.jpg)
АН-ын 35 жилийн ой боллоо.
Ойн баярын хурал дээр АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лувсаннямын Гантөмөр илтгэл тавихдаа маш хариуцлаггүй зүйл ярих нь тэр. Тодруулбал тэрээр: "2028 онд бид ард түмэндээ дүнгээ тавиулахад Монгол Улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу орлого 10 мянган америк долларт хүрч, утаа, түгжрэл арилсан байх болно гэдгийг энэ индэр дээрээс би баталгаатайгаар илэрхийлж байна." хэмээсэн юм.
Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, орлого, зарлага, инфляци, төгрөгийн ханшны уналт зэрэг бодит хүчин зүйлүүдийг тооцвол энэ нь яагаад ч бодит бус амлалт билээ. Утаа, түгжрэлгүй Улаанбаатар хот болох тухайд бол юу гэмээр ч юм бэ дэ? Үр дүн гарах нь бүү хэл хэрхэх вэ? гэдэг шийдэл ч олж чадаагүй мунгинаж байгаа.
Өөрөөр хэлбэл АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лувсаннямын Гантөмөрийн баталгаатайгаар илэрхийлсэн яриа эсрэгээрээ баталгаатай биелэхгүй гэдгийг хариуцлагатайгаар илэрхийлэхэд буруудахгүй. Товчхондоо Лу.Гантөмөр худлаа ярьсан. Харин Лу.Гантөмөр яагаад худлаа хэлэх болов?
Үүнээс хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна.
Нэгдүгээрт, Лу.Гантөмөр бол Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Сайд. Эдийн Засгийн Хөгжлийн Яам бол Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэх эрхэм зорилготой, төрийн захиргааны төв байгууллага. Харамсалтай нь энэ яамны сайдад Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бууралтын талаар яв цав тодорхой төлөвлөгөө, төсөөлөл, хүлээлт байхгүй юм байна. Тиймээс ч 10 мянган америк доллар гэсэн мянгуужингийн үлгэр ярьж явна.
Хоёрдугаарт, Лу.Гантөмөр тэнэг хүн биш. 2028 онд Монгол Улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу орлого 10 мянган америк долларт хүрч, утаа, түгжрэл арилж чадахгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Гэхдээ яагаад мэдсээр байж ийн худал ярих болов ?
Учир нь Лу.Гантөмөр МАН, АН, ХҮН намын хамтран байгуулсан Засгийн Газар 2028 он хүртэл ажиллаж чадахгүй, АН 2028 он хүртэл Засгийн Газарт байхгүй, өөрөө ч 2028 он хүртэл Ардчилсан Намын даргаараа ажиллаж чадахгүй гэдгээ ч бас сайн мэдэж байна.
Иймээс л Лу.Гантөмөр худлаа яриад ч хамаагүй, үлгэр шиг үл бүтэх зүйл яриад ч хамаагүй цаг хожиж, албан тушаалтай байх хугацаагаа бага ч атугай сунгахыг л хүсэж байгаа аж.
Өөрөөр хэлбэл Лу.Гантөмөрт өнөөдрийн сандал суудал, олбог нь чухал болохоос бус ажлаа өгсөнөөс нь хойш АН, АН-ын гишүүд, дэмжигчид, Монгол Улс, Монголчууд яах ийх нь юуны хамаа. Юун, яасан 2028 он?
59 жил хаанчилсан XY Людовик “Надаас хойш галав юүлсэн ч яахав ээ” хэмээсэн байдаг.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
Сэтгэгдэл34
Яг л дүгнэж!
"Номхон тэмээг ноолоход амар" гэгчээр Женко-ийн тавьсан хүүхэлдэй!!
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг шүүхээс гэм буруугүй гэж үзлээ. Тэрбээр 2022-2023 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудалд холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр Монгол Улсын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Улмаар эл хэрэгт яллагдагчаар татагдан, сонгуулиар "өнжиж" байв. Тэгвэл өнөөдөр болсон "ногоон автобусны" гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанаар түүнийг эл хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
аргагуй л хузуугуй хочит хошгоруулагчийн залгамж халаа шуу !!!!!
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг шүүхээс гэм буруугүй гэж үзлээ. Тэрбээр 2022-2023 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудалд холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр Монгол Улсын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Улмаар эл хэрэгт яллагдагчаар татагдан, сонгуулиар "өнжиж" байв. Тэгвэл өнөөдөр болсон "ногоон автобусны" гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанаар түүнийг эл хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Энэ засаг одоо байсан ч 2028 онд утаа арилахгүй ард олны амьдрал дээшлэхгүй
МАН-ын хошного молиго Шамбий
2028 он буюу тэр үёийн дампуурсан Монгол улсыг Хятад улс цэргийн хүчээр эзлээд авчих юм чинь ямар байх нь надад хамаа байхгүй гэж бодож байгаа шаамий Гантөмөр !
