sonin.mn
Сонгинохайрхан дүүргээс дөрвөн удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг бие даан нэр дэвших гэж байна гэх мэдээллийг ойрын эх сурвалжаас нь тодруулахад үгүйсгэсэнгүй. Тэр ч бүү хэл Сонгинохайрхан дүүрэгтээ үүрээ байгуулаад ажиллаад эхэлсэн гэсэн мэдээлэл дуулдав.
 
Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд “Хөгжилд тэмүүлсэн Эрдэнэмандал” ТББ-ыг байгуулж, идэвхийлэн ажиллах болсон нь Архангайд нэр дэвших гэж байна гэсэн хардлагыг дагуулсан ч энэ нь үгүйсгэгдсэн. Тэрээр Эрдэнэмандалын уугуул нэгэн тул нутаг орноо хөгжүүлэхийн тулд ТББ байгуулсан нь тийн хардагдахад хүргэжээ.
 
Харин энэ удаад юуны учир бие даах болсон талаар ойрын эх сурвалжаас нь тодруулахад МАН 60 тэрбум, ЖДҮХС-тай холбоотой олон цохилтод орсон учир намын “фон“-оор тав дахь удаагаа сонгогдох боломж бараг үгүй гэж үзэж байгаатай холбоотой гэнэ. Үүнээс гадна “Та манайхаас дөрвөн удаа сонгогдож, 16 жил УИХ-д суулаа. Сонгинохайрхан дүүрэг 16 жилийн өмнөхөөсөө огт өөрчлөгдсөнгүй, бидний амьдралд ямар ч өөрчлөлт гарсангүй” гэж хэлэх сонгогчдын ам хамгийн хэцүү байгаа аж.