлаар нь "МАН-аас Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичгийг" (намын программыг) батлаж, МАН-ын Төв Хороог сонгож, Коминтерний Гүйцэтгэх Хороонд баярын цахилгаан илгээж, МАН-ын Төв Хороонд Коминтерний байнгын төлөөлөгчийг суулгахаар тогтож, улмаар, тус нам нь 1921.03.11-нд өргөдөл гарган Коминтернд элсэж, тийнхүү,Коминтерний гишүүн нам, Коминтерний заавраар байх коммунист нам болж эхлэв. Ингэж Монголд Зөвлөлт Оросоос коммунист хувьсгал төдийгүй, коммунист хэлмэгдүүлэлт, коммунист террор экспортлогдон орж ирэх үүд хаалга нээгдсэн байна.
1921.07.10-нд МАН Зөвлөлт Оросын хүчирхэг Улаан цэргийн сүр хүчин дор Олноо өргөгдсөн Монгол Улсын Шажин, төрийг хослон баригч Богд хаант засгийг түлхэн унагаж, түүнээс төрийн эрхийг нь булаан авч, түүний таван яамны тамгыг хурааж, засгийн бүх эрхийг Ардын Засгийн Газарт шилжүүлж, дараагийн долоо хоногоос нь, Нийслэл хүрээг чөлөөлөлцсөн Богдын Засгийн Газрын Сангийн Яамны сайд Лувсанцэвээн зэрэг хүмүүсийг Унгерний хүмүүс, Японы талын этгээдүүд гэж баривчилж эхэлсэн байдаг. Гэтэл, тэргүүн тайж Г.Лувсанцэвээн буюу Цэвээн тэргүүн бол Монголын тусгаар тогтнолыг, автономыг устгасан хятад цэргийн эсрэг Монголчуудын бослогыг удирдалцаж, Барон Унгерний монгол цэргийн жанжин байж, хятад цэрэгтэй амь хайргүй дайтаж, 1921 оны 2-р сард Монголын тусгаар тогтнолыг сэргээлцэж, Богдоос гүн цол хүртэж, Сангийн яамны нь сайд болж байсан Монголын халуун эх оронч хүн байлаа.
Монголд ийнхүү 1921 оноос эхэлсэн улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт цаашид жил бүр явагдсаар, 1930-1940-өөд онд оргилдоо хүрэв. Х.Чойбалсан Сталины ивээлээр Монголын ДЯЯ-ны сайд болмогцоо тус яамыг Оросын большевикч чекистүүдээр дүүргэж, улмаар, Чойбалсангийн тэрхүү ДЯЯ нь манай орны насанд хүрсэн эрэгтэйн 20 хувийг "хувьсгалын эсэргүү" гэсэн хилс хэргээр баривчилж, 15 хувийг нь буудан алж, монголчууд 1937-39 онд тийнхүү маршал Чойбалсанд хядагдан хиарсан байдаг. Нэг орны насанд хүрсэн эрэгтэйн 20 хувийг баривчлан яллаж, 15 хувийг буудан устгасан тийм харгис явдал тэр үед дэлхий дээр Монголоос өөр ямар ч оронд болоогүй билээ. ЗХУ 1937-1938 онд насанд хүрсэн эрэгтэйнхээ 0.5 хувийг л баривчилсан байдаг.
1937-1939 онд коммунист БНМАУ, түүний маршал Х.Чойбалсан тийнхүү иргэдээ алж хядаад ч зогсоогүй юм. Хэлмэгдсэн 40 мянгаад айл өрхийн бүх хөрөнгийг, заримынх нь гэр орныг хүртэл хураан авч, хүмүүсийг нь гудамжинд гарган хаяж, гуйлгачид болгож байлаа. Тэрхүү хэлмэгдсэн хүмүүс, айл өрхүүд нь ихэнхдээ Монголын хамгийн чинээлэг, хамгийн хөрөнгөлөг хүмүүс, айл өрхүүд байсан билээ. Иймээс, тэднээс улсд маш их хөрөнгө төвлөрсөн юм. 1939 онд нийт төсвийнхөө 60 хувийг Халх голын дайнд зарж, хамаг мөнгөө гөвчихсөн БНМАУ харин ч 1939 онд хэлмэгдэгчдийн хөрөнгөөр бүр мөнгөжиж, бүр бэлжиж, урьд мөнгөгүйгээс барьж чаддаггүй байсан нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгаас эхлүүлэн анхны 3-4 давхар барилгуудаа чухамхүү 1939 оноос тийнхүү хэлмэгдэгчдийн хөрөнгөөр барьж эхэлсэн байдаг.
