
Монгол Улс 3.6 сая хүн амтайг бүгд мэднэ. Харин дэлхийн монголчууд яг хэд вэ гэдгийг бид төдийлөн цээжээр хэлж чадахгүй. Дэлхийн монголчууд гээд ярихаар 860 жилийн тэртээх, бүр цаашилбал Хүннү гүрнээс эхтэй өвөг дээдсээс үлдсэн үндэс угсааны тухай агуулга бий болно.
Тэгвэл хамгийн ойрын он цагийг үзвэл дэлхий даяар монгол хэлээр ярьдаг 50 гаруй сая хүн бий гэсэн сонирхолтой тоо бий. Харин монгол үндэстэн гэж үзвэл 10 сая давсан гэсэн олон улсын мэдээлэл ч байдаг.
Тэгвэл энэ цөөхөн биш олон монголчууд Монгол Улсдаа байнгын оршин суух үнэмлэхтэй байж яагаад болохгүй гэж гэсэн санал санаачилга үе үе гардаг. Казахстан улс 2023 онд “Өвөг дээдсийн зам” гэж орчуулж болох байнгын оршин суух үнэмлэхийг бий болгож байгаагаа албан ёсоор зарласан. Дэлхий даяар тархан суугаа казах хүмүүстээ Казахстанд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, сонгууль өгөх эрхгүй ч бизнес эрхлэх зэргээр Казахстаны иргэнтэй ижил эрх эдлүүлэх болсон нь эргээд хүн амаа өсгөх, казах үндэстнээ нэгтгэх, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой талаар ч онцлон танилцуулж байсан.
Манай Баян-Өлгий дахь казахууд ч Казахстан руу байнгын оршин суух үнэмлэхээрээ саадгүй удаан хугацаагаар ирж очдог гэдэг.
1990-ээд оноос хойш ардчилал гарч, хил нээгдсэнээр монголчууд олон улс руу чөлөөтэй зорчдог болсноор манай улсын иргэд гадаадад ажиллаж амьдарч, нутагшиж эхэлсэн. ГХЯ-наас авсан мэдээллээр манай улсын 210 мянга гаруй иргэн гадаадын 90 гаруй оронд ажиллаж амьдарч байна. Харийг зорьсон энэ нүүдэл 1990-ээд оноос эхтэй гэж үзвэл түүнээс хойш хоёр үе өнгөрч, гурав дахь үе рүүгээ орж байна. Америкт л 2000 оны эхэнд очиж суурьшсан монголчууд эхнээсээ өвөө, эмээ болоод тэнд төрж өссөн хүүхдүүд нь аав ээж болоод эхэлсэн. Зарим нь гадаад орны паспорт авчихсан ч яах аргагүй монгол "identity" гэдэг зүйлийг үгүйсгэж боломгүй.
Тэдний хувьд харийн оронд амьдарч байгаа ч эх хэлээрээ ярьж, эх соёлоо өвлөн үр хүүхдүүддээ үлдээж байгаа монгол хүмүүс. Сан Франциско, Вашингтон, Лос Анжелес гээд мужид монгол хэл соёлоо зааж сургадаг монгол сургуулиуд ч ажиллаж байна.
Унгар улсад олон жил амьдарч байгаа танил минь бий. 1990-ээд онд хил нээгдэхэд л тэнд очиж ажиллаж амьдрах болсон түүний хүүхдүүд Унгарт өссөн ч монгол хүмүүс. Монгол хэлээрээ жаахан аялгатай ярьдаг ч маш сайн ойлголцож чаддаг тэдний хүүхдүүд зуныхаа амралтаар эх орондоо ирэхдээ нэгэнт Унгар паспорттой, тэндхийн иргэншилтэй болсон учир заавал виз мэдүүлж, богино хугацаанд ирээд буцдаг. Хамгийн ойрын бас нэг жишээ. Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал гэхэд Япон улсын иргэн болсон ч Монголд төрж өссөн, монгол хүн. Гэр бүлдээ ирэхийн тулд бас л виз мэдүүлж Монголдоо ирнэ. Гэхдээ хэн ч Монголихоо нэрийг сумогийн ертөнцөд тамгалж чадсан Хакухо аваргыг монгол хүн биш гэж хэлэхгүй. Тэгвэл ийм хувь заяа, ажил амьдралын тохиолоор эх орноосоо хол байгаа монголчууддаа байнгын оршин суух үндэстний үнэмлэх гэдгийг яагаад гаргаж болохгүй гэж.
