Таван толгой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал: Хууль шүүхийн байгууллагуудаар эцэслэн тогтоогдож нотлогдоогүй мэдээ мэдээллийг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа цацсанаас болж үр дүнд нь уурхайчид хохирч байна. Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийг бүрдүүлэгч мөн.
Манай “Тавантолгой”-ХК нь 1966 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй 53 дах жилдээ явуулж, говь нутгийнхаа ард түмнийг илч дулаанаар хангаж, БНХАУ-д анх удаа нүүрс экспортолж, гурван үеийн уурхайчид ажилласаар ирсэн арвин баялаг түүхтэй, ТОП 100 аж ахуйн нэгжийн тоонд байнга дээгүүр байранд эрэмбэлэгддэг Монгол улсын ууган уурхайнуудын нэг билээ.
Тус компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчлөлд, 49 хувь нь гадаад, дотоодын хувьцаа эзэмшигчид эзэмшиж, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өмчлөл бүхий талбайн дунд 169 га талбайд нийт 180 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж, БНХАУ-д нүүрс экспортлохоос гадна дотоодын хэрэгцээг хангаж улс, аймаг орон нутгийнхаа төсөвт олон арван тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёл урлаг, спортын тэмцээн уралдаануудыг ивээн тэтгэж боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн халамж зэрэг олон салбаруудтай хамтран ажилласаар ирсэн юм.
Тавантолгой ХК-ийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо /ҮЭХ/ нь уурхай байгуулагдсан цагаас эхлэн, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль тогтоомж, МҮЭХолбоо, МЭХГУУурхайн ажилчдын ҮЭХолбооны дүрмийн дагуу ажилчдынхаа нийгэмд тулгамдсан асуудлууд, эрх ашгийг хамгаалж, Ажил олгогч, ҮЭХороо хооронд “Хамтын гэрээ” байгуулан түүн дээр зүйл заалтуудыг мөрдлөг болгон ажилладаг билээ.
Гэтэл сүүлийн хоёр жилд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Тавантолгой” ХК-ийн нэр хүндэд халдаж, хууль хяналтын байгууллагуудын эцсийн шийдвэр, дүгнэлт гараагүй байхад олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр ярьж, улс төржсөн мэдээ мэдээллүүдийг удаа дараа санаатайгаар тарааж байгаа нь компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг сөрөг байдлууд бий болж байна.
Дээрх байдлаас үүдэн хууль хяналтын байгууллагуудын удаа дараагийн шалгалтууд нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, зөвхөн өнгөрсөн 2018 оны багцаа судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс борлуулж улсын төсөвт 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлж компани 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжийг алдагдуулсан байдал нь жирийн уурхайчдын цалин хөлс, урамшуулалд шууд нөлөөлж, ахуй амьдрал, амьжиргаанд нь сөргөөр тусч Ажил олгогч, Үйдвэрчний Эвлэлийн Хороо хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний зарим зүйл заалтууд зөрчигдөх, биелэгдэхгүйд хүрч байгаа зэрэг нь жирийн ажилчид, албан хаагчдын дургүйцлийг ихээр төрүүлэх болсон юм.
Хууль шүүхийн байгууллагуудаар эцэслэн тогтоогдож нотлогдоогүй үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хандалт авах зорилгоор хууль зөрчин дахин дахин цацаж, ҮЭХорооны гишүүд, ажилчдад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүйд хүрвэл, буруу ташаа мэдээлэл тараасан тухайн этгээдээс нэхэмжилж, хууль шүүхийн байгууллагад албан ёсоор хандах болно.
Иймд хууль шүүхийн байгууллагаар нэгэнт шалгагдаж байгаа асуудлыг дэвэргэн, олон түмний анхаарлыг татаж, хариуцлагагүй мэдээ мэдээллүүдийг тараахаа зогсоохыг “Тавантолгой” ХК-ийн ҮЭХорооны бүх гишүүдийн хурлаас шаардаж, энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО
Сэтгэгдэл0
“Тавантолгойн ордоос 340 мянган тонн нүүрс алдагдсан, үүнийг нь холбогдох байгууллагууд нотолсон” хэмээн УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдэгдсэн.Тавантолгойн орд газарт 1966 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн “Тавантолгой” компанийнхан 2013-2017 онд нийтдээ 12 сая тн нүүрс олборлосноос 1.8 сая буюу 15 хувийг нь “Тавантолгой транс” компани худалдан авч, өмнөд хөрш рүү экспортолсон гэх тайлан байгаа аж. Харин шалгалтаар тухайн жилүүдэд худалдан авсан нүүрснээсээ 300 мянган тн-оор илүү буюу нийтдээ 2.1 саяыг нь хилээр гаргасан гэх баримт хууль сахиулагчид болон Сангийн сайдын ахалсан ажлын хэсгийнхэнд байгаа аж. Тэр жилүүдэд “Тавантолгой транс”-ын нэр дээр бүртгэлтэй, нүүрс тээвэрлэдэг хүнд даацын ачааны машинууд хамгийн олон буюу 300 гаруй удаа “хоосон” гэсэн гаалийн бүрдүүлэлт хийлгэж хилээр нэвтэрч байсныг тогтоожээ.
