sonin.mn

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /TASS/. "Иргэний хувьсгал" зүүний хөдөлгөөнөөс Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Луиса Гонзалес сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Өчигдөр буюу ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн төрийн тэргүүн Даниел Нобоа ялсан байна. 


"Төлөөлж буй ард түмнийхээ нэрийн өмнөөс бид Үндэсний сонгуулийн зөвлөлөөс танилцуулсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэрбээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.


Тэрбээр цааш хэлэхдээ, Эквадорын иргэд "сонгуулийн илэрхий луйврын" гэрч болсон. Бид саналын хуудсуудыг дахин тоолж, саналын хайрцгийг онгойлгохыг шаардах болно гэсэн байна. Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өчигдөр болжээ. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлөөс мэдээлснээр, саналын хуудасны 92.65 хувийг тоолж дууссаны дараах байдлаар сонгогчдын 55.87 хувь нь Д.Нобоад саналаа өгсөн бол Л.Гонзалес 44.13 хувийн санал авчээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг