sonin.mn

Украины Интерфакс агентлагийн мэдээлснээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 3-р сарын 25-ы хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа, Украин АНУ болон ОХУ-тай газар нутгийн асуудлаар ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй, харин АНУ ойрын хугацаанд гал зогсоох хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийн шинэ ээлжийн хэлэлцээ хийхээр тохиролцсон гэжээ.


Тодруулбал Зеленский: "ОХУ-тай хийх хэлэлцээнд нутаг дэвсгэрийн асуудал болон бүх талаар гал зогсоох гэсэн "хамгийн хэцүү" хоёр асуудал байгаа. Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон хэлэлцээний үеэр, Украин, Америкийн төлөөлөгчид газар нутгийн асуудлыг хөндөөгүй ч Америк, Оросын төлөөлөгчид энэ асуудлаар хэлэлцсэн байж магадгүй юм.


Украин АНУ болон ОХУ-тай газар нутгийн асуудлаар ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй.


Украин, Америк болон Америк, Оросын хамтарсан мэдэгдлийн "агуулгын тавны нэг хувь" нь санал зөрөлдөөнтэй байна. Украин, Америк хоёр тал гал зогсоох хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийн дараагийн шатны хэлэлцээг аль болох хурдан хийхээр тохиролцсон" гэжээ.




Г. Бямба