Бас, Чойбалсан 1938-39 онуудад 700 гаруй сүм хийдийг нураалгаж, хөрөнгийг нь хурааж, лам нарыг нь буудуулж, бурхныг нь устгаж, номыг нь шатаалгалаа. Зөвхөн сүм хийдүүдээс Чойбалсангийн хураалгасан гагцхүү алт нь 31 тонн болж байв. Гэтэл Монголын хамгийн том алтны уурхайн нэг болох Бороогийн алтны уурхайн алт нь 30-40 тонн л болсон гэдэг. Иймээс, нэгдүгээрт, Чойбалсангийн 1937-1939 оны их яргаллын 80 жил тохиож байгаатай холбогдуулан, есдүгээр сарын 10-ны "Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийн үр нөлөөг нэмэгдүүлж, энэ өдрийг, Халимагийн арванхоёрдугаар сарын 28 шиг, Монголын бүх нийтийн их Гашуудлын өдөр болгуулан өөрчлүүлэх, энэ өдөр хэлмэгдэгчидтээ цэцэг, зул өргөхийн хамт, орон даяар гашуудан, төрийн далбаа бүрийг бөхийлгөж, ямар нэг баяр, цэнгүүн явуулдаггүй болгуулах, хоёрдугаарт, ОХУ-д Ленинград, Сталинград, Киров, Фрунзе, Свердловск гэх мэтээр коммунист хувьсгалчдын нэрээр нэрлэгдсэн хотуудын нэрийг бүрэн өөрчилсний нэг адил, Монголд их яргал, геноцид явуулсан гэмт этгээдийн нэрээр нэрлэгдэж байгаа Дорнод аймгийн тевийн нэрийг өөрчлүүлж, түүнийг Баянтүмэн гэдэг түүхэн нэрээр нь нэрлүүлэх арга хэмжээ авахыг Цагаатгалын улсын комисст дахин санал болгож байна. Геноцидийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэдэг билээ.
Монголд 1990 оны цагаан морин жил ардчилсан хувьсгал гарч, Монголын коммунист дэглэмийг нурааж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, нийтдээ 32 мянгаад хэлмэгдэгч цагаадав. 1998 онд Цагаатгалын хуулийг анх удаа гаргаж, уг хуулийн 13.1-д зааснаар "цаазын ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор" олгов. Тэгэхдээ, шашны жижиг сажиг зан үйл үйлдсэн зэрэг үзэл суртлын аар саар хэргээр 1-2 жилээр шийтгэгдсэн хөрөнгөө хураалгаагүй хүнд ч, 1930-40-өөд онд арай хийн амь өршөөгдөж 10-25 жилээр шийтгэгдэж, дээр нь бүх хөрөнгөө хураалгасан хэлмэгдэгчид ч,тэр ч байтугай, хилсээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн амиа алдаж бүх хөрөнгөө хураалган хохирсон хүнд ч адилхан нэг сая төгрөг олгосон явдал нь, түүнчлэн, хүний амь, түүний хураагдсан бүх хөрөнгийг нийлүүлээд ганцхан сая төгрөгөөр "үнэлсэн" энэ "нөхөх олговор" гэгч нь хэлмэгдэгчдийн хохирлынх нь нөхөх олговор болж огт чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, бүх хэлмэгдэгчдэд адил хэмжээний мөнгө олгосон тул, энэ нь "нөхөх олговор" биш, ял шийтгэгдсэн бүх хэлмэгдэгчид адил тэнцүүгээр олгосон нэг удаагийн тэтгэмж л байлаа. Харилцан адилгүй хохирлын нөхөх олговор хэзээ ч, хаана ч ингэж адил байдаггүй билээ. Гэвч, хэлмэгдэгчдэд анх удаа мөнгө олгосон нь чухал явдал байв. Ингээд, бүр 2010 оны байдлаар 32 мянгаад хэлмэгдэгч цагаатгагдсан байсан хэдий ч, мөн үеийг хүртэлх хугацаанд, ял эдлээгүй хэлмэгдэгчдийг оруулаад, дөнгөж 18 мянга гаруйхан хүнд 16 гаруй тэрбум төгрөгийг л олгосонсон. Харин, олон жил гомдоллосон цаазлагдаж хэлмэгдэгчдийн ар гэрийнхний хүсэлт, тэмцэл, шаардлагын дүнд энэ УИХ энэ 2018.01.12-нд дээрхи Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, "цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн" бүх хөрөнгөө хураалгаж хохирсон одоо амьд байгаа хүүхдүүдэд дунд нь 80 сая төгрөгийн (2 өрөө байрын), "хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн" одоо амьд байгаа хүүхдүүдэд дунд нь 40 сая төгрөгийн (1 өрөө байрын) нөхөх олговрыг олгох хууль гаргав. Энэ хууль нь хэлмэгдэгчдийн хүсэлтийг бүрэн хангаагүй ч, 1-25 жилийн ялтай бүх хэлмэгдэгчдийг мөн л ийнхүү адилгаснаар мөн л хөнгөн ялтай хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд "завшаантай" хууль болсон хэдий ч, 20 жилийн өмнө гарсан 1998 оны Цагаатгалын хуулийг бодвол, энэ оны хууль нь "хэлмэгдлийн нөхөх олговрын хууль" болж үндсэндээ чадлаа гэж үзэж, хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн баяртай байгаа.