Мэдээж манай улс давхар иргэншлийг хуулиар хориглосон улс. Тиймээс байнгын оршин суух үнэмлэхийн асуудлыг ярихад давхар иргэншилтэй болгох гэсэн санаархал, үндэсний аюулгүй байдалд харшлах асуудал гээд олон зүйл яригддаг.
Гэхдээ байнгын оршин суух үнэмлэх гэдэг давхар иргэншил олгох асуудал биш юм. Тухайн улсынхаа иргэн шиг өдөр тутамдаа чөлөөтэй ажиллаж амьдрах нөхцөлийг нь хялбарчилж байгаагаас биш сонгуульд санал өгөх эрхгүй болон бусад хязгаарласан заалтуудыг хуулиар зохицуулах боломжтой. Дэлхийн бусад орнуудад ч угсаа гарал нэгтэй үндэстэндээ ээлтэй байх, эх орондоо амьдрахад иргэдээсээ дутахгүй нөхцөлийг бий болгохыг дэмжсэн үндэстний үнэмлэх гэж бий. Казахын "Өвөг дээдсийн зам", "ягаан карт" ч гэж нэрлэдэг оршин суух үнэмлэх 10 жилийн турш хүчинтэй. АНУ-ын "ногоон карт" гэхэд бас л 10 жилийн хугацаатай олгодог байнгын оршин суух үнэмлэх. Унгар, Литва, Израил зэрэг хэд хэдэн улсад үндэстний үнэмлэх буюу өөр улсын харьяалалтай ч үндэс угсаа нэг хүмүүстээ тухайн улсад байнга орших суух эрх зүйн боломжийг хангасан үндэстний картуудыг гаргасан байна. Хамгийн наад зах нь энэ үнэмлэхтэй бол монгол хүнтэй суусан гадаад иргэдийн асуудал ч давхар шийдэгдэх боломжтой.
Одоогийн эрх зүйн зохицуулалтаар монгол хүнтэй суусан гадаад иргэд хоёр жил хүртэлх хугацаагаар Монголд оршин суух боломжтой бөгөөд хоёр жил тутамд энэ үнэмлэхээ сунгуулж баахан бичиг цаас болдог.
АНУ-д төрсөн монгол хүүхдүүд ч ялгаагүй. Хамгийн ихдээ таван жил хүртэлх хугацаагаар Монголд оршин суух үнэмлэх өгдөг. Тэгвэл дээрх улсууд шиг 10 жилийн хугацаатай байнгын үнэмлэх өгдөг болвол Монголд байгаа хүмүүс гэлтгүй дэлхий даяар тархсан монголчууд маань ч хүссэн цагтаа Монголдоо ирж "элгээ дэвтээх", ажил амьдралын шаардлагаар Монголд амьдардаг гадны иргэдэд визээ сунгах, бичиг цаас бүрдүүлэх гээд ажил болохгүй хялбараар шийдэх боломжтой. Нэгэнт д монгол хүнээс төрсөн нь үнэн, судсаар нь монгол цус гүйж яваа алаг үрсдээ гадаадад амьдарч байгаа гэдэг шалтгаанаар визийн нөхцөл тавьж, орж гарах эрхийг нь хязгаарлахгүй байвал зүгээрсэн.
Б.Нандин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл46
Зөв, гэхдээ Чингис, залгамжлагч хаадын нутгаа сахин үлдсэн монголчууддаа мөнгө өгч байгаарай. Гадаадад гарч амьдрал нь сайжраад байвч монгол хөрөнгө оруул.
Монголдоо байгаа монголчууд бид гадаад болгоныг хардах, үл итгэх, гадуурхах сэтгэлгээтэй!! Гэтэл казахууд хүртэл биднээс илүү ухаан гаргаад нарийн бодлого явуулж байна! Жишээ нь: Европын Холбооны хүчирхэг том улс болоод байгаа Польш улс 38 сая польш иргэнтэй, гадаадад 20 сая польш хүн амьдардаг, Польш улс гадаадад амьдардаг польшууддаа "Польшийн карт (Karta Polaka) гэдэг үнэмлэх олгодог!! Энэ улс хүнээр дутсандаа ингээгүй нь мэдээж?!