Энэ шаамийсан тэнэг хог , өөрийгөө нэгд бичээд "гишүүн"-болсон үнэхээр хөгийн новш
Гал-Арив гэж бас нэг их мэдэгч гарч ирээд хоолныхоо мөнгийг аривжуулах нь.
үнэн
10 000 Ам. ДОЛ . гэдэг чинь одоогийн ханшаар 10 000 . 3 500 = 35 000 000 ₮ үү - жилдээ юү , сардаа юу , 3 жил \ 2025 - 2028 \ дэ э юү ... Тэтгэвэр сард 3 000 000 ₮ бо лно гэсэн үг үү - тэгвэл ч Шаамий Е шүү ...
Гантөмөр шиг боловсон хүчин Энэ засгийн газарт байхгүй итгэл төрүүлж буй ганц сайд
Ган төмөр үлгэр ярьж ард түмнийг тархийг угааж Хошгоруулж мэдрэлээр тоглож байхдаа??? !!!!!!
энэ шаймий Жонхууг өмөөрөөд байхыг бодоход нэг нүхнийх болж таараад байгаа шүү
Бас үгүй л. Мушгиж анализ хийхгүй ээ. Яагаад боломжгүй гэж. Цалин, тэтгэвэр тавьж чадахгүй АН дангаараа засаглаж байх үед ингэж дүгнэж болох бсан. Энэ засаг маш сайн ажиллаж бгаа. Түгжрэлийг энэ хавраас шийдээд эхэлнэ. Энэ засаг бүрдээд намар, өвөл гээд бүтээн байгуулалт хийх боломжгүй цаг үеэ туулаад одоо л эхний хавартайгаа золгож ногоон бүсийн 50 мянган айлд газ суурилуулах, метро, BRT болон бусад авто замын том ажлаа эхлүүлж байна. Дахиад гурван хавар, зун байна. Эдийн засаг түүхэнд бгаагүйгээр томорсон. Инфляци өсөөд барааны үнэ нэмэгдэж байгаа. Үнэн. Энэ бол иргэдийн худалдан авах чадвар сайжирсантай шууд холбоотой. Зээлээр, лизингээр, ипотекээр хүн болгон өмчтэй болсон.10 жилийн өмнөх өөрийгөө, УБ-ыг нэг харьцуулаарай. Урагшилсан шүү. Нүүрсний далд байсан асар их мөнгөний крантыг хааж, биржээр зардаг болсон, Хөгжлийн банкны олон жил төлөгдөөгүй олон их наядын зээл эргэж төлөгдсөн, сангуудыг шилэн болгосон зэргийн үр дүнд 4 жилийн өмнөх Монголын 30 их наядын ЭЗ 110 болсон.
таны энэ магтаалаас нэг зүйлийг нь л ухаж ойлгосонгүй. Инфляци өсөж байгаа. Гэхдээ энэ нь иргэдийн худалдан авах чадвар сайжирсантай шууд холбоотой гэдгийг. Ямар эрүүл эдийн засагт инфляци нь худалдан авах чадвартайгаа адил өсдөг үзүүлэлттэй байдаг бэ. Битгий худлаа зүйлээр энгийн хүмүүсийн тархи угаах гэж оролдож бай. Сайн төдий оролдлого л бий. Муу зүйл ч их бий. Ямар сайндаа зарим ухаантай нь БНМАУ гэдэг томьёолол хэлээд байна. Төвлөрсөн төлвлөгөөт эдийн засагт л тийм байдаг.
Мань нь хааяа худал ярьчихнаа харин энэ нөхөр шиг олон түмэнд хортой ингэж ярихгүй л дээ.ийм хүнд удирдуулдаг нам рөөрхий дөө
За мэдэхгүй тэр өгөөж энэ тэрээ нь цүнх баригч хулгайч луйварчидад л наалддаг байх юумны үнэ өглөө босоод л нэмэгдээд байна
АН гэдэг худалчийн бурж байснаар бол Монгол өнөөдөр дяваажан болчихсон бахгүй юу.Энэ бол юуу ч биш.
М.Гал-Арив гуа та яасан их алсыг харагч мэргэн ухаантан вэ.
Харин тийм хөдөөний хөөсөн мантуу юм байж
За үнэн хэлжээ.
нүгэл хийж
монголчууд худлаа ярьдаг хүмүүс. Буруу давардаг.
шаамийй халтар бангладёш 2 ыг шууд ард түмэнээрээ чулуугаар нүдэж альяааааааа
Яагаад худлаа ярив гэвэл угаасаа л худлаа ярьдаг байхгүй юу.
Huurhii sogtuu bsan bhoo
Энэ Гал-Арив гэж юун буузан хамартай ямар муухай царайтай амьтан бэ бас өөрийгөө улс төрийн аналитикч гэчихжээ хүн аймаар юм одоо боливол таарна
Гал-Арив буузан хамартаа наад өмхий амаа тат хошногоо
үйл үгээс илүү хүчтэй
харийн шоронд баримтат кино
Лу.Гантөмөр байнга л худлаа ярьдаг шүү дээ.
Оновчтой зөв дүгнэжээ