Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хөндөгдсөн Хурлын Төлөөлөгчийн хувиар нийтийн ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулж буйг таслан зогсоох, төрийн хууль тогтоомжийг тасралтгүй зөрчиж байгаа үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудыг Баянзүрх дүүргийн асуудалд анхаарал хандуулж асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн 350,000 иргэдийн санал хүсэлтийг уламжлах зорилгоор энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна.
Баянзүрх дүүрэгт тулгамдаад буй асуудлын мөн чанар утга агуулга нь маш энгийн. Ердөө л Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ягштал дагаж мөрдөж, зөрчихгүй байх явдал. Энэхүү зарчмыг л хангаж чадвал төрийн ажил үйлчилгээ иргэддээ нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүрч, төсөв санхүүгийн харилцаа ил тод болж, ажпын хариуцлага тооцож, иргэдийн төлөө төр засгийн бодлого үйл ажиллагааг дэмждэг үлгэр жишээ дүүрэг бол.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4-т заасны дагуу Баянзүрх дүүрэгт Хурлын төлөөлөгчдийн тоо 41. Хурлын тогтоол нь хамгийн багадаа 21-н Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан нөхцөлд л хүчин төгөлдөр болдог. Гэтэл Хурлын дарга Ш.Ганчимэг нь Ардчилсан намын мандатын эрхтэй 19 хүний бүрэлдэхүүнтэй Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, эрх зүйн чадамжгүй Хурлаар Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийг батлах гэж байна. Үүний зэрэгцээ бас нэг маш ноцтой зүйл бол Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг нь мэдсээр байж шуүхийн бус журмаар тогтоогдсон хүчингүй тамгыг ашиглаж байгаа нь төр, нийтийн ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж байна гэж үзэж байна.
Хүчингүй тамгыг хураах тухай асуудазл Захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа. Учир нь УИХ-ын харьяаны байгууллага болох Үндэсний аудитын болон Засгийн газрын төрийн захиргааны төв байгууллага Сангийн яамны шалгалтаар зөвхөн 2016 онд л гэхэд Баянзүрх дүүргийн 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 5.1 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн.
2017 оноос эхлэн Хурлын дарга Ш.Ганчимэгт боломжит бүхий л хэлбэрээр хандаж, алдаатай үйл ажиллагаагаа залруулахыг сануулж, шаардаж ирсэн боловч, тавьсан хууль ёсны шаардлагыг үл хайхарч хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн учраас Баянзурх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны төсвийг батлах гэж байгаа хууль бус хуралдаанд оролцож, хам хэрэгтэн болохгүй гэдгээ зарлан мэдэгдэж байна.
Баянзүрх дүүргийн Хурлын Төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл
Сэтгэгдэл0
ганц баянзүрх дүүрэгт тохиолдоод байгаа үйл биш монгол улс даяараа хуульгүй юм шиг л байсаар ирсэн бодуул ардчилал юм байлгүй .ийм байдалаар явж байгаад тартагтаа тулаад хэн нэг мөнгөтөй этгээд монголыг худалдаж авна гэх вий !
Demberelee amjilt buu shantar
Хийсэн хэрэг хуучрахгүй ээ .Зул мөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг.Тун удахгүй тэд хэрэгтнүүд болно.
охгүй байна гэнэ. Асуудал дэвшүүлээд ярихаар ярьсан хүнлүүгээ дайрдаг сонин сэтгэхүйтэй хүмүүс.
охгүй байна гэнэ. Асуудал дэвшүүлээд ярихаар ярьсан хүнлүүгээ дайрдаг сонин сэтгэхүйтэй хүмүүс.
Одоо хир тамга тэмдэг албан тушаал булаалцалдсаар л уу?
баян зүрх дүүргийн газрын талаар маш будилаантай гачууртын гол дагасан 4 мод босгоод таараар дугуйлчихсан жорлонтой АН газар өхсөөр зай завсаргүй мал гол руу орж ус уух ямарч аргагүй болгосон булгийн аманд байгаа оршуулгын газрыг хаадаггүй оршуулгын газрын доогуур байгаа айлууд борооны усаар ирсэн хүүрийн шүүс газар доогуур оршуулгын уулнаас буусан ус худагнаас мал хүнгүй уусаар байна малын бэлчээрт байгаа энэ хүүрийн газар арав хорин машин дагалдсан шороо тоос манаруулсан оршуулга бараг өдөр бүр явсаар байна оршуулгын газрыгхааж хүн малын хөлөөс хол газар тавидаг болгоочээоршин суугчид дундуур гарч тоос манаруулан өвчтэй хүмүүстэй ноцолдож байсан гараа угааж бохирдуулсаар байна

sine yeiin luibarchingyyd hyychin abilgagchidiin mereer mesgij anhaaralaa handyylaj abilgaliin hanaan bosgoj bna uu?ta nart ynen yum gej jaahan ch tedui ch bna uu?ludnuud ee!!!
Хачин сайхан дүүрэг байсан ёстой нэг дампууруулаж байна. Боловсон хүчиний яамар бодлого чадваргүй нөхдүүд тоглож дууслаа хөөж явуулаач хотын даргаа