Нүүрсний хулгайч шүлсээ үсчүүлсэн архангайн гаралтай гишүүн байж л байна

Сайд дарга нар нь өөрсдөө болон хуулийн байгууллагууд ингэж тогтоочихоод байхад та нар эн худлаа гэж жүжиглэцгээх нь сонин байна.Хэний захиалгаар ингэцгээж байна? Нүүрс хулгайлсан гол хулгайчийн захиалгаар уу?
Магадгүй эдгээр мэдэгдэл хийгээд байгаа улс 350 мянган тонн нүүрс хулгайлсан хулгайч нь Нямдорж шүү гэж далдуур хэлээд байж болно шүү.
300 машин хоосон гараад Хятадаас юу оруулж ирж байсныг тогтоох хэрэгтэй. Монгол улсыг эзлэх гамин цэргүүдийн зэвсэг техник үү эсвэл хятад ажилчдыг ачиж орж ирж байсан уу гэдгийг.
Ugasaaa MANAN hulgaichidshdeeeeee
Гол хулгайч нар бол Нямдорж,Хүрэлсүх ,Занданшатар нар байх магадлалтай.Тийм ч учраас өдий болтол энэ хэргийг албан тушаалаараа дарамтлан хуулийн байгуулагууд дээр зориуд гацаагаад удаагаад байгаа..Тэгээд дараа нь хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаад амар сайхадаа жаргана.300 ачааны машин хоосон Хятад руу гараад буцахдаа юу тээвэрлэж орж ирсэн бэ гэдэг асуудал Монгол улсын аюулгүй байдалтай холбоотой тун ноцтой асуудал шүү.Хар тамхи ч 300 машинаар тээвэрлэгдээд орж ирсэн байх магадлалтай.
Бараг бүх хүн хулгайгаар хуувилдаанаар хээл хахуулиар ажилдаг боллоо энэ нь Их хурал засагт ажиллаж байгаа хулгайч луйварчдыг чанга шийтгэхгүй байгаа болохоор хүмүүс барьцаад байгаа Иймд Эрдэнэтийн 41% 51% ийг яаралтай шийдэхгүй бол үймээн самуун гарах тохироо бүрдсэн ийм нөхцөлд наад эмх замбраа муутай нүүрснээс хулгай хийгээгүй гэж эргүүтээд байхад хэнч үнэмшихгүй

holsnii jujig
Uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog yum
Ediin zasgiin nootsiig hench onoj chaddaggui taaj togtoodog
Танай наад ажнай ах чинь аваа биз. Хулгайч юм чинь
энэ холбооны дарга ч хошин шог доо
үэ ийн хороогоо бужигнуулдаг үнэн бүтэхгүй холбооны дарга. шаал худлаа
ажилчдын эрх яаж зөрчигдөж байгааг тодорхой яриачээ. хачин юм яриад. шүүхийн үйл ажиллагааг та мэдэхгүй.баримттай ярь
ажилчдын эрх яаж зөрчигдөж байгааг тодорхой яриачээ. хачин юм яриад. шүүхийн үйл ажиллагааг та мэдэхгүй.баримттай ярь
Songuuli duhsun baterdene terguutei umnugoviin mafichdiin zahialgat yvuulga genen ard tumnee huurch bgaad garch irj ganhaj baigaa erh medlee hamgaalah l gesen oroldlogo ed yaj baysiin nuurs hulgailj l bayjsan
Эд нар орохоос эхлээд гарах хүртэл мөнгийг шулдаг газар байсан даа. Алга дарам газар заагаал гарсан нүүрс тутмаас мастер инженер маркшейдертгээл бүгд мөнгө нэхэж авдаг, хөрс хуулалтын ко уудын хийсэн ажлыг байнга дарж өөрсдөө цавчаастай.... Хогийн муу хүмүүс, муу уурхай...
Songuuli duhuud irsen chin genet medej ntr
Шалгалт ирэхээр яадаг юм та нарын гар хөлиыг нь хүлчихдэг юм уу,ШАЛГАЛТ-мөн ялгаагүй уурхайчин та нарын ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ байгаа,үүнийг ойлгохгүй бол та нар зүгээр л дарга нарынхаа бөөөгс долоогчид,эцсийн эцэст ЭХ ОРНЫ БАЯЛАГ -БҮХ АРД ТҮМЭН ХҮРТЭХ ЁСТОЙ болохоос хэдхэн бэртэгчинд очих ёсгүй,
odoo TUZ iin hural bolj seddorj hulgaich soligdohoos uhtlee aigaad money nd durtai heden hvneer hural hiilgej bgaa yum bizdee enhboldiin zov sh dee