
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа нүүрсний салбарыг дэмжихэд чиглэсэн дөрвөн зарлигт өчигдөр гарын үсэг зуржээ. Эдгээр зарлиг нь нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, янз бүрийн хязгаарлалтуудыг сулруулахад чиглэжээ. Д.Трамп мөн нүүрс олборлогч компаниудад АНУ-ын олон муж улсад үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг цуцалсан байна.
Түүнчлэн Эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тоог нэмэгдүүлснээр хиймэл оюуны салбарын өгөгдөл боловсруулах төвүүдийг цахилгаанаар хангаж чадах эсэхийг судлахыг даалгажээ.
Засгийн газар мөн хуучин нүүрсний цахилгаан станцуудыг хааж зогсоох, нүүрсний уурхай байгуулах зөвшөөрөл олгох үйл явцыг түргэсгэх үүрэг хүлээжээ. Америкийн удирдагч мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор нүүрснээс аажмаар татгалзахад чиглэсэн муж улсуудын эрх баригчдын үйл ажиллагааг Хууль зүйн яам шалгана гэж мэдэгдсэн байна.
“Нүүрсийг би гайхалтай, цэвэр түлш гэж нэрлэж байна. Нүүрсний эсрэг Жо Байдены зарласан дайныг бид бүрмөсөн дуусгана” гэж Д.Трамп хэлжээ.
“The Washington Post” сонинд бичиж байгаагаар, Америкийн нүүрсний салбар уналтад ороод хэдэн арван жил болж байгаа бөгөөд нүүрсийг бохирдол багатай эрчим хүчний бусад эх үүсвэрээр сольж байна. Байгалийн хийн олборлолт эрчимтэй нэмэгдсэнээр нүүрсний олборлолт огцом буурсан бол технологийн инновацууд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийг бууруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Барууны сатанууд чулуулаг түлшнээс татгалзаж, ногоон эрчим хүч рүү шилжнэ гээд том том дуугараад байсан хаана байна. ккк
Нүүрсээ сайн ухаад бай, хүүхдүүдээ, сайн ухаад бай .
урсулала фон дер лен ногоон эрчим хүч гээд ёвропын улсуудыг сөнөөчихлөө катарын шейх фондерден сөнөөсөн
Монголын нүүрс маш үнэтэй. Иймд америкын зах зээлд зарах боломжийг хай. Хятадууд байнга монголыг мөлжиж ирлээ.
1990 оноос хойш америк хятад хоёр монголыг саалийн үнээ болгон ашиглаж мөлжсөөр байна. Америкийн ардчилсан намын гишүүн Жон Керри, ардчилсан намын гишүүн еврей гаралтай Энтони Ж.Блинкен нар монголыг баян бүрд гэж хэлж байгаагаар америкийн ардчилагчид монголыг мөлжиж байгаа тод жишээ юм.
2 дебыль ээ,,эмээ ууцгаа,,,