Миний бие энэ сарын 9-11-ний өдрүүдэд Токио хотноо явагдсан Өмнөд монголчуудын их хуралдайг үүсгэн байгуулах чуулганд залуу тэмцэгч Э.Баттөрийн хамт Монгол улсаас зорьж оролцлоо. 17-нд Йокохама хотод хуралдайн гишүүдийн Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалтад оролцоод ирэв.
2014 оноос эхэлсэн үүсгэн байгуулах ажил бодот үр дүнд хүрсэн нь үнэхээр сайхан байна. 9-ний өдрийн хуралдаанд янз бүрийн улс орноос ирсэн болон интернетээр харилцагч өмнөд монголчууд оролцож, хуралдайн дүрэм, удирдлага, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
Хуралдайн тэргүүнээр 1981 оны өвөр монгол оюутны хөдөлгөөнөөс хойш өдий хүртэл нэгэн зорилгын төлөө тэмцэж ирсэн Шобшууд Тэмцэлт, ЕНБД-аар олон жил уйгагүй тэмцэж зүтгэж ирсэн Олхунуд Дайчин нарыг сонголоо.
Мөрийн хөтөлбөрт өмнөд монголчуудын өөрийн хувь заяагаа тодорхойлох бүрэн эрх, нийт монгол үндэстний эв нэгдлийн төлөө тэмцнэ гэж онцлон заалаа. Өмнөд Монголын тусгаар тогтнолын төлөө гэсэн зорилгыг хөтөлбөрт оруулах эсэх дээр мэтгэлцэхэд, урьдын түүхэн туршлагыг үзвээс БНМАУ-д нэгдэх, тусгай улс болох, дээд зэргийн өөртөө засах эрхтэй холбоот улс болох зэрэг саналууд гарч байсан баримтыг харгалзан, өөрийн хувь заяагаа тодорхойлох бүрэн эрхээ олсон хойноо өмнөд монголчууд шийдэх хэрэг гэж үзлээ.
Хоёрдахь өдрийн хуралдаан нээлттэй болсон бөгөөд, Японы парламентын нэгэн байрны танхимд явагдлаа. Энэ нь япончуудын дэмжлэгийн бэлгэ тэмдэг хэмээн бодном. Монголчуудаас гадна, Японы парламентын гишүүд, БНХАУ дахь олон үндэстний төлөөлөгчид, Япон, Тайвань, Гонконгийн улс төрчид, хөдөлгөөнийхөн, хэвлэл мэдээллийнхэн гэсэн өргөн бүрэлдэхүүн цуглав. Олон баяр хүргэлт ирсний дотор Ребия Кадыр дуут мэндчилгээ ирүүлжээ. Монгол улсын ТББ-уудаас ч мэндчилгээ ирсэн болно.
Сайны хажуугаар саар гэгчээр хурлын байрны гадна, манай хуралдайг эсэргүүцсэн цуглаан болж, хэдэн арван хүн оролцжээ. Япон – Хятадын харилцаанд харш болох зүйлийг японы улс төрчид дэмжихээ зогсоо гэсэн утгатай улаан лоозонгууд барьсан тэд зүүнтнүүд, коммунистууд, оюутнууд бөгөөд, Хятадын тал шан харамж тэдэнд өгч зохион байгуулсан гэх яриа их гарч байлаа. Хурлын дараа японы улс төрчид хуралдайн төлөөлөгчдийг Парламентын ордноороо аялуулан хүндэтгэв.
Гуравдахь өдөр мөн өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдахдаа Азийн ардчиллын байдалтай холбон уялдуулан хэлэлцлээ. Миний бие Монголын ардчилалд аюул учирч ирснийг танилцуулж, нэг л үндэстэн учраас Өмнөд Монголын дарлагдал, Монгол улс дахь доройтол нь адилхан л нийт монгол үндэстний асуудал болохыг онцлон тэмдэглэв. Дөрөвдэхи өдөр нэмэлт хурал хийж, хэлэлцэж дуусгаагүй асуудлуудаа гүйцээн хэлэлцэв.
Үүний дараа Японы Токио, Осака хотод байгаа хуралдайн нөхөд албан бусаар яриа хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн байв. 17-ны өдөр Йокохама хотноо Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хуралдайн сонгуультнууд, төлөөлөгчид уулзлаа. Бүрэн ойлголцлын дунд уулзалт явагдаж өнгөрөв.