Эзгүй хээр нутгуудаар оршин сууна гэвэл болж байна. Швед гэхэд нутгынхаа хойд хэсгийн хүнгүй газраар амьдрана гэвэл бөөн хөнгөлөлт үзүүлдэг. Эзгүй газраа эзэнтэй болгох хэрэгтэй.
гадагшаа гараад олон жил болсон монголчуудад байнгын үнэмлэх хэрэгтэй болох нь юу л бол доо.өртөг өндөртэй оронд нэгэнт суурьшсан хүүхдүүд нь тэндээ суралцаж байхад юү гэж монголд байнгаар ирэх вэ дээ.түр ирж ээж аавтайгаа уулзахд л буцдаг байгаа шүү.харин казак үндэстэнд их ашигтай болно энүүхэн казакстан монгол хоёрын хооронд наймаа хийдэг учраас тэдэнд бол ашигттай л даа монголд авчраад зарна мөнгөө аваад казакад очоод орлого оруулна бараа авчирч бидэнд шахна
Трамп шиг бай. Хөрөнгө оруулбал байнгын үнэмлэх ав. Гэхдээ шалгуур өндөр байх ёстой.
Хаха иймэрхүү тэнэгүүд Монголыг ихич хорлох юм даа
Zugeer bj bagad Mongoliiin daisan bolson ch , Mongoliin irgenees urvaagui bna.Chadahgui bolhoor gafaadtai suuj echiin arga hereglechihaad erliisz sheesee mongol bolgoh ged l bna gomdoltoi bnanb
Бас юун СОЛИОРОЛ вэ???
Элбэгдоржийг л муулах биз, Элбэгээ бүх монголчуудаа нэгтгэх гэж оролдсон, Рах хоринг нийслэл болгох гэж үзсэн, Баян Өлгий монгол цэргийн анги оруулсан.... хужаа гэх үү
Засссс.Цагаачид тэндээ үхэцгээ. Юун дураараа юм бэ.
Харин тийм. Дэлхий даяар 50 сая монголчууд тархан суугаа гэж тархи угааж гадны янз бүрийн цагаачдыг монголд орогнуулах цагаачлуулах бүр иргэншил олгох бодлогыг явуулж байна. Монгол тусгаар тогтносон орон болохоос америк шиг цагаачлалын олон үндэстний орон биш. Европ тив АНУ-ын даяачлал цагаачлалын давалгаанд үрэгдэж байгааг харцгаа.
Мнголын төр засаг, эд баялагт нь эзэн суусан олигахиуд -30 гэр бүл нь эгэл олноо тонон хоосруулж ингэж шахаж хавчаад байхаар бүгд харь орн руу дүрвэн одож бна. Тэдэнд хоосон үнэмлэх -цаас өгөөд яана. Түүний оронд МАНАн -г үгүй хийж эрх тэгш нийгэм бий болгооч. Тэгвэл бүгд ирнэ. Улсаа өөд татна
ТИЙМ ...
ТИЙМ ...
Зөв шүү. Израиль улс саяхан 3-4 сая хүн амтай байсан. Одоо 10 сая хүн амтай, тэр хавьдаа тэргүүлсэн эдийн засаг технологитой. Мөн цөмийн зэвсэг хүчирхэг армитай. 90 оноос эрчимтэй жүд үндэстэнүүдээ суурьшуулж иргэн болгож эхэлсэн.
Маш зөв санаа байна
Энэ маш зөв санал. Монгол улсад төрж, өссөн, төрж өсөөгүй ч Монгол улсын иргэнээс гадаад улсад төрсөн хүмүүсээр зөвхөн хязгаарлахгүй. Монгол/өөр улсын иргэн/ хүмүүст нэлээд өндөр шалгууртайгаар Монгол улсад байнгын оршин суух, чөлөөтэй ирж, буцах/бүх шатны сонгуульд сонгохгү, сонгогдохгүй гэх мэт хязгаарлалттай/ зэрэг эрхийг эдлүүлэх зохицуулалттай тусгай "карт" олгох хууль эрх зүйн боломжийг бий болгох хэрэгтэй.
odoo chagiin ta nariig yarag chini sonsohoor menhiin gajigtai tenemel yg sonsogdono.Ta nar eh orondoo baigaan ch eh oronch bys?...gadaadad baigaa ch yag l ijel testei zyil sonsogdono,teheer Mongol hynii yhaan soliorchihoj,ene bygd Mongoliin ardchilal nereer tysgaar ylas gesentei salasgyi holbootoi,yadyyrsan setgegdeltei Mongol hyn ene teneg zangaasaa hezee salah be?...gej sanah hereg.............
