
Ардчилсан Нам байгуулагдсаны 35 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ардчилсан хувьсгал, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн Хууль, чөлөөт зах зээл, гадаад пасспорт, өмч хувьчлал гээд олон ололт, амжилтыг дурьдаж болох боловч хүн өнөөдрийн тухай ярих нь хамгийн чухал байдаг. Тэр ч үүднээсээ өнөөдрийн АН-ын тухай яривал гунигтай мэдрэмж төрнө.
Ардчилсан Нам өнөөдөр албан ёсны орон байр ч үгүй, Ардын намын хаяа хатавчинд хэд гурван албан тушаал авч, амаа үдүүлсэн шигээ сууж байна. Ард түмэн АН өөрсдийнх нь эрхийг хамгаална гэдэгт итгэх нь бүү хэл Ардын Намаас албан тушаал горьдсон ядарсан хэдэн нөхөр гэсэн сэтгэгдэлтэй болж.
Ядаж байхад ХҮН нам гэсэн маш том санал хуваагчтай болсон. Энэ нам нь өдрөөс өдөрт бойжиж, бэхжиж байна. Өөрсдөө ялахгүй ч АН-ыг ялуулахгүй хэмжээний тэнхээтэй болох нь цаг хугацааны л асуудал болж байх шиг. Энэ бүхэн чухам юунаас болов гээд бодоод үзэхээр тус намын дарга Лу.Гантөмөр өөрийн эрхгүй санаанд буух ажээ. Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх гурван өргөдлийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн юм. Лу.Гантөмөр намаа удирдан, УИХ-ын 2024 оны сонгуульд АН хэдийгээр олонхи болж чадаагүй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ыг Засгийн Газартаа урьж, оруулсан бөгөөд АН-ын дарга Лу.Гантөмөр эдүгээ УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж байна.
Хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ урьдчилан хийсэн тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг нь нууц биш.
Ийм ч учраас Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялах бүрэн боломж байсаар байхад Лу.Гантөмөр сонгуулийн менежментийг маш муу хийж, албаар намаа ялагдуулсан гэж тус намын цөөнгүй гишүүд хүртэл дүгнэн ярьдаг. Үнэхээр ч Хамтарсан Засгийн Газарт орсон нэрээр амаа үдүүлсэн тус нам улс төрөө хийх ч эрхгүй шахуу болоод байна. Нөгөө талд үнэхээр хамтрал бодитой байна уу? гэвэл үгүй. Хэдэн сайд, түүнийг тойрсон цөөн албан тушаалтныг эс тооцвол АН-ын гишүүд бодлогын хэмжээнд ажиллаж буй гэхээр зүйл бараг алга. Гэтэл инфляци өссөөр, иргэдийн амьдрал доройтсоор л байна.
Ардчилсан Нам таг дуугүй хэвээр л...
Ийм л нэгэн ээдрээтэй цагт Ардчилсан Нам анх үүсч байсан эрхэм зорилгоо санаж, сэрж, сэргэн мандахын ерөөхийн завсар тус намын гишүүдэд 35 жилийнх нь ойн баярын мэндийг хүргэе. Гэхдээ тус намын дарга Лу.Гантөмөрөөс бусдад нь шүү.
Э.Солонго
Сэтгэгдэл13
Японд ноолуураар сургууль төгссөн нөхдүүд яахаараа ийм сул дорой, мулгуу байдаг юм бэ?? Тэр Бридж-ийн хэдийг хар?
