sonin.mn

Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины энх тайван байдлыг алдагдуулж байгаа этгээдийг Оросын дарангуйлагч Путин гэж үзвэл Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, Киевт үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлэх болно гэж The Washington Post сонины тоймч Марк Тиссен мэдэгджээ.


“Путин эдийн засаг, цэргийн хувьд сул дорой, Украиныг ялах ямар ч боломжгүй байгаа нь бодит байдал. Хөзрийн тамгыг барьж байгаа хүн нь тэр биш харин Трамп. Тэгээд тэр хөзрөө гаргаж тавихад бэлдэж байна" гэж тэрбээр тэмдэглэсэн байна.


Тэрбээр Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг огцруулж, дайныг зогсоох нөхцөл болгон Украинд шилжилтийн засгийн газар байгуулахыг шаардсаны дараа Трампын бухимдал дээд цэгтээ хүрсэн гэж үзжээ.  


"Путин цаг хожиж байгаа бөгөөд шаардлага тавих ямар ч боломжгүй гэдгээ ойлгохгүй байна. Орос улс эдийн засаг, цэргийн хувьд маш сул байгаа тул энэ хэлэлцээрт Трамп бүх хөзрийг атгаж байна" гэсэн үг” гэж ажиглагч өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.


Тэрбээр Орос туйлдаж, энэ нь Трампад асар их давуу тал олгож байна гэж тэмдэглэсэн бөгөөд хэрэв Путин түүний энх тайвны шаардлагыг эсэргүүцвэл Трамп Москвад Иран маягийн хамгийн их шахалтыг үзүүлж, Оросыг сүйрүүлэх болно гэж хэлжээ. 



Ж.Бат 

Эх сурвалж: unian.net