Шинэ нөхөн олговрыг 2019 оноос олгох аж. Тэгэхдээ, цаазлагдаж хамгийн хүндээр хэлмэгдсэн хэлмэгдэгчдийн, бүх хөрөнгөө юу ч үгүй хураалган хоосорч байсан хүүхдүүд бол, нэгдүгээрт, хамгийн хүндээр хэлмэгдэж хохирч нар, хоёрдугаарт, бүгдээрээ 1939 оноос өмнө төрсөн өндөр настангууд, гуравдугаарт, эдүгээ бүгд бие муутай, ихэнхи нь хэвтэрт байдаг хүмүүс тул, хамгийн түрүүнд тэдний нөхөх олговрыг олгох нь зүйтэй болов уу.
Энэ хуулийг гаргуулахад туйлын их хүч чармайлт гаргасан УИХ-ын дэд дарга, өнөөгийн Цагаатгалын улсын комиссын дарга, уг хуулийн гол санаачлагч Я.Санжмятавт, мөн, энэ хуулийг санаачлалцагч УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарт, түүнчлэн, УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт, ялангуяа, бидэнд их тусалсан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Тогтохсүрэнд цаазлагдсан, ял авсан улстөрийн хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн маш их талархаж байгааг энэ ялдамд уламжилъя.
"Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-ын тэргүүн, хэлмэгдүүлэлт судлаач, өндөр настан Д.ДАШДАВАА
Сэтгэгдэл0
Зоригийн аллагын хэрэгт холбогдуулж гадаадаас хорт тариа хийн хулгайлж авчраад шоронд яргалан хөнөөсөн Дамирангийн Энхбат хэлмэгдсэн хүн мөн үү? МАН -ын яргачид аа
Энэ асуултаа 21 зууны ярагчин АНы Хурц гэгчээсээ асуу луухаан илжиг минь
Монголчуудыг олноор нь геноцид хийн устгасан МАН цаашид оршин тогтнох эрхгүй.Тарцгаа МАН-ын алуурчидаа..
90 оноос хойш Монголчуудыг үй олноор нь аборт хийн эхийн хэвлийд нь устгасан АНус нам цаашид оршин тогтнох эрхгүй.Тарцгаа, АНус намын алуурчидаа..
tuhain niigem uuriin togtoltsoog hamgaalah erhtei 90-- onoos hoish yamar aimshigtai helmegduulelt bolj baigaag hartsgaa Mongol ulsiig suirliin zamd oruulj olon myngan irgen ami nasaaraa hohirch baigaagiin nuhun ologovoriig nen dariu olgo
Аливааг тал талаас нь харж шүүн тунгааж байж дүгнэдэг гэдэг.Тэхээр тэр хэлмэгдэл гэдэгийг бас ингэж дүгнэмээр .Алив юм гэгээтэй сүүдэртэй байдаг нь хууль юм. Тэхээр аливааг ганц сүүдэр талаас харж хэт өөлөх нь зохисгүй. Алив тогтолцоо өөрийгээ хамгаалах бүхий л арга хэмжээ авдаг гэдэг юм билээ .Одоо ч тийм л байна Хэрэг явдал тэр л журмаар болсон байх.Түүнээс биш Чойбалсан гэдэг хүн гарч ирээд алаад эхлээгүй боловуу.
Ми овогт голигор хятадын шээс манай нам улс орны өмнө түүхэн гавьяа байгуулсан гэж ярзайж хуцаад байсан,Хятад цусны хүнд болон МАН-ын яргачингуудад монгол хүнийг устгаж алах нь түүхэн гавьяа гэж тооцогддог юм байна.
Манж дагуур угсааны тэнэмэл цагаач Чойбалсан орос хятадын заавраар Чингисийн шууд удмын тайж ноедыг хоморголон хядсан.Чингисийн алтан ургийнхны халааг Сю Шү Жаны гамин хятадын шээснүүд авцгааж боржгон овогтой болж төрд дээгүүр жаалцгаах болсон.