90 оноос хойш гадагшаа гарсан иргэдийн диылэнх Монголын иргэн байгаа ятэдний хүүрдүүд зарим нь галны иргэн болсон ячухам тэдэнд ногоон карт маягийн юм өгөх нь зөвөө Тэд Монголдоо ирнэ ажиллаж ч өолно үгүйдээ жуулчин шиг худалдаа хийнэ Харин олон зуун жилийн өмнө салсан хүмүүст ногоон карт өгөх нь буруу Виз авч орж ирнэ биз
Үндэсний аюулгүй байдлын гол асуудал xэлцэж аль болоx монголруугаа гулсаx нөxцлийг xууль зүйн xувьд бодож нээx амин чуxал
5 saya₮
Чадахгүй лдээ монгол бичигээч авч чадахгүй 30 жил болж бн аль90 ээд онд л дэлхийн Монголчууд 10 сая гэдэг бсн одооч өсөөгүй хэвээрээл бн Орос Дундад улсад бг монголчууд өсөхгүй бүр цөөр бн олон хүүхэд гаргахаа больсон манайд арай гайгүй бг гэвч бид хүмүүсээ ажил амьдралтай байлгаж чадахгүй гадагш алдсаар бн тэдэнд ядахдаа үнэмлэх өгвөл сэтгэл нь сэргэх бх
Монгол аймаг болшон 1 сая хүнтэй болбол мундаг улс болнор
Халимаг,буриадуудыг Монголж оруулж ирье.Хужаа оруулж ирж байхаар..
Гадаад хүнтэй гэрлэсэн , гадаадын иргэншил авсан бол тэр улсдаа л амьдар. Цөөн хүн амтай байснаараа хөгжихгүй байгаа юм биш цөөн тооны гадныхантай нийлсэн луйварчид төрийг атгаж байгаа учраас хөгжихгүй байна. 90-ээд онд 2 сая орчим хүн амтай ихэнх хүн нь бичиг үсэг мэдэхгүй туйлын ядуу байсан Оман улс одоо 4 сая гаран хүнтэй 1 ч ядуу хүнгүй баян орон болсон байна. Бууриа сахиж үлдсэн хэдэн Монголчуудыг хорт хавдар хорт утаагаар хядчихаад гадагш доншуучилж амин хувиа хичээж явсан нөхдийг дуртай цагтаа ирж гарч явах ямба эдлүүлэх чинь дутаа юу.
Дуу! Муу хар хэрээ!
Хөөрхий атаархагч !😂202.55.188.92 Муу хар хэрээ үхээрэй чи! Монгол хүн бол Монголдоо эрхтэй байх нь зөв! Чиний хохь чинь Монгол гавьсан юмгуй. Гадаад ч гарч чадахгуй !
Чи хятад хүн үү
Dotrohoo haitlaj hundled syrchih,daahgui nojoi buluu huraaba gegcher teriuger yavaa faig duudah hereggypui,mbgokchudig hoogood gargba,biz,chinggisiin nerig barihaa boli,sudkaach nertei bslai yimnud bakai yarua hiihgui shi,zorj ongrohdoo ebergy hulgailj hrvttj,
Зиндаа гэдэг үг бүдүүлэг үг. Чи ядуу бай
Монголоос гадна амьдарч байгаа бүх хүмүүс бол монгол эх орноосоо урвагчид. "Монгол гэж хэлэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой" гэж Хатан баатар Магсаржав түүхт үгээ хэлсэн. Одоо гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол улсын иргэд бол эх орноос хаясан, эх орон уруугаа нулимсан, эх орноо голсон, мөнгөнөөс өөрийг мэддэггүй, гадаад орныг магтан дуулагчид, эх орноо муулагсад, харийн хүмүүст бялдуулагчид, харийн хүмүүсийн бөгсийг долоогч, харийн хүмүүст төрсөн биеэ тушаагчид бөгөөд тэндэнд монголын төлөө цохилох зүрх байхгүй, зөвхөн утсан чинээ улаан амьныхаа төлөө цохиолх өчүүхэн зүрхтэй, хоёр нүүртэй, жинхэнэ хамилон, эх орноосоо урвагчид шүү дээ.
