
ДАВОС, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /AP/. Дэлхийн эдийн засгийн форумыг /ДЭЗФ/ үндэслэгч Клаус Шваб даваа гарагт тус форумын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо.
“Өдгөө 88 нас зооглож буй миний бие саяхан мэдэгдсэнийхээ дагуу Удирдах зөвлөлийн дарга болон гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөхөөр шийдсэн” гэж ДЭЗФ-аас гаргасан К.Швабын мэдэгдэлд дурджээ.
Герман гаралтай эдийн засагч тэрбээр Швейцарын Давос хотод олон улсын улс төр, эдийн засгийн манлайлагчдын жил бүрийн уулзалтыг зохион байгуулдаг Женевт төвтэй ДЭЗФ-аас гарах болсон шалтгаанаа хэлсэнгүй.
Дөрөвдүгээр сарын 20-нд болсон ээлжит бус хурлаар К.Швабын огцрох өргөдлийг хүлээн авсны дараа дэд дарга Питер Брабек-Летмате түр хугацаанд даргаар ажиллах ажээ.
К.Шваб дэлхий дахинд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодлого боловсруулагчид болон корпорацийн удирдах албан тушаалтнуудын форумыг бий болгох зорилгоор 1971 онд ДЭЗФ-ыг үндэслэн байгуулжээ. Анхны бага хурал тухайн онд Давост болж, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, улстөрчид зэрэг олон зуун хүн оролцож байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Энийг огцруулах бус дүүжлэх ёстой юм.
Шашингүй явж ирсэн учраас Монгол хүн ийм ойворгон овилогогүй, ёс суртахуунгүй болсо н юм даа !