103...3 Монголын асуудал АНы хөлсний илжиг чамд ямар хамаа байна. АНы зохиомол хэрэг болох Зоригийн хэргээр 21 зуунд 2 хүн амьдын тамд явж байгааг эхлээд тайлбаралчаад хэдэн юм сараачвал яасан юм бэ АНы луухан аа
За Дашдаваа гуай Та бүү зусард. Таны хөшөөний голд өлгөсөн зусар лоозонг ичих булчирхайтай хүмүүс авч хаясан шүү. Зусарч хүн зулгаа зуудаг нохой шүдээ ... гэж Та лав мэдэх биз. Таны магтаад байгаа эдгээр хүмүүс бол ард түмний итгэлээр УИХ-д суусныхаа төлөө хийж буй албан үүрэг нь Харин тэд сайн хууль гаргах ёстой байсан юм 1939 оноос өмнө төрсөн хүмүүс бараг бүгд төрөл арилжсан шүү дээ. Иймээс энэ хуулиар олгох нөхөн олговорын хэмжээ болжморын нулимс шиг болж байгаа юм
Сэтгэгдэл бүү авч бай Сонин.мн Хэрэв Та бүхэн олон нийтийн сүлжээ юм бол.
Чиний сэтгэгдлийг хэн тоож авах вэ дээ. Хэн тоож унших вэ
Одоо энэ нөхөн олговор энэ тэр ээ боль
SOLIOTOI GAJIGDUU HIIRHSEN L YM BAINA. ELBEGEE L IIMERHUU UM YRIJ ANH GARCH BAISAN DAA
Маршал Чойбалсан Монголд нэгийг сургаж нөгөөг хийдэг дүр эсгэсэн Төвд шашны толгойг тасалсан нь Монголын өмнө түүний байгуулсан хамгийн том гавьяа!
Чи юу гуцаад байгаан энд монгол хүний амийг яриж байна шашин ямар хамаа байна аа эргүү новш минь
TIIM SHUU
ynen shyy Choibalsangiin gabiyag yyrd magtan duuliya umxii ynertyylsen shariin shashing ustgasani tuluu ene xyn bol jinxene gabiyatan mun ..yxsen atsnii chin xotiin ner solix xarin chamaig buudax xeregtei..
Odoo ergeed burangui munhag SHARIIN SHASHIND avtaj baina.
Гэнэт нэг хүн гарч ирээд баахан үнэн худлаа үл мэдэгдэх юм солирдог болжээ ОВОО босгоогүй бол шаазгай юу гэж суухав ямар нэг шалтгаантай байсан харин хэтрүүлэг гэгч юм болж байсан байхаа Одоо байгаа ач зээ гуч нар нь юу мэдэж их хийрхдэг байнаа аль эрт өдд бологчдынхоо тэнгэрт байгаа сүнсийг нь амар тайван байлга даа ШУНАЛТАНГУУДАА
Танд баярлалаа. Хэтрүүлгийг хүлээн зөвшөөрсөнд. Хэтрүүлэг нь дайсны цэрэг орж ирээд хяддагаас их болсонд байгаа юм. Бүр герман цэрэг иргэдийг шалтгаангүйгээр бөөнөөр нь хядаагүй юм билээ. Өөрөө өндөр боловсролтой хүн биш байх, алдаа их хийсэн байна, гэхдээ ёс зүй тань бас доогуур байгаа нь Чойбалсангийн үйлдэлтэй холбоотой шүү. Дашдаваа гэдэг хүн 1932 онд төрсөн, 1938 онд цаазлуулсан хүний хүүхэд нь гэнэ. Аавыгаа мэддэг болсон байж, баримтуудыг нь дараа нь судалсан юм байна. Таамгаар хийрхээгүй бололтой. Та бол Чойгийн хойд дүр байна, бусдад нэр хоч зүүх эрх эдэлж байна. Бас аймхай. Талбар хоосон орхилгүй иргэн гэж бичсэн атлаа нэрээ тавихаасаа айчихаж. IP хаягаар тань олж болно гэдгийг мэддэггүй, их ууртай тань Чойтой ер нь бол холбоотой. Гэхдээ Та хэдийчинээн өөрийгөө боловсруулахыг хичээнэ, Чойгийн балагийн үр дагавраас төдийчинээн хурдан сална.
