sonin.mn

"Международная жизнь” (“Олон улсын амьдрал”) сэтгүүлд нийтлэгдсэн ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевийн "Үндэсний ялгарах шинж ба улс төрийн сонголтын тухай: Орос, Хятадын туршлага" өгүүллийн онцлох ишлэлийг хүргэж байна.


•Орос, Хятадын ард түмэн олон зууны түүхэн уламжлалд тулгуурласан найрамдал, сайн хөршийн харилцаатай явж ирсэн. Бид 2024 онд дипломат харилцаа тогтоосны болон БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэлээ. Хэдийгээр дэлхий дахинаа олон туйлт тогтолцоог бүрдүүлэх үндсэн өөрчлөлтүүд гарч байгаа ч хэдэн арван жилээр өөрчлөгддөггүй үнэт зүйлс гэж байдаг.


Орос, Хятад хоёр улсын хувьд хүн төрөлхтний өнөө ба ирээдүйн өмнө томоохон хариуцлагыг хүлээсээр ирсэн.  


•Барууны соёл иргэншил бүхий л цаг үед гадны оролцогчдод өөрийн хүслийг тулгахыг эрмэлзэж ирсэн. Үүний тулд хамгийн үр дүнтэй арга нь тэднийг цэрэг дайны хүч хэрэглэхгүйгээр устгах явдал бөгөөд магадгүй энэ нь европчууд байнга материаллаг болон хүний нөөцийн хомсдолтой тулгарч байсантай холбоотой байж болох юм. Тэд алив улс орны засгийн эрхийн бүтцийг дотроос нь бусдын гараар эвдэж устгах нь илүү хялбар стратеги гэж үздэг.


Барууны ертөнцийнхэн хүмүүсийг дайсны эсрэг нийлж нэгдэхэд саад болох, түүнчлэн тэдний дунд үл ойлголцол, өрсөлдөөнийг бий болгож өдөөн хатгаж турхирахыг оролддог байсан. Ийм бодлогын гол мөн чанар нь “divide et impera” буюу “хуваа, тэгээд захирах" зарчим юм.


•Өнөөдөр англосаксууд дэлхийн улс орнуудын дотоод хэрэгт түрэмгийлэн оролцохыг эсэргүүцэгч бүх улсад хамааруулсан задлан бутаргах бүдүүвч тоймыг гаргасан байна.


•Барууны хүчнийхэн бидний эсрэг мөн л “задлан бутаргаж захирах” гэсэн хоёр нүүрт зарчмаар үйл ажиллагаа явуулж байна. Барууны нөлөө бүхий хүмүүс болон Украины үзэл сурталчид Украинд "Тайваний", "Хонконгийн" болон бусад туршлага (Манж Го улсын зэрэг)-ыг ашиглах гэж цөхрөлтгүй оролдож байна. Тэдний гол зорилго орос болон украинчууд хоорондоо ямар ч хамааралгүй гэж батлахад чиглэж байгаа. Мөн Украиныг Оросоос салгах, муудалцуулах, үндэстэн ястны хооронд хагарал үүсгэх явдал юм.


•Орос болон Украинд амьдран суугаа ард түмнүүд өөр хоорондоо бүрэн ялгаатай, тэндхийн бүх хүн амыг украинчууд гэж үзэх нь болхи алдаа юм. "Украинчууд" гэж үгэнд XIX зууны дунд үе хүртэл үндэстэн гэдэг одоогийн утга байгаагүй бөгөөд харин тухайн хүний гарал үүслийн, эсвэл амьдарч буй газар нутагтай холбоотой газар зүйн ойлголт байсан юм. 


Орос ба украинчууд нэг ард түмэн юм. Бидний дунд яс хаях элдэв оролдлого нь түүхийн өнцгөөс авч үзвэл огт бүтэшгүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Нацистууд болох Выговск, мазеп, скоропадск, бандераг дэмжигчид бүхий л цаг үед ялагдал хүлээж байсан, хүлээх ч болно.


•Тэд Тайванийг зэвсгээр зогсоо зайгүй хангахаас гадна Тайванийн иргэдийг хятад хүн биш харин “өөрсдийн угсаа гарлаас ангид тайвань хүн” буюу “тайванийн үзэл” гэгч бодлогыг хэрэгжүүлэх замаар Тайванийн засаг захиргаанаас явуулж буй “Хятадаас салгах”, “салан тусгаарлах” оролдлогыг зориуд “нүдээ анин” өнгөрөөж байна.


•Барууныхны “задлан бутаргаж захирах” (“divide et impera”) сонгодог зарчим нь дэлхийд тоолшгүй их гай зовлонг авчирч, үндэстний болон нийгэм соёлын зөрчилдөөн болон бүх нийтийн эдийн засгийн тэгш бус байдлыг бий болгож байна. Түүхэнд өмнө нь ийм байсан, өнөөдөр ч хэвээр үргэлжилсээр.