Танд баярлалаа
Яг үнэн
Гадаад дахь Монголчууд 30 гаруй жилд олон тэр бум $ £, олон Их Наяд ₮ Эх орондоо өгсөн дөө. Чи ч тэр мөнгөнөөс хүртсэн л биз. Одоо мартаа байлгүй.
Нэг их Монголчуудад ээлтэй хүн болох гэж янз бүрийн зүйл бичиж ард түмний толгойг эргүүлэх хэрэггүй . Монгол хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь их эмзэг асуудал. Зөвхөн монгол хэлээр хазгай муруй ярьдаг атлаа. үзэл санаа эх оронч сэтгэлгээ нь монголоос огт өөр баахан хүнд оршин суух эрх олргочихоод , ямарч бүтээн байгуулалтад олролцохгүй хий хоосон цэцэрхсэн оршин суугаа орноо магтан дуулж, монголоо муулсан нөхөд их олон байх байх. Өөр өөрийн амьдрах газраа олоод оршин сууж байгаа хүмүүсийг монгол уруу чирж авчирах гээд байгаагийн цаад утга санаа юу вэ
Монголоос гадна амьдарч байгаа бүх хүмүүс бол монгол эх орноосоо урвагчид. "Монгол гэж хэлэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой" гэж Хатан баатар Магсаржав түүхт үгээ хэлсэн. Одоо гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол улсын иргэд бол эх орноо хаясан, эх орон уруугаа нулимсан, эх орноо голсон, мөнгөнөөс өөрийг мэддэггүй, гадаад орныг магтан дуулагчид, эх орноо муулагсад, харийн хүмүүст бялдуулагчид, харийн хүмүүсийн бөгсийг долоогч, харийн хүмүүст төрсөн биеэ тушаагчид бөгөөд тэндэнд монголын төлөө цохилох зүрх байхгүй, зөвхөн өөрийнхөө утсан чинээ улаан амьныхаа төлөө цохилох өчүүхэн зүрхтэй, хоёр нүүртэй, жинхэнэ хамелон, эх орноосоо урвагчид шүү дээ.
Bas l neg mal baina daa.
bid yrbagchid yum bol?...Yagaad ta nart menge handiblaad baina?..enyyn deer oilgohgyi asyydal bainga garah yum?...nytagtaa baigaa chi gyilagchin hebeer zalhyygiin tyil bolj yhsersen tenegyyd arhichin lalaryyd echneen yrjsen biz dee?...tedniigee yari,hamgiin teneg yndesten chini chi boljee?..............
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн уйлсийг зохицуулчихна !!!!!
Эрлийз биш хүмүүст олго.
энэ ч одоохондоо дэмий байхаа ...
2 хөрш там гүрний бодлогоор орж ирсэн зарим өвөр монгол, буриад үймээн дэгдээж хойноос нь цэрэг орох вий. Манай маанагууд хятадуудад мөнгө аваад үнэмлэх олгоод эхэлсэн ш дэ
Казак гэснээсээ, Баян-Өлгийд бичиг баримтын шалгалт оруулж, эндээс явсан монголчуудыг Казахстаны руу явуулмаар бхын, бүгдээрээ явчихдаггүй юм бхдаа. Нутгаа авмаар бхын. Наадах чинь толгойны асуудал бишээ. Улса утаанаасаа салгаад, авилгалаасаа салгачих. Тгсэн цагт монголчууд буцаад гэртээ хүрээд ирнээ. Ийм аймаар бхад гадаад монголчууд буцаж ирээд бхад. Хөдөөгөөр одооноос гадаад олон жил бсн монголчууд ирээд байшин бариад л амьдраад бналээ. Санаа зоволтгүй
Зөв л санаа байна
Za shaa
АНУ-д олон мянган монголчууд ногоон карттай оршин сууж байгаа. Америкт байгаа монголчуудын дийлэнх нь монголд ирж амьдрах ямар ч сонирхолгүй байгаа. Ногоон карттай монголчууд монголдоо ирэх хүсэлгүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт монголд ирээд удаан хугацаагаар оршин суувал тэдний ногоон карт хүчингүй болж буцаад америкт оршин сууж ажиллаж амьдрах сайхан боломжоо алдана гээд маш их сандарч байгаа.