sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /DW/. Дэлхийн томоохон банкууд, судалгааны төвүүд шинэ тарифын улмаас Америкийн эдийн засаг унах магадлалыг эрс нэмэгдүүлжээ. 


Д.Трамп гадаадын бүх бараанд татвар ногдуулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдэгдсэний дараа хөрөнгө оруулалтын долоон тэргүүлэх банкны шинжээчид эдийн засаг уналтын талаарх таамгаа нэмэгдүүлсэн байна. 


Тухайлбал, “J.P. Morgan” банк 40 хувиас 60 хувьд хүргэсэн бол “Goldman Sachs” эхлээд 20 хувиас 35 хувь болгож, дараа нь 45 хувь хүртэл өсгөсөн байна. Америкийн дүн шинжилгээний “S&P Global” корпорац таамаглалаа 25 хувиас 30-35 хувь болгон ахиулжээ. Их Британийн “HSBC” банк АНУ-ын эдийн засаг унах магадлалыг 40 хувь гэж тооцоолж байна. Мөн “Bank of America”, “Royal Bank of Canada”, “British Barclays”, Германы “Deutsche Bank”, Швейцарын “UBS” зэрэг банкууд АНУ-ын эдийн засаг хямрах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг