sonin.mn

БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /DW/. Эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээнд оролцож буй Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) консерватив эвсэл болон Социал демократ нам (SPD) Бундестагийн ээлжит бус сонгууль болсноос хойш зургаан долоо хоногийн дараа эвслийн гэрээ байгуулахаар тохиролцсон тухай Германы хэвлэлүүд мэдээлжээ.


"RTL", "ntv" телевизийн сувгууд болон "Focus" сэтгүүлийн цахим хэвлэлд гарсан мэдээллээр, өчигдөр орой зөвхөн намуудын дээд удирдлагууд оролцсон хурлын үеэр зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Одоо нарийн ширийн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх үлджээ.


Эвслийн гэрээ байгуулсан тухай өнөөдөр Берлиний цагаар 12:00 цагт албан ёсоор зарлахаар төлөвлөж байна. Мөн парламент дахь намуудын бүлгүүдийн хуралдаан болох бөгөөд сайд нарын албан тушаалыг нэг шөнийн дотор намуудад хуваарилах ёстой.


АНУ-тай үүссэн гаалийн маргаан, мөн хөрөнгийн зах зээл унасны улмаас хэлэлцээний явц илт түргэссэнийг хэвлэлүүд онцолж байна.


Өмнө нь Христосын ардчилсан холбоо (CDU) намын дарга Фридрих Мерц хэлэхдээ, энэ онд Германд дөрөвдүгээр сарын 20-нд тохиох Улаан өндөгний баяраас өмнө эвслийн засгийн газрыг байгуулна гэдгийг мэдэгдсэн юм. Харин түүнийг  тавдугаар сарын 6-нд Канцлерын албан тушаалд томилохоор товлосон байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг