sonin.mn

Монгол туургатны нэртэй уран бүтээлчид хамтран "Хамаг Монгол" нэртэй дууг дуулжээ.
 Тодруулбал : ОХУ-ын Халимаг улсын дуучин, Жангарч Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны  “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан, Монгол улсын Гавьяат Дуучин, Эх оронч С.Жавхлан нар уг уран бүтээлийг амьдруулсан байна.

Тэд   “Хамаг Монгол” нэртэй төслийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд уг төслийн нээлт нь энэхүү дуу болж буй ажээ.  Монгол улсын Гавьяат Жүжигчин С.Жавхлан : "Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе  бидний өмнө иржээ.  Энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой . Энэ ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь хүрээгээ тэлэх учиртай. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тойрон аялж гал бадраах ёслол хийхээр зэхэж байна” хэмээсэн юм.


Урилгаар ирсэн дуучид ч Монгол туургатны домогт дуучин С.Жавхлангийн  санаачлагыг  дуу нэгтэй дэмжиж буй  гэнэ.
Ийнхүү Монгол улсын Гавьяат Жүжигчин, эх оронч  С.Жавхлан Монголын улс төрчдийн туйлын болгоомжтой ханддаг "Нармай Монгол үзэл"-ийг хэнээс ч айлгүй тунхагласан нь сүүлийн жилүүдэд огт үзэгдээгүй хэрэг болж байна.

Дууны шуранхайн хэсгийг С.Жавхлангийн гэргий  дуулсан аж.

Э.Мягмар