
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс 104 хувийн гаалийн татварыг аль хэдийн авч эхэлсэн гэж Дональд Трамп мягмар гарагт Бүгд найрамдах намын Үндэсний хороонд хандив цуглуулах үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, улс орнууд өөрсдөд нь татвар ногдуулахыг хүсэхгүй байгаа. Одоогийн байдлаар Хятад 104 хувийн татвар төлж байна. Бодоод үз дээ, 104 хувь гэдэг инээдтэй сонсогдож байгаа ч тэд манай олон төрлийн бараанаас 100, 125 хувийн татвар авдаг гэсэн байна. “Олон улс орон манай улсыг баруун солгойгүй дээрэмдсэн, харин одоо бидний ээлж ирсэн" гэж тэрбээр хэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Үзэлц хятадтай.
Хятадын дээд давхарга дундаж давхаргынхан боломж олдвол америк руу дүрвэж америкийн иргэншил авахыг хүсдэг. Хятад улс дээд давхарга дундаж давхаргын иргэдгүй болвол хятад жинхэнэ сүйрнэ.
Д.Трамп албан тушаалдаа орсоны дараа Хятад АНУ-ын байдал хурцдаж байна. ЕХ ч Хятадын эдийн засгаас салахыг эрмэлзэж байгаа бөгөөд Хятадын цахилгаан машинд татвар оногдуулах арга хэмжээ авчээ. Хятадын удирдагч Ши Жиньпин барууны бизнес эрхлэгчидтэй Бээжинд уулзах үеэрээ хэлсэн үг: Тэрээр АНУ, болон барууны орнуудад хандан хэлсэн үгэндээ, "Бусдын гэрлийг унтраах нь таны гэрлийг илүү гэрэлтүүлэхгүй" Барууны орнууд "салгах" бодлогоо хэрэгжүүлэхийг оролдож байгаа шиг "эдийн засгийг тусгаарлах нь юунд ч хүргэхгүй. Тэрээр цааш нь хэлэхдээ, "Бусдын замыг хааснаар зөвхөн өөрийнхөө замыг хаадаг" Вашингтоны гол өрсөлдөгч гэгддэг Хятад улс хамтран ажиллах, түншлэхийг барууны бизнесүүдэд уриалжээ. Хятадад хөрөнгө оруулна гэдэг нь ирээдүйдээ хөрөнгө оруулна гэсэн үг. Хятадад итгэнэ гэдэг маргаашдаа итгэнэ гэсэн үг гэж мэдэгджээ. Тус чуулганд дэлхийн 40 гаруй орны томоохон алдартай компаниудын ТУЗ-ийн дарга,гүйцэтгэх захирал, бизнесийн зөвлөлийн төлөөлөгчид оролцжээ.
Тэд барууны шахалт дарамтыг давж чадах уу? Эсвэл тэд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан шигээ улс төрийн дарамтанд бууж өгөх үү? Худалдааны дайнд аль нь ялахыг харах үлджээ. Ямар ч гэсэн АНУ, ЕХ, Хятадын худалдааны дайн хурцдаж байна.
Манай хятадын хог дамладаг дамын наймаачид америк татвар нэмсэн гээд ичих ч үгүй хогнуудынхаа үнийг нэмэцгээж байна..Өмхий хар малууд аа..
Цаг хугацаа хэнд ашигтай байхын харуулна шүү дээ