Чой даалгаврыг ЖА гэж хүлээж аваад, алж эхэлсэн, бүр 10000 илүү% давуулан биелүүлсээн, баримт ч яг ийм. Өмнө нь Гэндэн, Амар нарт ийм даалгавар өгөхөд тэд үгүй гэж . Чойг алж эхэлсэн гэдгээр нь биш, тэр үеийн цаг үе тийм байж, хэдэн арав, 100 хүн шалтгаантай цаазалсан байвал өөр хэрэг. Хүн амын 6+% -г устгаад, соёлоо, МУ-ыг сүйтгэж! Гавъяа нь юув? Тусгаар тогтнол уу? биш, энэ бол СССР үгийг нь дагадаг нэг "Чой" улс бий болгосийм. АНУ, Англи үүнийг нь мэдэж эсэргүүцээд, Японы эсрэг дайнд оруулах, нээнтэгт ороод зөвшөөрсийм. Японыг ялсан уу? Худал, бас СССР. Миний аав наанаас эргэсэн, дүү нь бусад цэргүүдийн хамт мориор Жэхэ хүрсэн атлаа ер байлдаагүй гэж ярьдагсан. СССР-ийн цэрэг "та нар цөөхөн битгий тэргүүн шугам руу яваад бай" гэсэн гэж нэг дугарсан. Морьтой хүн пулемёт, ядаж автоматтай, нуувчны цэргийн өөдөөс хэн юм? Гэхдээ тушаал өгч цэргээ гарзанд гаргаж байсан тохиолдол байна лээ. Чойгийн хөшөө удахгүй, арга нь өвлөгдөж, нарийсч, энэ харин бэрх. Дашдаваа гуайд баярлалаа!
Ариун дүрийг эсгэсэн Тангад лам нараас хэзээ ч сайн юм гарч байгаагүй.Ажил хийж болохгүй ариун явдалтангууд бүгд өөрсдөө архидаж завхайрч,худал хэлж,хулгай хийж,мөнгөөр ойлгомжгүй бавтнаж Монголчуудыг шулж гахай мэт таргалан амьдарцгааж байгааг үхэр Монголчууд харахтайгаа байгаа.
Чой даалгаврыг ЖА гэж хүлээж аваад, алж эхэлсэн, бүр 10000 илүү% давуулан биелүүлсээн, баримт ч яг ийм. Өмнө нь Гэндэн, Амар нарт ийм даалгавар өгөхөд тэд үгүй гэж . Чойг алж эхэлсэн гэдгээр нь биш, тэр үеийн цаг үе тийм байж, хэдэн арав, 100 хүн шалтгаантай цаазалсан байвал өөр хэрэг. Хүн амын 6+% -г устгаад, соёлоо, МУ-ыг сүйтгэж! Гавъяа нь юув? Тусгаар тогтнол уу? биш, энэ бол СССР үгийг нь дагадаг нэг "Чой" улс бий болгосийм. АНУ, Англи үүнийг нь мэдэж эсэргүүцээд, Японы эсрэг дайнд оруулах, нээнтэгт ороод зөвшөөрсийм. Японыг ялсан уу? Худал, бас СССР. Миний аав наанаас эргэсэн, дүү нь бусад цэргүүдийн хамт мориор Жэхэ хүрсэн атлаа ер байлдаагүй гэж ярьдагсан. СССР-ийн цэрэг "та нар цөөхөн битгий тэргүүн шугам руу яваад бай" гэсэн гэж нэг дугарсан. Морьтой хүн пулемёт, ядаж автоматтай, нуувчны цэргийн өөдөөс хэн юм? Гэхдээ тушаал өгч цэргээ гарзанд гаргаж байсан тохиолдол байна лээ. Чойгийн хөшөө удахгүй, арга нь өвлөгдөж, нарийсч, энэ харин бэрх. Дашдаваа гуайд баярлалаа!
Энэ лам нарыг хүний зүрхийг амьдаар нь сугалж, эмэгтэйчүүдийн хөхийг огтолж байсан нь тэгээд ариун явдал уу?
Энэ лам нарын хүний зүрхийг амьдаар нь сугалж, эмэгтэйчүүдийн хөхийг огтолж байсан нь тэгээд ариун явдал уу?
Ардын намынхан баруун хязгаарыг тохинуулагч их баатар Жаа ламыг алж толгойг нь огтлоод зүрхийг нь хувааж идсэн явдал ариун явдал уу?
Монголоос газар нутаг таслан авч гоминданы хятдын харьяат болох оролдлого хийсэн Жа ламыг алж, толгойг нь огтлоод зүрхийг нь хувааж идсэн нь ариун явдал мөн.