Өмнөд Монголчуудын нам холбоод нэгдэн их хуралдайг байгуулсан явдал нь аргагүй олон нийтийн, олон улсын анхаарлыг татдаг юм байна. Цаашид хуралдайн ажил үйлс өргөжиж, мандан бадарч, монгол туургатны, дэлхий дахины дэмжлэгийг авах болтугай!
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
Ок. Маш сайн бна. Одоо олон хэл дээр дэлхийн оло орны хэвлэлд нийтлүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ заавал Өмнөд Монгол гэдэг бичих хэрэгтэй. Inner гэдэг үгийг хэрэлэж болохгүй.
South гэдэг үг чинь угаасаа монгол хэл дээр ӨВӨР гэдэг үг байдаг юм. Өвөр монголоороо л явна. Ямар дотоод монгол, гадаад монгол гээд байгаа биш. АР, ӨВӨР монгол гэдэг нь дээр шүү.
Залруулга хийе. Англи хэл дээр орчуулахдаа Inner гэдэг үгийг битгий хэрэглээрэй л гэх гэсэн юм.
Аа тэр бол тийм шүү. Йхгли дээр нь Inner биш South гээд явах нь
OVOR, AR GEDEG CHIN MONGOL IIN IKH GOBI IIN OVOR AND AR GESEN UG GEDEG IIG MEDEH HEREGTEI . ZUUNGAR GEDEG BAS ZUUNGAR IIN KHOTKHOR AAR NERLESEN GEOGRAPHICAL TERMINOLOGY SHUU .
Тийм сайн байна. Ар,Өвөр монгол гэдгийг дэмжиж байна.
Өвөр Монголчууд тусгаар улсын төлөө тэмцэх эрхтэй. Тэд хятадын нялуун үгэнд хууртаж ах дүү ар монголоосоо тусгаарлагдсан юм. Тэд тусгаар тогтнох, бие даах эрхтэй. Тэднийгээ ар монголчууд буюу халхчууд дуу нэгтэй дэмжсүгэй.
hyataduud dotood mongol gedeg, manaihiig gadaad mongol gedeg
Мөнхийн их гүрэн гэж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.Өнөөдрийн дэлхийн хувь заяаг шийдэж байгаа их гүрнүүд нэг өдпөр доройтон суларч байр сууриа алдах нь хууль.Харин соёлыг өнөд хадгалж, хамгаалж, тордож байх боломжтой.Үүнд зүтгэл хэрэгтэй.Цаашдаа монгол туургатнууд хаана ч байсан нэг соёлтой байх ёстой.Энэ чиглэлд өвөрмонголчууд биднээс алхам урд яваа.Манай улсад амьдардаг баярцогтын хамаатан садангууд монголчуудыг хагалан бутаргах гэж ах дүүсийн сэтгэлд сэв суулгах гэж хорон муу үг бичиж аль болох холдуулах гэж чармайж байдаг нь харагддаг.Харин сүүлийн үед өвөрмонголчуудын хийж буй шаргуу зүтгэлийн үр дүнд нутгийн аялгууны ялгааг богино хугацаанд арилгаж чадаж байгаа нь нэн сайшаалтай.Тэд нутгийн аялгуугаа биш харин халх аялгууг баримжаа болгож байна.Зарим мунхаг хүн жалгын аялгаа хадгалж үлдэх ёстой гээд байдаг.Нутгийн давтагдахгүй нэр үг,үйл үгүүдийг хадгалж үлдээгээд монгол хэлний үгсийн санг баяжуулах ёстой болохоос бага зэрэг ялгаатай аялгыг бол нэг болгох нь зүйтэй.Тэгээд монгол туургатны хичээх ёстой дараагийн үйл нь өсч үржих юм.Гурван сая хүнтэй Литва улсыг НАТО-н хүчээр хамгаалах тухайд Их Британий улс төрчид ганц хотын хүн амд хүрэхгүй юмыг бид хамгаалж эрх ашгийн зөрчилд орох хэрэггүй гэж ил тод мэдэгдэж байгааг бид харсан.Гэтэл харх шиг үрждэг Косовогийн албанууд тоо томшгүй хүүхэд гаргаж байгаад тусгаар тогтносон нэн шинэхэн жишээ байна.
IH EZEN BOGD CHINGISIIN UR SAD BID YALAH TAVILANTAI.
south mongol tusgaar bolj hitadtuudiig nutagaasaa nen turuund zailuulj ar ovor negdeh tsag irsen uunii toloo ar ovor hoyulaa hamtran zutgeh heregtei
Zaa ene bol butehgui shuu!!! Hamgiin gol ni tsag ji boloogui bna!!! Mongol uls huchirheg bolsnii daraa bol uur hereg!!! China uunii hariud Mongoliin esreg horig arga hemjee avah bolov uu!!! Ard tumen mini sain bodotsgoo!!!
