sonin.mn

4-р сарын 28-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Гадаад Харилцааны сайд Сергей Лавров нар Рио-де-Жанейро хотноо уулзав.


Ван И хэлэхдээ, "Сүүлийн үед олон улсын байдалд олон шинэ өөрчлөлт гарав, өөрчлөлт энэ цаг үеийн хэвийн байдал боловч хувиршгүй зүйл бол Хятад, Оросын харилцан итгэлцэл болон харилцан дэмжлэг юм. Эдүгээ ганц талт болон олон талт тоглоом ширүүн өрнөж, ноёрхлоо хадгалах болон ноёрхлыг эсэргүүцэх хоёрын өрсөлдөөн дэлхий даяар өрнөж байна. БРИКС-ийн орнуудын эв нэгдэл хийгээд хамтын ажиллагаа нь стратегийн нэн чухал үнэ цэнийг харуулж байна. БРИКС-ийг үүсгэн байгуулагч орны хувьд, Хятад, Орос БРИКС-ийн хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжиж буй орнууд болон шинээр хөгжиж буй эдийн засагтай орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Их БРИКС"-ийн нөлөөлөх хүчнийг тасралтгүй нэмэгдүүлэх ёстой" гэжээ.


Лавров хэлэхдээ, "Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд, Орос, Хятад хоёр ойр дотно харилцаатай байх нь маш чухал юм. ЗХУ-ын Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой болон Хятадын ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахыг Хятадын талтай хамт дэмжиж, олон салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Оросын тал бэлэн байна гэсэн байна.




НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Их 20 зэрэг олон талт хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлаар хоёр тал стратегийн харилцаа холбоо өрнүүлж, мөн Ираны цөмийн асуудал болон Солонгосын хойгийн цөмийн асуудлаар санал солилцов.  


Г.Бямба