Бүү март, мартвал сөнөнө. /Дээр бичсэн зүйлийг/
Тэр үеийн цаг төрийн байдал хэн ни үнэн яриад хэн ни худал яриад бгаан мэдэгдэхгүй цуу яриа цуурхал үг яриа их явагдаж лам нар болон жирийн ард иргэд хүртэл хэлмэгдэлтэнд орж байжээ.хэн нэгнийг гүтгэх матах японы тагнуул нударган баячууд гэх мэтээр цуу яриа цуурхал маш их тарааж бсан учир гэм хийгээгүй хүмүүс өртөж бсан.чойг танидаг дэмид гэндэн нартай уулзаж бсан гэх мэтээр хомрогонд ни орж цаазалуулж 10 дээш жил гянданд суух ял өгч бсан.одоо өнгөрсөн үүх түүх яриад хэрэг алга босож ирэх бишдээ.үр хүүхэд ах дүү хамаатан садан төрөл болох хүмүүсэн бүгд бурханы оронд очсон тулд хэнд юу өгөх гэж ингэж хуули гаргах шаардлага алга.гаргах хуулиа цаг хугацаандан гаргаж чадаагүй байж мөнгө хөрөнгө идэх хулгайлах зувчуулах арга болж бна.наад хуулиар чини эхнэргүй хүүхэдгүй лам хүнд цаазалуулсан бол хэнд өгөх гээд бгаа юм.ах дүү аав ээж хамаатан садан бүгд бурхан болчихсон тэгээд хэнд өгөх үү.ингэж хий хоосон хуули гаргахаа болиж үз дээ.миний ээжийн аавын ахан лам хүн баригдаж цаазлагдсан
Тэр үеийн хүрээнд сууж бсан лам нар бүгд эхнэргүй байдаг дэг жаяаг ёс журамтай байжээ.ийм хүний нөхөн олговорыг хэн авах юм.амидралгүй хуули бгаа биз дээ.сайн хуули гэж юугаа яриад тэнэгтээд бгаа юм.
ene dashdabaa gex mal etseggyi neg nuuts lamiin xyyxed gene lee neg muu asman lam yxsenii tuluu bidnii tatbariin mungunuus xumsalj tedend ugduguu xezee bolix durakuud be
Ингэж хэтэрхий туйлширч болохгүй ээ. Түүхээ хараач! 1921 онд Монгол Улс маань хятадын харъяанд, ядуугийн туйлд хүрсэн хүнд байдалтай байсан. Монгол үндэстэнд сөнөх аюул нүүрлээд байсныг тухайн үеийн дотоод гадаадын эрдэмтэд батлаж нотлон бичиж байсан байна. 1952 он хүртлэх асар богино хугацаанд улс эх орон маань танигдахын аргаггүй өөрчлөгдөн, ард түмний амьдрал эрс сайжирч, урьд нь огт мэдэхгүй байсан сургууль, эмнэлэг, хоршоо дэлгүүрээр ард түмэн нь үйлчлүүлж, машин техник, төмөр зам галт тэрэг, нисэх онгоцоор зорчдог болжээ. Үүнд маршал Х.Чойбалсангийн оруулсан хувь нэмэр, гавъяа асар их бөгөөд үүнийг хэн ч үгүйсгэх эрхгүй билээ. Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүх л амьдралаа зориулсан хүн шүү дээ. Үүнийг тухайн үед Монголын ард түмэн үнэлж, түүнийг дэмжиж байсныг түүх гэрчилнэ. Түүхийг эдүүгээчлэн үнэлж дүгнэж огт болохгүй. Тэгвэл жинхэнэ хэлмэгдүүлэлт, хийрхэл туйлширал болно гэдгийг ухаант арт түмэн маань ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
Баримтаас харахад Чойбалсангийн МУ-ын хөгжилд оруулсан нэмэр ер алга. Түмний нэг гуайн бичсэнээр их бололтой. Гэхдээ яаж нотлох юм? Хойноос "иргэдээ алаад бай" гэхэд алаад байж. Тэгснээ өөрөө санаачлаад үргэлжлүүлээд байж. Гэмгүй олон хүн алсныг нь мэдэж байгаа гэрчүүдийг ч үлдээсэнгүй. Чингисийн онгоныг нуусан түүхийг 700 жилийн дараа давтаж. Сүм, хийдүүдийг нураалгаж. Ямар аймшигтай хүн байсан байна аа? Амар, Гэндэн нар нь яагаад хэдхэн хүн буудах тушаалд гарын үсэг зураад зогссон байна аа? Тэрбайтугай Гэндэн Сталинг алгадаж чадаж. "Хүчтэйн өмнө гөлөг байдаг хүн хүчгүйн өмнө арслан" гэдэг үг байдаг. Яасан үнэн үг вэ? Түмний нэг бас тэдний нэг аж. Чойгийн ач нар хаана явна? Нүгэлтэй байсны наад захын нэг нотолгоо нь энэ биш үү? 1990-д онд ач охин нь өвөөгийнхөө тухай үнэнийг мэдээд сэтгэл санааны хямралд орлоо гэж дуулдаж байсан.
LAM naraar udirduulsan chigeeree baisan bol ali hediinii odoogiin TUVD bolson baisan.