Mongol hun amnii bilegeeree gej . Ar ovormongolchuud negdeh saihan tsag irneee.
Их Монгол улсын хааны суудлыг авсан Хубилай яагаад Бээжинг улсын нийслэл болгосон бэ гэж олон хүн боддоггүй. Төрийн эрх булаагч гээд л хараагаад явцгаадаг.Гэтэл Их Монгол улс гэдэг Их гүрнийг нүүдэлчдийн нүүдлийн мал аж ахуйн эдийн засаг санхүүжүүлж чадахгүй байсныг огт бодож үздэггүй.Энэ бол бодит үнэн.Дэлхийн талыг эзэлж явсан гээд амаа уралдуулаад байдаг мөртлөө ямар эдийн засаг энэ түүхэнд байгаагүй нүсэр Эзэнт гүрнийг тэтгэж байсныг мартдаг.За бараг мэддэггүй гэж хэлж болно.Хятадын ард түмэн,хятадын эдийн засаг энэ их гүрнийг тэтгэж байсан юм.Тогоонтөмөр хаан Их цагаан хэрмийн хойно гармагц манай улс Их гүрэн байх эдийн засгийн хүчин чадлаа алдсан юм.Хожмын бага хаад жаахан цэрэг цуглуулж хятадын хотуудыг дээрэмдэж явснаас биш эдийн засаг гэж "юм"ыг байгуулж байгаагүй.Үгүй ядахдаа иддэг будаа тариагаа тарьж сураагүй л хүмүүс шүү дээ бид.Хожим мандсан манж үндэстний Да Чин гүрэн ч Бээжинг нийслэлээрээ сонгосон нь яг ийм учиртай юм.Тэд ч бидэнтэй адил бие даан оршиж чадаагүй учраас замхарсан.Тусгаар тогтнолын баталгаа бол хүчирхэг эдийн засаг юм.1921-1990 онд төр барьсан МАХН үндэсний эдийн засгаа бий болгоход түүхэнд байгаагүй асар их ажил хийж ,том үсрэнгүй хөгжилд хүрсэн ч архи ууж,халаас ухаж, авгай эргүүлж,Битллз сонсож, хөнгөн амьдрал,зугаа цэнгэл хөөцөлдөхийг амьдралын зорилгоо болгосон хэсэг люмпэн "ардчилсан хувьсгал" гэгч самууныг өдөөснөөр 70 жилд бүтээсэн бүхнийг 26 жилийн дотор үнсэн товрог болголоо.Бидний хүсдэг шиг хүчирхэг улсынг байгуулахад хүчирхэг эдийн засаг хэрэгтэй.Үүнийг улсынхаа үнэтэй цайтай гэсэн бүхнийг харийнхантай хуйвалдан хулгайлж оффшор данс руугаа зөөдөг баяр шиг,баярцогт шиг,элбэгдорж шиг,Сү.батболд шиг,бат-үүл шиг ноходоор удирдуулсан ард түмэн хийж чадахгүй.Дахиад хэлье.Чадахгүй.Хэрвээ улс шиг улс байгуулцгаая гэж бодож байвал МАН-АН гэдэг нохдын үүрийг устгах ёстой.Ээлжит зээлээр амь тээж явдаг тэжээврийн хүчирхэг гүрэн гэж байгаагүй бөгөөд байх боломжгүй.Хүчирхэг гүрэн бол намчирхаж тэнэгтдэггүй хариуцсан ажлаа хийсэн шиг хийдэг үндэстэнд тохиох хувь зохиол юм.Мориноосоо буулгүй дэлхийн таыг эзлэх амархан,харин мориноосоо буугаад их гүрнийг авч явах хэцүү.
Уг нь Хубилай хаан чинь наад хотыг чинь Анх байгуулсан юм ш дээ!!! Дайду хэмээн нэрийдсэн??? Тэрнээс биш Чин нар шиг сонгосон юм биш!!! Тэгээд ч нутаг дэвсгэр нь манай Их Монгол улсын хил дотор байсан юм шvv(((
Хүлээлтгүй, шууд нэгдэх асуудлаа дэвшүүлж олон улсын анхааралд хүргэх хэрэгтэй, нэг л үндэстэн нэг л хэлтэй тэгээд дээрэмдүүлээд одоо ад шоо үзэгдээд устах болоод байгаа биз дээ