Ямар намгийн мэлхий нь гуаглаад байна даа??? Ядаж Гантөмөр гишүүн ямар чиглэлээр сургууль төгссөнийг нь зөв мэдчихээд гуаглаж үз. Японд сургууль төгссөн хүмүүс бүгд өөрсдийн бизнесээ хөл дээр нь босгосон, эх оронч сэтгэлтэй шударга хүмүүс байдаг юм мэлхий минь. Монгол орныхоо бүтээн байгуулалтад олон зүйл хийсэн, хийж байгаа цаашид хийх хүмүүстэй намгийн мэлхийг яаж ч харьцуулах вэ дэ ккк
Монголоо алдсан золиг вэ Хүнтэй хэзээ ингэж мэндчилж байсан юм болоо
Монголоо алдсан золиг вэ Хүнтэй хэзээ ингэж мэндчилж байсан юм болоо
Л.Гантөмөрт байр хүргэж амжилт хүсье С.Эрдэнэ,Х.Баттулга,З.Энхболд нарын самарсан эх толгойгоо алдсан АН ыг ямартайч сөнөж мөхөхийн эрмэгээс татаж авч УИХ д олон суудал,тай засгийн газрт хамтарч монгол улсын хөгжил. Дэвшилд оролцоотой болгож,яваад нь зөвхөн Л.Гантөмөрт тусгайлан баяр хүргэе Хоол горьдсон муусайн ноход хуцаж л байг бүү тоогоорой
Оюунэрдэнэ бол супер стратегич гэдгийг юм ойлгодог, мэдддэг хүмүүс нэлээн дээрээс хүлээн зөвшөөрсөн шд. Гантөмөр ч тэр, Доржханд ч тэр түүнийг дэмжиж засагт хамтарснаараа зөвхөн Монгол Улс л хожно. Талцаж ханаагүй юм уу, одоо болтол. Өнгөрсөн 30 жилээ хар даа. Улс төрийн намуудын үзэл бодлын гэхээсээ гишүүд хоорондын талцал чинь зөвхөн дөрөв дөрвөн жилийн циклээр ээлжилж хоолонд ордог систем л болчихсон байсан шд. Харин одоо 19 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу намууд дангаараа засаг барих боломжгүй болчихсон шд. Магадлалын хувьд ч үнэмлэхүй олонхи болж засаглах боломжгүй болсон. Тэгээд ч парламент бол жижиг ард түмэн. Засгийн газар бол тэндээс тамгаа гардаж авдаг институт. Өмөнх шиг талбай дүүртэл хэдэн шантаажичн орилолдоод огцор гэж гуагачаад нэмэргүй, засаг болон Ерөнхий сайд огцрохыг бага ард түмэн буюу зөвхөн УИХ шийднэ. МУ бол хууль засагладаг ардчилсан улс хэвээрээ бгаа, харин ч улам сонгодог юм руугаа л явж байгаа. Харин ард түмэн өмнөх хуучин ойлголтоосоо салах хэрэгтэй
АН Монголд гай болж бүтэлтэй, бүтэлгүй зөндөө хулгай хийснээрээ алдартай, монголыг маш их хорлосон, бутаргасан. Харин энэ Гантөмөр нь санаёнаас дээр юмуудаа, эв нэгдлийг хорлохгүй байна. Албан тушаалд шунасан тал баГАА.
АН малыг малчдад өгснөөр соц. үед 25 саяыг давж үзээгүй монголын мал 70 саяд хүрч "баларсан", улсын бүх орон сууцыг иргэдэд үнэнгүй өгснөөр хувийн байргүй байсан монголчууд хувьдаа орон сууцтай болж бас нэг "баларсан"?!! Мөн ч их "гай тарьсан" даа??
Хургачин хүү Гантөмөрт л ардчилсан намын ойн баяр хүргэё ! ардчилсан намын бусад гишүүдэд баяр хүргэхгүй ээ !
МАН-ын хошного Шамбийг даргаас нь яаралтай огцруулах хэрэгтэй. Шамбийгийн сунасан хар хошногоноос Данх удахгүй уйдна.
Тэнэг хүн л тэгэж бодох байх даа. Харин ч Гантөмөр АН-ын дарга болоод энэ намыг эрүүлжүүлэх алхам хийж байгаа байх шүү. Нам гэхээр л заавал нөгөө намынхаа хийж байгаа бүхнийг дэвсэлж нурааж байх ёстой гэж ойлгодог тэнэгүүдийг БУРХАН ӨРШӨӨГ
Шар сэмжилсэн шаамий өвгөөөөөн зайлааа лаларын гаамий шаамий шаамий
manai mongol hunus ch huni adag hog sharud bolj de aliwa medelel n hurtel nad zahin huni erhin medremj medleg bhgui Gantunurus busdad n gene u yostoi ulni hun hogud yadu guilagchin hirteige amidrahda tarsan malnud im bj bas zasgin gazar ene humus idej uj bna gechihje hohi n malnud min urdah ajila hin shig hichihed hutsaj bai zibdanud