Тиймээ. Тухайн үед Х.Чойбалсангийн бодлогыг Монголын ард түмэн дэмжиж байсан. Зөв гэдэгт итгэлтэй байсан байна. Тийм ч учраас улс эх орон маань хөгжиж, ард түмний амьдрал эрс сайжирсан байх л даа. Тэр үеийн ард түмэн, бидний өвөг дээдсээ тэнэг хүмүүс байсан мэт эдүгээчлэн дүгнэлт гаргах нь туйлын буруу. Х.Чойбалсан нь эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэж байсан, ядуу ардын дундаас, тухайн нийгмийн захиалгаар, ард түмэн өөрсдөө тодруулж гаргасан удирдагч нь байсан биш үү.
Чойбалсанг ард түмэн өөрсдөө тодруулсан гэсэн баримт байхгүй байна шүү дээ. Хойноос гэж бичсэн байгаа биз дээ? Хүн алах нь хэтрээд, ах нараасаа давчихсан. Нөгөөдүүл нь момент ашиглаад дарж авч.
Чойбалсан Сталин тулгалтыг хүлээж авахаас өөр арга байгаагүй байсан Чойбалсан өөрт нь бас маш хүнд байсан биз дээ Хэлмэгдэлд явсан тэр хүмүүс Цөөхөн Монголчуудийн төлөөлөл байсан гэдгийг Чойбалсан маш сайн мэдэж байсан Чойбалсан өөрөө ч бас Сталиний мэс заслын ширээнд өнгөрсөн шүү лээ Харин Чойбалсан үхэхийн өмнө хойд үедээ тэмдэглэлийн дэвтэр бичиж үлдээсэн гэх олны яриа байдаг юм Тэр тэмдэглэлийн дэвтэр бүх үнэнийг хэлэх байх аа
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ гэж хуурамч нэр томьёо хэвшчихсэн байгаад л байна. Хэн нь бий болгосон, хэн нь гүйцэтгэсэн гэдгийг тодорхой жил бүр, байнга ярих ёстой. Үнэн нэр томьёо нь АЛЛАГА л юм л даа
37 онд харин бүх алуурчин ламуудыг устгах байсан юм. Би хүн алдаг лам нарыг л мэддэгээс хүн аварсан ламыг мэдэхгүй л юм байна. 37 оны хэлмэгдүүлэлт бол хэлмэгдүүлэлт биш цэвэрлэгээ болж улс орон нэгдмэл байдлаар урагш хөгжихөд тулгуур хүчнүүдийн нэг болсон. Харин дутуу устгасны гайгаар 90 оноос хойш бужигнуулдаг тархи нь хоосон хүмүүс төрийн толгойд гарсны уршигаар монголын хүн амын нэгэн үе нийтээр хэлмэгдсэн. Үүнд: Одоогийн 50-60 настай хүмүүс ажилгүйдэл, нас баралт, архидалт, гэр оронгүй хүмүүсийн талаас илүүг эзэлж байгаагаас, монголын нэгэн үеийн тодорхой хувь нь абортоор хөнөөгдсөн гэх мэт аймшгийн хэлмэгдлийн өчүүхэн хувь. Тэгээд хорт хавдар, хөрөнгө шамшигдуулалт, байгал орчин гээд яривал дуусашгүй. нийгмийн асар том хэлмэгдүүлэлт эхэлсэн.
Хэлмэгдүүлэлтийг аль нэг нам хийгээд байгаа биш, намын нэр барин Монгол орныг доройтуулах бодлог баригч гадна дотны хар хүчин хийж байгаа бусуу. МАН-ынахан хардамтгай учир энэ сул талыг нь ашиглан хорт могойнууд тэдний гараар хүслээ гүйцээлгэж байна. Хэлмэгдүүлэгчдийн толгойд улс орны эсрэг гадна дотны ноход дагагчид нь атаачид чадалгүйчүүд өөрийн гэсэн бодолгүй аялдан дагалдагчид аймхай хулчгарууд. эд зөвхөн амиа бодоод улс орон үр ач гэж холыг бодох чадалгүй тул бууны нохой шиг ухас ухас хийн долдойтон гүйлдэж хэл амаа билүүдэн гэмгүй нэгнийг гэмтэн мэт болгож харагдуулдаг новшийн гарууд.
Хэлмэгдүүлэлтийг аль нэг нам хийгээд байгаа биш, намын нэр барин Монгол орныг доройтуулах бодлог баригч гадна дотны хар хүчин хийж байгаа бусуу. МАН-ынахан хардамтгай учир энэ сул талыг нь ашиглан хорт могойнууд тэдний гараар хүслээ гүйцээлгэж байна. Хэлмэгдүүлэгчдийн толгойд улс орны эсрэг гадна дотны ноход дагагчид нь атаачид чадалгүйчүүд өөрийн гэсэн бодолгүй аялдан дагалдагчид аймхай хулчгарууд. эд зөвхөн амиа бодоод улс орон үр ач гэж холыг бодох чадалгүй тул бууны нохой шиг ухас ухас хийн долдойтон гүйлдэж хэл амаа билүүдэн гэмгүй нэгнийг гэмтэн мэт болгож харагдуулдаг новшийн гарууд.
Хэлмэгдүүлэлтийг аль нэг нам хийгээд байгаа биш, намын нэр барин Монгол орныг доройтуулах бодлог баригч гадна дотны хар хүчин хийж байгаа бусуу. МАН-ынахан хардамтгай учир энэ сул талыг нь ашиглан хорт могойнууд тэдний гараар хүслээ гүйцээлгэж байна. Хэлмэгдүүлэгчдийн толгойд улс орны эсрэг гадна дотны ноход дагагчид нь атаачид чадалгүйчүүд өөрийн гэсэн бодолгүй аялдан дагалдагчид аймхай хулчгарууд. эд зөвхөн амиа бодоод улс орон үр ач гэж холыг бодох чадалгүй тул бууны нохой шиг ухас ухас хийн долдойтон гүйлдэж хэл амаа билүүдэн гэмгүй нэгнийг гэмтэн мэт болгож харагдуулдаг новшийн гарууд.
Хэлмэгдүүлэлтийг аль нэг нам хийгээд байгаа биш, намын нэр барин Монгол орныг доройтуулах бодлог баригч гадна дотны хар хүчин хийж байгаа бусуу. МАН-ынахан хардамтгай учир энэ сул талыг нь ашиглан хорт могойнууд тэдний гараар хүслээ гүйцээлгэж байна. Хэлмэгдүүлэгчдийн толгойд улс орны эсрэг гадна дотны ноход дагагчид нь атаачид чадалгүйчүүд өөрийн гэсэн бодолгүй аялдан дагалдагчид аймхай хулчгарууд. эд зөвхөн амиа бодоод улс орон үр ач гэж холыг бодох чадалгүй тул бууны нохой шиг ухас ухас хийн долдойтон гүйлдэж хэл амаа билүүдэн гэмгүй нэгнийг гэмтэн мэт болгож харагдуулдаг новшийн гарууд.
хар царайны эрх мэдэл,өмчөө алдсан яахааас ч буцахгүй 3 лам сууж л байна,эд нарт ЭХ ОРОН гэсэн сэтгэлч байхгүй тэд япончуудтай хуйвалдаж "майдан "хийх бүрэн боломжтой гарууд байн цаг цагаараа л байдаг,одоо гэхэд баяо,элбэгдорж,батүүл баавар гэм мэтүүдийг "бууудаж,дүүүүжилж"байхгүй болгох тонилгох САЙХАН СЭТГЭЛТНҮҮД МОНГОЛООР ДҮҮРЭН байгаа гэхэд мөрийцөхөд алдахгүй дээ
Монголын хамгийн том алтны уурхайн нэг болох Бороогийн алтны уурхайн алт нь 30-40 тонн-гэнэээ,юун Монголынх гэж тэр чинь канадчууд цэвэр бүгдийг нь ухаад аваад явсан,сү.батболд үйрмэгээс нь хүртсэн, харин сүм хийдүүдээс Чойбалсангийн хураалгасан гагцхүү алт нь 31 тонн-ЖИНХЭНЭ АРД ТҮМЭНД ОЧСОН,Чойбалсан гуай нас барахад гэрээс нь өчнөөн алт эд хөрөнгө гарсан л гэж огт байхгүй,дуулдаагүй юм байна,сү.батболдоос бол тоймгүй эд агуурс гарна л даа ийм л ялгаатай,тэр сү.батболдоос мөнгөө НЭХ
Тухайн үеийн түүхийг хэн ч өөрчлөж чадахгүй шүү дээ та бид өөрсдөө байсан бол ямар аргаар хэлмэгдүүлэлтгүй байлгаж болох байсан юм цаг үедээ л тэрийг хэн ч эсэргүүцэж зогсоож чадаагүй одоо чгэсэн бидний амьдарч байгаа энэ байдлыг өөрчилөх боломж муу байна шүү дээ өнгөрсөн үеээ гар буугаар буудвал эргээд их буугаар буудна гэгч болсон ямар ба нэг өөрчлөлт сайн муу 2 талтай тэгш сайхан юм гэж хаана байна аа
Маш сайхан хуйл гарсан байна миний. Авга ах, 2 нагац ах, нар минь их хэлмэгдүүлэлтэнд бурхан болсон тул сураг гаргамаар бна